Зээл авч үзсэн минь

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readMay 30, 2020

Одоогоос яг найман сарын өмнө юмдаг гэло…

Энэ удаа би та бүхэнтэй банкнаас анх удаа авч үзсэн зээлнийхээ тухай хуваалцхаар шийдлээ.

Зээл авч үзсэн нь

Мөнгө зээлдхийн өмнө маш олон нийтлэл уншиж, удаан бодож төлөвлөсөн бөгөөд ингэх явцдаа банкны санал болгодог зээлүүд дундаас (эксэпт ипотек) хамгийн бага хүүнтэй нь цалингийн зээл байдаг гэдгийг олж мэдэв.

Банкны зүгээс нэг ажлын газраа дор хаяж 6 сар нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл таны зээл авах эрх 7 дахь сараас нээгдэнэ гэсэн үг. Миний хувьд үүнийг огт мэддэггүй байсан учраас зээл авах гэж 2 удаа очсон гэсэн үг хха.

Тэгээд яг зээл авдгын даваан дээр нийгмийн даатгал минь төлөгдөөгүй гэсэн шатлгаанаар бүтээгүй байдаг юм. Хэдий таны ажил олгогч тухайн банкаар цалингаа тавьдаг бол нэмэлт бичиг баримт шаардлагагүй гэсэн байдаг ч НДШ төлөгдөөгүй тохиолдолд нэмэлтээр нийгмийн даатгалын дэвтрээ авч очин даатгал төлдөг гэдгээ баталгаажуулах шаардлагатай юм билээ. Тэгээд 2 өдөр дараалж очсон. ёооо дөш.

Зээл авахдаа бодолцох асуудлууд

Санхүүгийн хэт их ачаалал авч, өөрийгөө хүнд байдалд оруулахаас татгалзах.

Шинэхэн бизнес эхлүүлэх гэж зүтгэж буй хүний хувьд мяарчихгүйн дээр гэрийнхэндээ дараа болохгүй байх ёстой байсан тул бяцхаан зээлээ 30 сараар хувааж авсан. Ер нь банкиуд ямар ч хэмжээний мөнгийн урт хугацаагаар зээлдүүлэх тал дээр нааштай ханддаг юм шиг санагдсан. Учир нь хүү нь төдий чинээ их төлөгдөнө гэсэн үг шүү дээ. Би сар тутмын төлөлтөө бодоод урт хугацаагаар авсан. Гэхдээ:

  1. Банкнуудын вэб сайт дээрх зээлийн хүүний мэдээлэл бодит байдлаас жаахан бага байдаг гэдгийг анхаарч яарч тооцоолол хийхгүй байх.
  2. Зээлийн гэрээ гэж хийдэг ба үүнтэй дагалдан “зээлийн график” хэмээх зүйл өгдөг. Тухайн тооцоолол дээр сар тутамд төлөх мөнгөн дүнгийн хэд нь үндсэн зээлээс, хэд нь хүүнээс хасагдаж буйг нэг бүрчлэн тэмлэглэсэн байдаг. Иймд тухайн мэдээллээс зээлийн өртгийг тооцоолох боломжтой. Урьдчилж толгой гашилгах шаардлагагүй.
  3. Зээлийг богино хугацаагаар авч байж л бага хүү төлнө гэж бодох нь учир дутагдалтай.

Миний хувьд зээлхэнээ^^ үндсэн хугацаанаас нь 22 сарын өмнө төлж дуусгасан ба ингэхдээ нийт хүүний ~30%-ийг л төлсөн нь миний хувьд амжилт юм. Гэхдээ үүнээс бага хүү төлөх боломж байсан юм билээ.

Тэр нь мэдээж та бидний сайн мэдэх “Үндсэн зээлээс мөнгө хасуулах” арга. Би анхандаа дээр үйлчилгээг авахын тулд заавал банкруу явж, зээлийн эдийн засагчтайгаа уулзах байхдаа гэж бодтол харин ч эсэргээрээ гар утсаараа бүхнийг хийж болдог нь их амар санагдсан.

Тухайн үед ажилдаг газар маань тус банкаар цалингаа тавьдаг байсан ба би ч мөн адил энэхүү банкны зээлийн үйлчилгээг сонгосон.

Зээл гэсэн цэснээс дараах сонголтуудыг хэрэглэх:

  1. “Зээлийн төлбөр хэсэгчлэн төлөх”- ийг сонгож үндсэн зээлээсээ бага гэлтгүй мөнгө хасуулах ююм бол дараа сард бодогдох хүүний хэмжээ мөн дагаж буурна. Би анх үүнийг нь ойлгохгүй мөнгөө их болгож байж нэг мөсөн хасуулна гээд хадгалаад байсан нь буруу байсан.
  2. Зээл хаах-ыг сонгож зээлээ хаана. Ёооох гэж.

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.