Жендэр хэмээх зүйл нь…

Monica BaDo
Monica The Curious
Published in
4 min readMay 27, 2019

Эрэгтэй, эмэгтэй хэмээх биологийн тодорхойлолтыг sex буюу хүйс гэдэг. Харин жендэр гэдэг бол бие физологийн ялгаатай байдлаас илүүтэйгээр хүний итгэл үнэмшил, үзэл бодолын тухай ойлголт юм. (Yarder, Sayad, and Strong, 2010)

Бидний ихэнх нь биологийн хүйсээ өөрсдийн жендэр хэмээн үнэмшиж, насан туршдаа амьдардаг бол зарим хүмүүсийн жендэр нь тэдний биеийн хүйстэй нийцдэггүй. Ийм хүмүүсийг трансжендэр хүмүүс гэдэг бөгөөд тэдний зарим нь гормоны эмчилгээ болон мэс заслын туслалцаатайгаар биеийн хүйсээ өөрчилж, янзлуулдаг байна.

Хүрээлэн буй орчин бидний жендэр (хүйсийн тодрхойлолт)-т нөлөөлдөг ???

Дээр дурьдсанчлан бидний бие эрэгтэй юу? Эмэгтэй юу? гэдэг нь хүйс (sex) юм. Харин бид өөрсдийгөө юу гэж тодорхойлж байна вэ гэдэг нь жендэр билээ. Жишээ нь: А нь гаднаас нь харахад эрэгтэй мэт боловч, өөрийгөө эмэгтэй хүм мэтээр мэдэрдэг. Гэтэл тэрээр амьдарч буй нийгмийнхээ хэвшмэл ойлголтын улмаас биеэ жинхэнэ эр хүн мэт авч явах ёстой болсон.

Энэ мэтээр бидний амьдарч буй нийгэмд нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй авч, эрэгтэй хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн ингэж л аяглах ёстой гэх тогтсон ойлголт оршсоор л байна. Гэхдээ тухайн орны нийгэм, соёлын ялгаанаас хамаарч уг ойлголт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Margaret Mead 1950 онд хийсэн судалгаандаа эрэгтэй, эмэгтэй хүний талаарх 3 өөр соёлын 3 өөр ойлголтыг тусгасан байна.

1. Arapesh эрчүүд ба эмэгтэйчүүд харьцангүй эмэгтэйлэг гэж ойлгогдохуйц зан авиртай байдаг бөгөөд тэд аядуу зөөлөн, хамтач, бие биендээ хүлээцтэй ханддаг ажээ.

2. Mundugumor эрчүүд, эмэгтэйчүүд харьцангуй эршүүд хэв шинжтэй бөгөөд аль аль нь довтломтгой, догшин зан авиртай ба эмэгтэйлэг өрөвч, нимгэн зан гаргах нь маш бага байдаг ажээ.

3. Tchambuli эмэгтэйчүүд биеэ даасан, сэтгэлийн хаттай байдаг бол эрчүүд нь эмзэг мэдрэмтгий зан төлөвтэй байдаг ажээ.

Хүрээлэн буй орчин хүйсийн тодорхойлолтод дээрхийн адилаар маш чухал үүрэг үзүүлдэг тул бид жендэрээ хэрэхэн тодорхойлох, жендэр ямар үүрэг гүйцэтгэдэг тухай ойлголттой байх нь зүйтэй.

Хорвоо дэлхийд шинэ хүүхэд мэнэдэлсэн даруйд эргэн тойрныхон нь түүний эрэгтэй, эмэгтэй эсэхийг мэдэхийг эрмэлзэж, мэдсэн даруйдаа хөвгүүд ийм л байх ёстой, охид ингэж л аягллах ёстой гэх тогсон ойлголтоороо тэдэнтэй харьцдаг. Хүний жендэрийн тодрхойлолтод хамгийн чухал нөлөөл үзүүлдэг гурван хүчин зүйлийг товчхон тайлбалья:

1. Эцэг эх

Хүүхэд мэнэдэлсэн цагаасаа эхлэн эцэг эхтэйгээ хамгийн их цагийн өгөрүүлдэг тул тэднийг нэн даруй таньж мэдэх гэж хичээдэг. Аав хүн ийм байдаг юм байна, харин ээж хүн ингэх ёстой юм байна гэх зэргээр эрэгтэй, эмэтгэй хүний талаарх анхны ойлголтоо авч эхэлдэг. Улмаар дуйраадаг байна. Тухайлбал 1990 онд хийгдсэн нэгэн судалгаанд ажил хийдэг, завгүй ээжтэй охидын жендэрийн талаарх ойлголт нь харьцангүй уламжлалт бус, уян хатан байдаг гэсэн байна. (C. nelson and Keith, 1990)

2. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

Цахим ертөнц, зар сурталчилгаа хүчээ авч, тулталаа хөгжсөн энэ нийгэмд бид бүхэн жендэрийн хэвшмэл ойлголтод өртөхөөс өөр аргагүй билээ. Учир нь маш олон удаагийн давтамжтайгаар сайхан эмэгтэй хүн, гоё залуугын дүрсийг үзэж, харж, сонссоор байгаад үүний нөлөөлөлд автаж ухамсаргүйгээр тэднийг дуурайх хандлага ажиглагддаг. (Yarder et al., 2010)

Жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх гэсэн маш олон удаагын хүчин чармайлтын үр дүнд эмэгтэйчүүдийн талаарх туйлширсан үзэл баримтлал тун багаар буурсан үзүүлэлттэй байна. (Linder, 2004) Түүнчлэн хип-хоп урлагт хүч үзэж буй эмэгтэйчүүдийг эмэгтэйлэг бус гэж үздэг тухай судалгаа гарсан байна (Javors, 2004). Энэ чиглэлээр маш олон судалгаа хийгдсэн байдаг, тухайлбал:

- Ажлын байран дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс доогуур албан тушаалд ажиладаг бөгөөд тэдний ур чадвараас илүүтэйгээр гадаад үзэмжинд нь илүү анхаарал хандуулдаг байна. (Glascock, Preston-Schreck, 2004)

- Үндэсний Коллежийн Тамирчдын Холбооны зар сурталчилгааны нүүр зургуудад дүн шинжилгээ хийсний үр дүнд эмэгтэй тамирчдыг спортод идэвхитэй оролцдог, хүчтэй өрсөлдөгч гэж сурталчилахаас илүүтэйгээр эмэгтэйлэг, идэвхитэй бус харагдахуйц байдлаар дүрсэлсэн байна. (Buysse, Embser-Herbert, 2004)

- Тэр ч бүү хэл хувь хүний хөгжлийн номнууд ч жендэрийн хэвшмэл ойлголт агуулсан байдаг ажээ. Тухайлбал 1997–2002 оны хооронд нийтлэгдсэн эцэг, эх байх тухай номнуудын 82% нь ямар нэг хэлбэрээр жендэрийн туйлширсан мэдээлэл агуулсан байжээ (Krafchick, Schindler Zimmerman, Haddock, Banning, 2005).

3. Сургууль

Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт нийгмийн аль ч хэсэгт оршин байдаг. Арван жилийн сургууль хүүхдийн жендэрийн талаарх ойлголтод янз бүрээр нөлөөлдөг. Тухайлбал хэдийгээр сурах бичиг зохиогчид өөрсдийн бүтээлдээ жендэрийн тухай хэвшмэл ойлголт тусгахгүй байхыг хичээдэг авч, тэд өөрсдөө ч анзаарлгүй нэг талыг баримтласан мэдээлэл түгээчихсэн байдаг. Багш нар өөрсдөө ч анзаарлгүй эрэгтэй ба эмэгтэй сурагчдад ялгаатай хандаж, харьцдаг. Хамгийн энгийн жишээ нь хөвгүүд математик, физикт сайн хэмээх ойлголт юм.

Жич: Intimate Relationship, Marriage and Family хэмээх номын хэсгээс орчуулан хүргэв. Таньд хэрэгтэй үг хэллэг байвал асууж болно шүү.

Хэрэгтэй майж магад гээд :)

Sex- хүйс

Gender- жендэр Gender identity- жендэрийн тодорхойлолт

Masculine- Эрэгтэйлэг Feminine- Эмэгтэйлэг

Gender role- нийгмийн зүгээс эрэгтэй хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн ийм л байх ёстой хэмээх тогтсон хадлагыг хэлдэг бөгөөд би тухай бүрт нь эвтэйхэн орчуулсан. Харин манайхан шууд жендэрийн үүрэг гэж орчуулдаг юм билээ.

Stereotypical depiction- хэвшмэл ойлголт implicit messages- далдуур илэрхийлсэн санаа

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.