Django 004: Хѳгжүүлэлтийн орчны тохиргоо хэрэгжүүлэлт

Zorig
limitx
Published in
2 min readMar 29, 2018

Урьд нь бичсэн “Django хөгжүүлэлтийн ЗӨВ орчин бэлдэх” нийтлэлийн дагуу project оо ѳѳрчлѳе.

Эхлээд virtual environment үүсгэх хэрэгтэй. Миний хувьд virtualenvwrapper ашигладаг, гэхдээ энэ удаа virtualenv ашиглая. Тѳслийн хавтасруу ороод terminal нээгээд доорхи командыг бичиж ажиллуулна.

Virtualenvwrapper ашиглах бол энэ заавраар тохируулна. Заавал virtualenvwrapper суулгах шаардлагагүй.

virtualenv -p python3 venv

Дээрхи команд ажиллаж дуусаад тѳслийн хавтсанд venv хавтас үүсэх ба үүсгэхдээ python3 ашиглана гэх нэмэлт тохиргоо ѳгч байна. -p python3 бичээгүй тохиолдолд default -аар python2 ашиглах юм. Дараа нь доорхи командаар virtualenvironment -оо идэвхижүүлнэ.

source venv/bin/activate

Одоо яг зѳв үүссэн эсэхийг шалгаж үзвэл:

which python

үр дүн нь сая үүсгэсэн venv/bin/python ашиглаж байгааг харуулж байна.

(venv) zorig$ which python/Users/zorig/projects/django-demo_project/venv/bin/python

Одоо шинээр үүсгэсэн virtual environment дотроо Django суулгах шаардлагатай. Доорхи командаар django хамгийн сүүлийн хувилбар татаж авна. Гэхдээ … 😧

pip install django

Анх django тѳслѳѳ үүсгэхдээ Django 1.11 дээр үүсгэсэн тул дээрх командыг ѳѳрчлѳх шаардлагатай.

Дараагийн нийтлэл дээр django 1.11 ээс django 2.0 хувилбар руу шилжүүлэх(migrate) хийх талаар бичье

pip install django==1.11

Ингээд django маань суугаад дууссан бол сервер ээ ажиллуулж үзээд localhost:8000 руу хандаж үзье

python manage.py runserver

ямар нэг асуудалгүй ажилласан бол одоо requirements.txt файл үүсгэх хэрэгтэй. Энэ файл нь яг ямар сангууд, хэд гэдэг хувилбартайг энэ тѳсѳлд ашиглаж байгаа вэ гэх товч мэдээллийг агуулна. Ингэснээр ѳѳр хѳгжүүлэгч тѳсѳл дээр ажиллах, эсвэл тѳслѳѳ ѳѳр компьютер дээр хѳгжүүлэхэд амар хялбар болж ѳгѳх юм. requirements.txtмаань хоосон учраас суусан сангуудын мэдээллийг бичиж ѳгье.pip listашиглаж нийт суусан сангаа харъя.

Django (1.11)
pip (9.0.3)
pytz (2018.3)
setuptools (39.0.1)
wheel (0.30.0)

requirements.txt файлд гараар бичиж ѳгч болох ч заримдаа тэмдэгт орхиод алдаж магадгүй зэрэг асуудалтай. Үүнээс сэргийлэх нэгэн автомат үйлдэл нь

pip freeze > requirements.txt

Ингэснээр дээр гарч ирсэн сангуудын жагсаалтыг requirements.txt файлруу автоматаар бичих юм.

Одоо ѳѳр нэгэн эсвэл танай багийн хѳгжүүлэгч тѳслийг clone хийж дотор нь virtualenv үүсгээд

pip install -r requirements.txt

командыг ажиллуулахад virtual environment дотроо requirements.txt доторх бүх санг суулгаад зѳвхѳн нэмэлт хѳгжүүлэлтээ хийхэд бэлэн болох юм.

Энд venv файлыг git рүү ХЭЗЭЭ ч хуулж болохгүй тул .gitignore файл дотор доорхи ѳѳрчлѳлтийг оруулав.

*.swp
*.pyc
.vscode
venv/

Тѳслийн код github дээр update хийгдсэн.

--

--

Zorig
limitx
Editor for

Lover(Programming, Anime, Manga, Music, Movie, FilmPhotography, Aikido, Travel, Internet, Open Source..) Tinker, Reader, Parkour, Web Developer, host of devnote