Жагсаж үзсэн минь…

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readMar 23, 2023

Хэдэн сард гэдгийг нь хэлээд ч яахав ямартай ч фэйсбүүкээр Солонгос улсад нэгэн сурагч охин үе тэнгийнхэндээ шоглуулж, дээрлхүүлсэн тухай шуугиж байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Тухайн үед 200000 гарын үсэг цугларвал тус хэргийг Солонгос улсын Ерөнхийлөгч анхааралдаа авдаг гээд сайн санаат хүмүүс гарын үсэг цуглуулж байсан.

Би бас дутаагүй ээ ххэ 😅

Хүмүүсийн анхаарлыг уг хэрэг дээр улам их төвлөрүүлж, тэр гарын үсэг цугларах процесст нь нэмэр больё гэж бодоод Солонгос улсын элчин сайдын яамны урд баннер бариад зогссон.

Урд орой нь А3 хэмжээтэй цаасны нэг талд нь ‘Bullying hurt inside and out’ нөгөө төлд нь ‘Bully no more’ гэж бичээд бас хөөрхөн зураг зурж, чимэглэж бэлдсэн. Ээж маань намайгаа дэмжээд хамт будалцаад л зүгээр 🤭 Би яг 30 минут зогсоод л явья гэж бодсон гэтэл…

Эхлэл.

Яг Солонгос улсын элчин сайдын яамны орох үүдний харалдаа явган хүний зам дээр лаг идвэхтэй гар нөгөө муу баннер аа өргөөд зогсож байв. 10-аад минут өнгөрлөө. Хүмүүс сонин хараад л. Энэ одоо яах гэж байгаам болоо гэсэн байрын. Ардуур баахан машинууд өнгөрнө…

Өрнөл.

ЭСЯ-ны харуул хүрч ирээд юун хүн яах гэж байгааг асуув. Би ч awareness дээшлүүлэх зорилгоор зогсож байгаагаа хэлэв. Нөгөө хүн миний зургийг дарав (холоос дарсан). 5–6. минутын дараа 4 цагдаа ирэв. Аймаар том биетэй. (За яахав нэг нь арай намхан ккк)

Тэд нар дахин дахин ирээд л асуулт асуугаад л байн2 машинд сууж байгаад ярилцья гээд намайг авч явах гээд байсан. Би чинь мэдээж айнашдээ. Яаж ч бодсон. Гүрийгээд бас шартай юм болхоороо нөгөө 30 минутаа хүргэх гээд зохих тайлбарыг нь хэлээд зогсоод л байсан ккк.

Төгсгөл.

Тэгж2 хэсэг хугацааны дараа надад шаардах бичиг авчирсан. Би бүр хуулийн 3 заалт зөрчөөд тэнд зогсоод байсан юм бил ээ. Нэг цагдаа нь миний иргэний үнэмлэхний зургийг дарж аваад нэг хувь шаардахаа өөрөө авч, нөгөөг нь надад өгсөн. Гэхдээ надтай огт муухай харьцаагүй. Эвтэйхэн тайлбарлаж ойлгуулаад салсан даа.

За одоо гол яариандаа орьё 😂

Би дахиж ийм тэнэг юм хэзээ ч хийхгүй дээ гэж бодсон. Учир л нь:

  1. Цар тахлын үед баримталж байсан түр хуулийн зохицуулалтаар жагсаал цуглаан гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байсан юм бил ээ. Зохиосон байлаа ч заавал зөвшөөрөл авч, бүртгүүлэх ёстой.
  2. Миний хувьд 2 ба түүнээс дээш хүн эвлэлдэн нэгдвэл жагсаал болдог юм байх гэж ойлгоод ганцаархнаа юм чинь гайгүй байлгүй дээ гээд хуулиа судлалгүй очсон байсан нь буруудсан хха.
  3. Түүнчлэн МУ-н жагсаал цуглааны тухай хуульд бусдыг өдөөн хатгах, суртал ухуулга бүхий зурагт хуудас барьж зогсох нь жагсаалын нэг хэлбэр хэмээн тодорхойлсон байдаг юм бил ээ. Тэгхээр би яалтч үгүй жагссан л байгаа юм даа 😂
  4. Би хэчнээн сайн сайхан зүйл бодож, эерэг мессэж бүхий баннер барьж зогссон ч түүнийг сөргөөр хүлээн авч эс үйлдэл хийх сэтгэл зүйтэй хүмүүс манай нийгэмд олон байдаг юм бил ээ. Тийм ч учраас би дахиж хэзээ ч дур мэдэж, хуулиа сайн судлахгүйгээр ийм зүйл хийхгүй дээ гэж бодсон. Жишээ нь: Цагдаа нартай ярилцаад зогсож байх үед ардуур машинтай өнгөрсөн нэг хүн ‘Наадуулаа гаргаад бүгдийг нь бууд’ гэж авсссс. Үнэхээр аймаар. Өөрийн эрхгүй манай нийгэм төлөвших яагаа ч үгүй байна даа л гэж бодсон доо 😔

Дүгнэлт.

Олон нийтэд хандаж хэлж буй үг, хийж буй үйлдлээ сайтар судалж, санаатай болон санамсаргүйгээр бусдад хүргэж болзошгүй эерэг хийгээд сөрөг сэдлийг маш сайн тооцоолсны үндсэн дээр үйлдэл хийдэг байгаарай. Хаа яваа газартаа эерэг энерги түгээж, хэн нэгний түгших бус талархах, тайвшрах шалтгаан нь болж амьдраарай гэж захья аа🤍

2023.03.23

Хүслэн нь~

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.