Django хөгжүүлэлтийн ЗӨВ орчин бэлдэх

Zorig
limitx
Published in
2 min readOct 20, 2017

Django дээр хөгжүүлэлт хийхэд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь орчин бэлдэх

source: pexels.com

Товчхон:

  1. Python
  2. Virtualenv
  3. Django

Дээрх дарааллаар хөгжүүлэлтийн орчноо бэлдэнэ. Python нь одоогийн байдлаар 2.7 болон 3.6 хувилбар гарсан байгаа билээ. Django 2.0 хувилбар албан ёсооор “python2.x.x хувилбар дэмжихгүй” учраас дараа дараагийн нийтлэлүүд бүгд python3.6 хувилбар ашиглаад явсан дээр болов уу?!.

1. Python суулгах

Unix төст ҮС дээр суугдсан ирдэг. Windows хэрэглэгчид https://www.python.org/downloads/windows/ эндээс өөрт тохирох 3.6 хувилбарыг татаж авч суулгана. Суулгахдаа энэ зааврыг хараарай. Мөн бидэнд python -ы package manager Pip хэрэгтэй. Windows хэрэглэгчид дээрх зааврын дагуу суулгасан бол pip суугдсан байгаа. Unix төст систем хэрэглэчдэд Pip суугаагүй байх магадлалтай тул доорхи командыг эхлээд ажиллуулна.

wget https://bootstrap.pypa.io/get-pip.py
sudo python3.6 get-pip.py

2. Virtualenv суулгах

Хөгжүүлэлт хийх явцад нэмэлт сан, пакежууд суулгах шаардлагатай болдог. Эдгээрийг бүгдийг нь глобал хэлбэрээр суулгах нь хувилбар зөрөх, маш олон сан зэрэг суух, улмаар бичсэн код ажиллахгүй байх зэрэг эрсдэлтэй. Үүнээс сэргийлэх зорилгоор хөгжүүлэгчид виртуал орчин үүсгэдэг. Ингэснээр тухайн төсөлд хэрэгтэй нэмэлт сангууд зөвхөн тухайн виртуал орчинд л суугдаж өөр өөр хувилбарыг ашиглах боломжтой болж ерөнхий сангуудад нөлөөлөхгүй.

pip install virtualenv

3. Django суулгах

Эхлээд CMD/terminal -аас нэг хавтас үүсгэе. Миний хувьд myproject нэртэй хавтас үүсгэлээ. Дараа нь тухайн хавтасруу орно.

mkdir myproject
cd myproject

Одоо зөвхөн энд үүсгэх Django project -д зориулж виртуал хөгжүүлэлтийн орчин үүсгэе.

virtualenv myproject_venv -p python3.6

Энд эхлээд virtualenv командыг дуудаж

  1. myproject_venv нэртэй виртуал хөгжүүлэлтийн орчин үүсгэж байна.
  2. -p python3.6 тухайн виртуал хөгжүүлэлтийн орчин python3.6 ашиглана гэдгээ зааж өгч байна.

Шинээр үүсгэсэн виртуал хөгжүүлэлтийн орчноо идэвхижүүлэх хэрэгтэй. Ингэснээр одооноос шинээр суух бүх сангууд энэ виртуал орчинд суух юм.

source venv/bin/activate 

Хэрвээ идэвхижсэн бол CMD/terminal -ын indicator -ын урд venv гэж гарч ирнэ. Одоо django суулгая.

pip install django

Дээрхи команд django -ын хамгийн сүүлийн хувилбар татаж суулгана. Одоо django project үүсгэе.

django-admin startproject myprojectmyproject/                  <-- Хамгийн гадна талын хавтас 
|-- myproject/ <-- django project хавтас
| |-- myproject/
| | |-- __init__.py
| | |-- settings.py
| | |-- urls.py
| | |-- wsgi.py
| +-- manage.py
+-- venv/ <-- virtual хөгжүүлэлтийн хавтас

Одоо ажиллуулаад үзэе.

python manage.py runserver

Амжилттай ажилласан бол виртуал хөгжүүлэлтийн орчинг тохируулж чадлаа.

--

--

Zorig
limitx
Editor for

Lover(Programming, Anime, Manga, Music, Movie, FilmPhotography, Aikido, Travel, Internet, Open Source..) Tinker, Reader, Parkour, Web Developer, host of devnote