Шилдэг 9 статик сайт үүсгүүр

Zorig
limitx
Published in
4 min readSep 5, 2017

Энэ удаа хамгийн сайн дэмжлэгтэй, хөгжүүлэлт нь тууштай явагддаг, алдартай статик сайт үүсгүүрүүдийг танилцуулна. Эдгээрийг эрэмблэхдээ Github -ын топ одтой репо дээр тулгуурласан тиймээс хугацаанаас хамаарч яг одоогийн дараалал бүхий жагсаалт ѳѳрчлѳгдѳх магадлалтай тул staticgen.com(сайт үүсгэгчдийн жагсаалт) шалгаж үзэхэд гэмгүй болов уу.

Яагаад статик гэж?

Маш олон шалтгаанууд байгаагаас хурд болон аюулгүй байдал гэх шалтгаанууд түрэн гарч ирсэн байна.

Статик сайт нь бидний өдөр бүр сонсож байдаг нөгөөх л халдлагад өртдөг хуучны монолитик сайттай харьцуулахад өгөгдлийн сантай холболт бараг л үүсгэхгүй, ямар нэг сервер талын код шаардлагагүй, зүгээр л энгийн хэдэн хуудас юм. Энэ нь хакерт өөрийн тань серверт нэвтрэх боломжийг халж(яг ч бүрэн биш) байгаа юм. Иймээс хөгжүүлэгчид, агентлагууд, контент үүсгэгчид статик вэб сайт үүсгэгчийг ихээр ашиглах болсон.

Ингээд алдартай статик вэб үүсгүүрүүдийг болон тэдгээрийн ашиглалтын талаар багахан мэдээлэл хүргэе.

Мэдээж эдгээрээс гадна өөр сонголтууд таньд бий

  1. Jekyll — http://jekyllrb.com/
    Jekyll нь #1 дэхь байр сууриа үнэхээр сайн хадгалж байгаа статик сайт үүсгүүр юм. Ruby хэл дээр бичигдсэн, ихэвчлэн блог, хувийн төсөлд ашиглагддаг. Markdown дээр контентоо бичиж хөрвүүлж бэлэн хуудас үүсгэдэг. Маш том коммунити дэмжлэгтэйгээр олон нэмэлт плагин хийгдэж Wordpress, Drupal блогчид jekyll рүү шилжихэд амар болсон байна.
gohugo.io

2. Hugo — http://gohugo.io
Google -ын Go хэл дээр бичигдсэн гайхалтай хурдан. Угийн хурдан байхаар инженерчлэгдсэн (Маш том hugo дээрх сайт ердөө хэдхэн миллисекундэд build хийдэг). Бүр асар их нийтлэлтэй Smashing Magazine hugo руу шилжиж энэ талаараа бичсэн байна (эндээс). Hugo нь хавтасны бүтэц дээр тулгуурлан контентоо рендер хийдэг. Ингэснээр олон контентийн төрөлтэй сайт, эсвэл олон landing хуудастай вэб-д нэн тохиромжтой. Ихэвчлэн блог болон documentation-д ашиглагдаж байгаа ч боломж нь хязгааргүй юм. Markdown ашиглан контентоо бичнэ, URL ийн бүтэцээ өөрөө тохируулна, metadata -г YAML, TOML, JSON гэд алинаар нь ч бичсэн болно. Эдгээрийг ямар ч тохиргоо өөрчлөлгүй хийж болдог.

3. Hexo — hexo.io
NodeJS дээр бичигдсэн build хэрэгсэл нь ямар ч том сайт байсан маш хурдан рендер хийдэг. Блог фрэймворк зориулалттай, мөн octopress -ын нэмэлтүүдийг ашиглан илүү ихийг бүтээх боломжтой юм.

