Зөв суухын ач холбогдол ???

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readJul 30, 2019

Зөв, цэгцтэй суух нь биеийн хийгээд сэтгэл санааны эрүүл мэндэд нөлөөлдөг ажээ.

from google

Толгойгоо гудайлгаад, мөр өө бөхтийлгөж байгаад хэд хэд гүнзгий амьсгалах гээд үз дээ.

Харин одоо толгойгоо өргөөд, хүзүүгээ тэгшлээд, мөрөө цэх болгож байгаад ахин хэд хэд гүнзгий амьсгалаарай. Цэх зогсож байгаад амьсгалах илүү хялбар байгаа биз!

“Биеийн байрлал гэдэг нь уран налархай хөдлөх, гоё сайхан харагдахдаа бус бие эрхтний эрүүл бөгөөд хэвийн ажиллагааны тухай билдээ,” хэмээн Нью Иоркийн Их сургуулийн фикик эмчилгээний тэнхмийн профессор Марилин Моффат хэлсэн байдаг.

Биеийн зөв байрлал хэмээх ойлголтыг хоцрогдсон, хуучны зүйл мэтээр ойлгодог хүмүүс олон байх нь бий. Харин мэрэгжилтнүүдийн хэлж буйгаар энэ нь хүний бие физлоги хийгээд сэтгэл зүйн эрүүл мэндэд чухад ач холбогдолтой эд гэнэ шүү.

Моффаны хэлж буйгаар биеийн буруу байрлал авах нь урт хугацаандаа дараах урхагтай гэнэ:

- Буруу амьсгалахын зэрэгцээ байнга буруу байрлал авч, нугдайж явбал хожимдоо гараа дээш өргөдөх ч хүдрэлтэй болголдог

- Мөн дотор эрхтнүүдэд даралт үзүүлж, нурууг сунгах сөрөг нөлөөтэй ба үүний улмаас хүзүү, нурууны өвчтэй болдог байна.

Сан Франциско хотын Калифорнийн их сургуулийн физик эмчилгээний профессор Вэнди Катзман хэлснээр:

- Өдөржингөө толгойгоо нугдайлган суух (ухаалаг, утас комьпютер хэрэглж байгаа хүмүүс ингэж харагддаг тул зарим хүмүүс технигчдын хүзүү хэмээн нэрлэдэг) нь хүнзүү болон нурууны булчинд ачаалал үүсгэж, дарамт учруулдаг тул толгой өвдөх шалтгаан болдог.

- Хөл, гар бадайрах; мэдээгүй болох зэрэг мэдрэлийн асуудалд үүсгэж бозошгүй.

Түүнчлэн Сан Францискогийн Улсын Их Сургуульд 2012 онд хийгдсэн судалгаагаар сэтгэл гутралыг биеийн буруу байрлалтай холбон авч үзсэн байна. “Нугдайж, бөхтийж суух нь хүний гунигтай дурсамжыг сэдрээж, итгэл найдвар үгүй мэт мэдрэмжийг бий болгодог болохыг бид олж тогтоосон,” хэмээн SFSU-ийн профессор Эрик Пэпэр хэлсэн байна. Тэрээр энэ төрлийн судалгааг анхлан бичсэн хүн билээ.

Биеийн байрлал хийгээд хүний зан төлөвийн тухай хийсэн зарим нэг судалгаа маргаан дагуулдаг хэдий боловч, хүн үзэл бодол, сэтгэл хөдлөлөө ямар нэг үйл хөдлөлөөр илэрхийлэг. Харин өдөөгч хүчин зүйл нь аль нь ч байж болох талтай хэмээн Пэпэр хэлжээ. Уйтгар гунигт автсан, өлсөглөнд нэрвэгдсэн хүн цог золбоогоо гээсэн байдгын адил биеийн буруу байрлал нь хүний эрч хүч, аливааг хийж бүтээх урам зоригийг сорж, идэвхигүй байдлыг үүсгэдэг байна хэмээн тэр нэмж хэлжээ. Түүний сүүлийн үеийн судалгааны үр дүнд сэтгэл гутралд автсан хүн цэгц сууж, гүн амьсгаа авч, өөрийгөө урамшуулж, зоригжуулах нь өөрийгөө зүхэж сууснаас хамаагүй зр дүнтэй байдаг тухай өгүүлжээ.

Физик эмчилгээнд нэг удаа явах нь үр нөлөө муутай.

Жич: Би энэхүү нийтлэлийг гүйцэт орчуулаагүй боловч, дээрх түлхүүр өгүүлбэр хүртэл яг тав орчуулсан тул тэр хүтэл харьцуулан уншиж, орчуулах чадвараа сайжруулаарай. Надаас илүү орчуулагчид зөндөө байгаа тул эргэзсэн зүйлсээ тэд нараас асууж, тодруулж болно шүү. Доорх холбоосоор нэврэрч, эх нийтлэлийг уншаарай.

Posture- Биеийн байрлал (гэхдээ би орчуулгаа илүү утга төгөлдөр болгохын тулд өөр өөр үгс ашиглсан байгаа)

Aesthetic- уян налархай шинж чанар гэхдээ би үг давтахгүйн тулд нэг удаад нь гоё сайхан харагдах гэсэн байгаа.

Normal function- хэвийн ажиллагаа

Relic- хоцрогдсон

Impairing breathing- буруу амьсгалах

Compresses inner abdominal organs- дотор эрхтнүүдэд даралт үзүүлэх

Strains spine- нуруу сунгах/ сунгалт хийх

Chronic tension- дарамт учруулах

Nerve problems & numbness- мэдрэлийн асуудал/ мэдээ алдалт

Tingling in the arms and legs- бадайрах

Sloth- нугдайх, бөгтийх гэх мэтээр өөр өөр орчуулсан

Source: https://elemental.medium.com/good-posture-matters-even-more-than-you-think-fac02fd575ad

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.