ГУА ША Авах уу? Байх уу?

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readSep 4, 2019

Зүгээр нэг гоо сайхны хэрэгсэл биш ч юм билүү???

Зүү төөнүүрээс авахуудаал үнэртний эмчилгээ хүртэл маш олон төрлийн Хятадын уламжлалт эмчилгээ барууныхны анхаарлыг татах болсон. Сүүлийн үед “Гуа Ша” хэмээх иллэгийн хэрэгсэл ихээхэн од болоод байна. (Scraping, snooping, coining хэмээн нэрлэх нь ч бий хайгаад үзээрэй)

Гуа Ша гэдэг нь хатуу мохоо ирмэгтэй иллэх хийх зориулалт бүхий хэрэгсэл бөгөөд үүгээр тосолсон арьсныхаа хэсэг бүрт хэд хэдэн удаа дарж, татах хөдөлгөөн хийх маягаар хэрэглэдэг хэмээн Маунт Синай дахь Исан сургуулийн гэр бүлийн эмнэл зүйн туслах КЛ.Профессор, гуа ша судлаач Аряа Ниэлсэн хэлжээ. Ийнхүү иллэг хийсний дүнд арьсны гадаргуу дахь бичил хялгасан судсууд шүүрч, улмаар хөхрөлт маягын тод тэмдэг үүсдэг. (Эрүүл мэндийн нэр томъёо нь PETECHIAE боловч HICKEY гэж бас хэлдэг)

Ниэлсэн-ийн уг судалгааны дүнд “гуа ша”-аас үүдэлтэй уг арьсны эмцэгшилт нь улайлт нь арьсны өнгөн хэсгийн цусны эргэлтийг нэмэгдүүлдэг нь батлагджээ. Аажимдаа дээрх цусны эсүүд нь арьсанд буцан шингэх бөгөөд үүний үр дүнд heme oxygenase-1 хэмээх идвэхит бодис ийг үүсгэдэг. Энэхүү бодис нь зарим нэг үрэвслийг эсэргүүцэх, дархлааг сайжруулах зэрэг олон үр нөлөөтэй ажээ. Үүгээр ч зогсохгүй өвдөлт намдаах, булчингийн хөшилтийг арилгах болон дотор муухайрах, халуурах гэх мэт шинж тэмдгийг арилгах үр нөлөөтэй хэмээн үздэг байна. Тэр бүү хэл зарим дотор эрхтний өвчлөлийг эдгээдэг талаарх баримт сэлт байх нь бий. (Тодруулбал, гипатитаас үүдэлтэй элэгний өрөвсөлт өвчин)

Гуа Ша-ны ач холбогдлын тухай чанартай судалгаа цөөн байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь 2011 онд PAIN MEDICINE хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн байдаг. Уг судалгаанд Германы хэсэг судлаачид хүзүүний архаг өчтэй 48 хүнийг хоёр хэсэгт хуваан тусршилт явуулсан байдаг. Эхний бүлэг хүмүүст 20 минутын хугацаатай “гуа ша” эмчилгээ хийсэн бол үлдсэн хэсэг хүмүүст мөн хугацааны туршид халдаг наалт хэрэглүүлсэн ажээ.

Харьцуулсан судалгаа хийх явцад хуурмаг мэдээлэл ашиглах боломжгүй байдаг нь уг судалгааг ярьвагтай болгожээ. Учир гэвэл нотлогдож батлагдаагүй “гуа ша” эмчилгээнээс илүүтэй Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн “халдаг наалт”-ыг судалгааныхаа гол обект болгожээ. Наалттай хавсарган үнэртий эмчилгээ хийсэн бөгөөд судалгаанд оролцогсдод уг аргыг өвчин намдаах шалгарсан арга хэмээн ойлгуулжээ. Ерөнхийдөө тэд наалтыг бодит үр дүн өгнө хэмээх итгэл үнэмшил төрүүлэх бүхнийг хийсэн.

Өвчтэй хүнд эмчилгээ хэрхэн нөлөөлөх нь огт падгүй. Тэд нөлөөлөөсэй гэж л найддаг.

Үр дүн харьцагүй байлаа. Долоон өдрийн турш үргэлжилсэн уг туршилтын дүнд ГУА ША хэрэглсэн бүлгийхний өвдөлт 64%-иар, НААЛТ хэрэглэсэн бүлгийнхний өвдөлт 14%-иар тус тус буурчээ.

Гуа Ша-ны уг чадварыг зарим нэг шүүмжлэгчид өөрөөр тайлбарлах нь бий. Тухайлбал, биеийн аль нэг хэсэгт өвдөлт мэдрэх нь өөр нэг хэсэг дахь өвдөлтийн мэдрэмжийг бууруулах талтай ба Гуа Ша-ны олны анхаарлыг татах чадамж, түүх зэрэг нь “эдгэсэн мэт мэдрэмж”(плацебо эффект) төрүүлж байж болзошгүй хэмээн тэд үзжээ.

Дээрх дүгнэлт үнэн байх талтай ч өвдөж буй хүнд хэрхэн эмчлэх огтхон ч нь сонин биш билээ. Түүнчлэн үүнтэй төстэй иллэг, роллер, зэрэг эмчилгээнүүд нь арьсан адил арга барилаар буюу арьсан дээр даралт өгөх байдлаар хийгддэг бөгөөд мөн л өвчин намдаах ид шидтэй гэгддэг.

Плацебо эффектийг судалдаг судлаачид дээр дурьдагдсан эмчилгээнүүдийг хангалттай үр дүнтэй хэмээн үздэггүйг онцлох нь зүйтэй биз ээ.

  1. lubricated skin- тосолсон арьс
  2. a surge in surface blood circulation- гадаргуу дахь цусны эргэлтийн огцом нэмэгдэлт
  3. muscle stiffness- булчингийн хөшилт
  4. Nausea- дотор муухай оргих
  5. Liver inflammation related to hepatitis- гипатитаас үүдэлтэй элэгний өрөвсөл
  6. a sham procedure- хуурмаг үйл явц
  7. induce an especially large placebo effect- эдгэсэн мэт мэдрэмжийг ихээр төрүүлэх
  8. stoking or calming pain- өвдөлтийг намдаах/ ихэсгэх

Жич: Би ахиад л бүрэн орчуулсангүй ээ. Учир нь үүнээс цааш Гуа Ша-ны тухай бус плацебо эффектийн тухай мэдээллүүд давамгайлж байна. Гэхдээ л та бүхэн миний хөрвүүлсэн хүртэл эх нийтлэлтэй нь харьцуулж уншаад хөгжих, шүүмжлэх боломжтой билээ.

Эх сурвалж: https://elemental.medium.com/is-gua-sha-the-secret-to-better-skin-1e3bea79e106

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.