4. Octopress — octopress.org
Хакеруудад зориулсан, блог фрэймворк гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ фрэймворк нь нийтлэлдээ gists эсвэл jsfiddle -ээс код эмбэд хийх зэргийг амархан шийддэг. Github рэпо, Disqus сэтгэгдэл, Google Analytics зэргийг нэмэлтээр холбох боломжтой.

5. Gatsby — github.com/gatsbyjs
Markdown ашиглан бусад статик файлуудын хамт ReactJS ашиглан динамик блог, вэб сайт бүтээдэг. Gatsby нь компонентуудаа дахин ашиглах боломжтой төдийгүй, тогтвортой, хурдтай мөн Single Page application учир хуудас шилжилтгүй.

6. Pelican — getpelican.com
Pelican нь python дээр бичигсэн статик сайт үүсгүүр. Контентоо markdown эсвэл reStructuredText форматаар бичиж болохоос гадна олон хэл дээр нийтлэх боломжтой. Jinja2 темплэйтыг хүссэнээрээ ѳѳрчлѳхѳѳс эхлээд кодны синтакс тодруулах, Atom, RSS feed сошиал хэрэгслүүдтэй холбох, нэмэлт сэтгэгдлийн disqus, analytic мэтийг холбох ѳндѳр боломжтой. Wordpress, dotclear, rss feed зэргээс контентоо import хийж оруулах боломжтой.

7. Brunch — brunch.io
Brunch бол HTML5 assember болон, build хийх хэрэгсэл. Brunch нь скрипт, темплэйт, css зэргээс алдаа хайх, нэтгтэн Common.js эсвэл AMD модуль үүсгэх боломжтой. Brunch-г бусад блог фрэймворк болох jekyll, hugo-той харьцуулснаас grunt, gulp тэй илүү тѳстэй. Блог эсвэл вэб сайтын статик загвар гаргахад илүү ашигладаг.

8. Metalsmith — metalsmith.io
Metalsmith бол маш их зүйлийг хийж болохоор уян хатан фрэймворк. Учир нь metalsmith нь маш олон жижиг хэрэгслийн цуглуулга юм. Ийм учраас блог, вэб апп, documentation гэд бүгдийг нь хийж болох чадварлаг хэрэгсэл. Мѳн зайлшгүй дурьдах ёстой зүйл нь metalsmith -ын бүтэц нь хэрэглэгчээ технологийн ѳндѳр мэдлэгтэй байхыг шаарддаг. Анхлан суралцагчид энэ жагсаалтаас аль нэгийг нь сонгосон дээр болов уу? Гэхдээ үнэхээр уян хатан хэрэгсэл хэрэгтэй бол Metalsmith хамгийн зѳв сонголт болно.

9. Middleman — middlemanapp.com
Статик сайт үүсгүүрүүд дундаа хал цэрэгт орох middleman орж ирэх нь мэдээж зүй ёсны хэрэг. Middleman нь блог гэхээсээ илүү ахисан түвшний маркетингийн үйл ажиллагаа, documentation хийхэд зориулагдсан. Enterprise түвшинд хамгийн түгээмэл ашиглагддаг энэхүү хэрэгслийг MailChimp, Sequoia Capital, Vox Media зэрэг компаниуд ашигладаг.

Ruby хэл дээр бичигдэж, ruby gems дээр command line tool тэй, coffeescript ээр вэб апп хийдэг. ERB, HAML ашиглан динамик HTML хуудас үүсгэдэг. Маш сайн хийгдсэн API -г ашиглан олон нэмэлтүүд бүтээгдсэн нь илүү олон боломж нээж ѳгдѳг.

Нэмж хэлэхэд эдгээр үүсгүүрүүдийг ашиглан вэб хийсэн бол Netlify ашиглан статик сайт, эсвэл вэб апп аа deploy хийх боломжтой юм.

--

--

Zorig
limitx
Editor for

Lover(Programming, Anime, Manga, Music, Movie, FilmPhotography, Aikido, Travel, Internet, Open Source..) Tinker, Reader, Parkour, Web Developer, host of devnote