Agaar.mongol.ai-ийг танилцуулж байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг харьцуулах апп

Robert Ritz
Feb 11 · 3 min read

TL:DR Agaar.Mongol.ai нь Улаанбаатар хотын агаарын чанарыг өмнөх он жилүүдийн байдлыг харж, харьцуулах боломжийг олгож байгаа анхны Mongol.ai-ийн вэб аппликэйшн юм. Та энэхүү програмыг дараах хаягаар орон ашиглах боломжтой — http://agaar.mongol.ai

Улаанбаатар хотын агаарын чанар муу байгаа нь хүн бүхний зовниж байгаа асуудал бөгөөд өвлийн улиралд Улаанбаатар хот хамгийн муу агаарын чанартай хотуудын нэгт багтдаг. 2019 онд Монголын засгийн газар нь түүхий нүүрс түлэхийг хориглосон. Хэдийгээр үр дүн нь нааштай байсан ч агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэх нь амаргүй даваа юм.

Бид Agaar.Mongol.ai-г олон нийтэд нээлттэй байлгаж, мөн энэхүү вэб аппликэйшнээр агаарын чанарын өмнөх он жилүүдийн мэдээллийг харж, хялбар аргаар харьцуулан дүгнэх боломжийг олгохоор шийдсэн юм.

Agaar.Mongol.ai бол Mongol.ai-ийн хамгийн анхны вэб аппликэйшн юм. Бид нарын ашгийн төлөөх компани хэдий ч, энхүү аппликэйшнийг үнэ төлбөргүйгээр нийтэд гаргаж байна. Цаашид ч үнэгүй хэвээр байхыг бид амлаж байна. Дата болон мэдээллийн хүч нийгэмд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа тул бид нар анхны бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй нийтэд гаргаж байгаа юм.

Бидний тухай хангалттай ярилаа, одоо аппликэйшний талаар ярилцъя.

Улаанбаатарт амьдардаг ард иргэдийн анхаарлын төвд байгаа том асуулт бол түүхий нүүрсний хориг хэр нөлөө үзүүлсэн бэ гэдэгт байгаа. Вэб аппликэйшний нүүр хуудсанд жилээр тусгаарлагдсан сар бүрийн AQI харьцуулалт, мөн AQI ба агаарын хамгийн бага температур зэргийг харуулсан график харагдаж байна.

График нь олон талт үйлдэлтэй тул та томруулж, тодорхой нэгэн өгөгдөл сонгон харах бүрэн боломжтой! Жилүүд дээр дарснаар тэрхүү жилийн мэдээллийг түр хаах боломжтой.

Сарын графикийн хувьд та нэг эсвэл хэдэн сар сонгон харах боломжтой. Энэхүү график нь таньд агаарын чанар хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харах боломжийг олгоно.

Агаарын чанарын мэдээллийг өөр өөр цаг үед үзэхийн тулд бид хоёр төрлийн график боловсруулсан. Эхнийх нь 2 сарыг сонгон AQI болон температурын хамтаар харьцуулан харах нь агаарын температур болон агаарын чанар хэрхэн уялдаа холбоотой байдгийг ойлгож болно.

Жишээлбэл, 2019 оны 11 сард ердийнхөөс дулаан байсан тул агаарын чанар ч мөн адил сайн харагдаж байна. Температурын графикаас 2019 оны 11 сарыг 2018 оны 11 сартай харьцуулахад илүү хүйтэн байсныг харуулж байна.

Өдөр бүр харах

2 дахь график нь өдрөөр харьцуулалт хийх боломжтой. Агаарын чанарыг өдрөөр харьцуулах амаргүй ажил юм. Цаг агаарын тогтворгүй байдал нь агаарын чанарыг их хэмжээгээр өөрчилдөг. Тиймээс бид нарын боловсруулсан алгоритм нь, сүүлийн 5 жилийн өгөгдлөөс бидний сонгосон өдөртэй ойролцоо 3н өдрийг гарган авдаг. Энэхүү өдрүүд нь биднийг харьцуулалтыг илүү оновчтой болгож өгдөг юм.

Энэхүү програм нь таньд хэрэг болно гэж найдаж байна! Агаарын бохирдол бол Улаанбаатар хотод тулгарч буй том асуудлуудын нэг, бид өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан үүнтэй адилаар хичээж туслалцаа хүргэх болно.

If you want to learn more about Mongol.ai please check out our website at https://mongol.ai. We have more projects coming soon and this blog will be where they are released!

Mongol.ai Blog

Mongol.ai Company Blog

Robert Ritz

Written by

Data Scientist and Director of LETU Mongolia. Keen observer of Mongolia.

Mongol.ai Blog

Mongol.ai Company Blog

More From Medium

More on Data Visualization from Mongol.ai Blog

More on Data Visualization from Mongol.ai Blog

Announcing Agaar.Mongol.ai

75

Related reads

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade