Week 2:Мэргэжлийн орчуулагч болох долоон алхам

Monica BaDo
Monica The Curious
Published in
5 min readJan 30, 2019

Мэргэжлийн орчуулагч болох долоон алхам

Ер нь бол мэргэжлийн орчуулагч болохын тулд тухайн хүн эх хэлнээсээ гадна дор хаяж хоёр хэл гарамгай сайн эзэмшсэн байх ёстой гэж үздэг. Ухаантай, сониуч, чөлөөтэй сэтгэдэг байх гэхчлэн орчуулагч хүнд өчнөө олон чадвар шаардлагатай байдаг. Мэдээж хэлний мэдлэгийн түвшин өндөр байх хэрэгтэй л дээ.

Хэлний үйлчилгээний (language service гэдгийг ингээд орчуулчихлаа) зах зээл харьцангуй том бөгөөд ямар нэг эдийн засгийн уналт, хямарлд автаггүйгээрээ онцлогтой. 2017 оны байдлаар гэхэд л дэлхийн хэлний үйлчилгээний зах зээлийн орлого 43.08 ам долларт хүрсэн бөгөөд 2021 он гэхэд 47.46 ам долларт хүрэх төлөвтэй байна. Тус салбарын өсөлт харьцангуй тогтвортой явагдаж байгаа нь ажлын байрны хүртээмж, олдоц төдий чинээ их байхыг илтгэж байна.

АНУ-д 3000 гаруй хэлний үйлчилгээ үзүүлэгч агентууд (ХҮА) ажилладаг гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнд 55000 мэргэжилтэн, албан хаагчид аман/ бичгийн орчуулга хийх болон холбогдох өөр төрлийн ажил хийдэг ажээ.

2016 оны үзүүлэлтээр АНУ, Их Британь, Франц, Хятад, Итали, Япон, Лүксэнбүрг, Шивед, Чех улсуудад хамгийн олон, идвэхитэй үйл ажиллагаа явуулагч ХҮА-д байдаг нь харагджээ.

Орчуулгын салбар бол өрсөлдөөн ихтэй салбар. Энэ үнэн орчуулагчидад ч бас нөлөөлдөг. Учир нь нэн их хэрэгцээ, шаардлагатай зах зээлийг хангаж чадах мэргэжлийн орчуулагчид ховор байдаг.

Хэрвээ уншигч та өөрийн эх хэлнээсээ гадна ахин нэг ондоо хэлээр чөлөөтэй ярьж чаддаг бөгөөд харь хэл соёлуудыг судлах хүсэлтэй бол ОРЧУУЛАГЧ болж ч болох юм. Гэхдээ хэрвээ хүсэх юм бол шүү дээ.

Орчуулга хийнэ гэдэг их сайхан. Мөнгө олохоос гадна та хүмүүст хоорндоо ойлголцход нь тусалж байна шүү дээ. Цаашлаад маш олон хүнд үгийн урлагт дурлаж, мөн өдөр тутамын харилцаа холбоогоо зохьцуулахад нь дэмнэж байна гэсэн үг.

Орчуулагч болох зам мөр

Бусад ажил мэргэжлийн л адилаар орчуулагч болно гэдэг амаргуй ажил. Хэл сурах чин хүсэл, сонирхолтой байхын сацуу тэвчээр хатуужилтай, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй байыг шаарддаг. Чамд боловсрол, мэдлэг хийгээд хэд хэдэн чухал чадвар хэрэгтэй. Тухайлбал:

1. Хэлний чадвар

Хамгийн эхний эзэмших ёстой чадвар бол Хэл. Орчуулга хийж буй хоёр хэлээ гаргууд сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Нэг хэлнээс нөгөөрүү орчуулж буй тохиолдолд тухайн хоёр хэлний аль нэг нь төрлөх хэл яинь байх шаардлагатай. Мөн хөрвүүлж буй хэлээрээ найруулан бичих өндөр чадвартай байх ёстой.

Маш цөөн хүн л төрлөх бус хэлрүүгээ хөрвүүлэг хийх чадвартай байдаг. Ихэнх орчуулгын компаниуд зөвхөн төрлөх хэлтэй хүмүүсийг л мэргэжлийн орчуулагчаар авах сонирхолтой байдаг. Харь хэлнээс хөрвүүлхэд тухайн орондоо байнга амьдрахгүй ч гэлээ милээдгүй их хугацааг өнгөрөөх нь хэлний мэдлэгээ сайжруулахад чинь дөхөм болно. Ихэнх орчуулгын компаниуд үүнийг гол үзүүлэлтэд тооцдог.

Мэргэжлийн орчуулагч болохынхоо хувьд хэн бүхэн маш сайн бичдэг байхын хажуугаар эх хэлийг ойлгож, хэл зүй хийгээд үгийн сангийн гаргууд мэдлэгтэй байх ёстой. Ингэснээр зорьсон санаа, утга агуулгыг үнэн зөв, алдаагүй илэрхийлж чадна. Сайн орчуулагч болъё гэвэл орлуулах гэж буй хэлээ гаргууд эзэмшсэн, аялагын төрөл янз, цэг тэмдэглэгээ, хэл зүй, үгийн сан, акцент, этгээд үг хэллэг, хэв маяг зэргийн талаар маш сайн мэддэг байх ёстой.

2. Комьпютерийн чадвар

Орчуулгач болохыг хүсвэл компьютерийн мэдлэг сайтай байх нь зүйн хэрэг билээ. Хэд хэдэн програм хэрэглэж дадсан байх нь давуу тал болох бөгөөд тэр дундаа MS Office, desktop publishing, Photoshop, InDesign гэх зэрэг програмуудыг мэддэг байхад илүүдэхгүй. Учир нь зарим орчуулгын ажлууд эдгээр програм дээр ажиллаж чаддаг байхыг шаарддаг.

Үүн дээр нэмэх нь CAT (Computer assisted translation) буюу компьютерийн тусламжтайгаар орчуулга хийх хэрэгслүүдийн талаар судлаад үзээрэй. Мөн заавал биш ч гэсэн HTML –ийн тухай мэддэг байхад илүүдэхгүй шүү.

Бас нэгэн мартаж болохгүй чадвар бол ШИВЭХ юм. Дан бичих шаардлагатай материалтай ажиллах бол чиний шивэх дундаж хурд ба алдаагүй шивэх чадвар чамд асар их тус болох болно.

3. Бизнесийн чадвар

Өнөө үед дийлэнх орчуулагчид үнэгүй ажилладаг гэхэд хэлсдэхгүй. Хэрвээ цаашдаа энэ чадвараараа хоолоо олж идэнэ гэсэн бодолтой байгаа бол чамд зохих түвшний бизнесийн мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. Тодорхой хэмжээний маркетинг, борлуулалтын чадвартай бол бусадтай холбоо тогтоож, танигдаж, орчуулыг ажил олох боломжтой. Үзүүлж буй үйлчилгээндээ тодорхой хугацаа зааж, зарчимч, зохион байгуулалттай байж хэвшснээр ажил үнэгүйдүүлэгчдээс ялгарна шүү.

Мэргэжлийн орчуулагч болох алхамууд

Орчуулагч болох чин хүсэлтэй бол доорх алхамуудыг уншаарай.

Алхам 1: Боловсролтой бол

Дор хаяж хоёр хэл гаргууд сайн эзэмшсэн байхаас гадна сайн орчуулагч болохыг хүсвэл орчуулгын дамжаанд явах хэрэгтэй. Ахлах сургууль төгссөн дурын хүн гадаад хэл, бичих чадвар, уншиж ойлгох чадвар зэрэгийг хөгжүүлэх дамжаанд суух боломжтой. Ихэнх нь мэрэгшиж буй хэлээрээ баклаврын зэрэг хамгаалах нь бий.

Ихэнх орчуулагчид бизнесс, урлаг уран сайхан, хууль зүй, анагаах, эм зүй, санхүү гэх зэрэг өөр өөр салбаруудад мэрэгшсэн байх нь бий. Тэд мэрэгшсэн мэрэгжил хийгээл хос хэлний чадвараа ашиглан тухайлсан нэг чиглэлийн орчуулагч болох нь олонтой.

Алхам 2: Үнэмлэх олгох сургалтанд суу

Боловсрох болзолыг хангаж, чадвараа хурцалж дууссан бол баталгаат орчуулагч хэмээх үнэмлэхтэй болох нь давуу талыг бий болгоно. Үнэмлэхтэй болсноор та мэрэгжлийн түвшинд орчуулга хийх мэдлэг, чадвар бүрэн эзэмшсэн гэдгээ батлах юмтай боллоо гэсэн үг. Орчуулгаар лавшрээлан суралцаж ч болно. АНУ-д The American Translator’s Association (ATA) буюу Амеркийн Орчуулагчдын холбоо хэмээх байгууллага байдаг бөгөөд энэ төрлийн үнэмлэх олгох сургалт зохион байгуулдаг.

Алхам 3: Хэлний мэдлэг үнэлэх шалгалт өг

Ажлын анкетаа улам баяжуулах бас нэгэн зүйл. Энэ нь таньд хэлний чадвараа батлах бас нэгэн үзүүлэлт болж өгнө.

Алхам 4: Ажлын туршлага хуримтлуул

Ажлын туршлага шинэхэн орчуулагчдад нэн хэрэгтэй. Туршлага хуримтлуулахын тулд дадлагажигч хийж болно. Ингээд туршлагатай болсон хойноо ажил олж хийхэд болохгүй гэх газаргүй болно.

Алхам 5: Өөрийгөө сурталчилж сур

Хувиараа орчуулга хийж мөнгө ольё гэж бодож байгаа бол өөрийгөө рекламдаж чаддаг байх хэрэгтэй. Орчуулгын үйлчилгээ хэрэгтэй байгаа албан байгууллагуудыг хайж, ирэлхийлэх хэрэгтэй. Вэбсайт, блог хөтлөх, цахим бүлгэмүүдэд элсэх, зэргээр танилын хүрээгээ тэлээрэй. Ажил хэдийд ч олдож магадгүй учир ажлын анкет гэх зэрэг өөрөөс шалтгаалах зүйлсээ ямагт бэлэн байлгах хэрэгтэй шүү. Мөн үнэлгээгээ тодорхой болгочихвол бас нэг үзүүлэлт болж өгнө. Цахим орчинд ажилладаг хувиараа орчуулга хийдэг хүмүүсийн ханшийг мэдчихсэн байхад буруудахгүй.

Алхам 6: Суралцаад л бай

Мэргэжлийн орчуулагч болсон хойноо ч нийгэм соёлын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, чиг хандлагыг мэддэг, мэдэрдэг байх маш чухал. Иймд ямагт тасралтгүй суралцаж байгаарай. Ихэнх орчуулагчид бусдаасаа ялгархын тулд тогтмол суралцдаг. Мөн милээдгүй олон нь өөрийн ритингийг өсгөх үүднээс магистрын зэрэг ч хамгаалдаг. Насан туршдаа боловсрох чин хүсэл эрмэлзэл тань мэрэгжлийн хувьд ч, бусдад үнэлэгдэх тал дээр ч таньд шинэ шинэ боломжуудыг авчрах болно.

Бусдаас ялгарах давуу талтай байх нь энэ төрлийн ажилд их чухал, тиймээс мэрэгжлийн хувьд хөгжих гэж хийсэн бүхэн тань бусдаас ялгархад туслах болно.

Алхам 7: Ямар нэг чиглэлийн талаарх мэдлэгээ сайжруул

Хэрвээ та ямар нэг чиглэлээр мэрэгшие гэж бодож байвал тухайн чиглэлээрээ байнга хөгжиж, мэдлэгээ дээшлүүлж байх нь нэн чухал. Тухайн салбарт гарсан ахиц дэвшил, чиг хандлага, дүрэм журам, шийдвэрүүд таныг зөв чигрүү хөтлөнө. Ялан гуяа тусгай мэрэгжлийн үг хэллэгүүдийг мэддэх байх хэрэгтэй.

.

.

.

Эцэст нь гэж хэлэхэд чадварлаг орчуулагч нь хөрвүүлэг хийж буй хоёр хэлээ гарамгай эзэмшсэн, тухайлсан сэдвийнхээ талаар гүнзгий мэдлэгтэй, судалгаа сайн хийдэг байх ёстой. Мөн аливаад дүн шинжилгээ хийх чадвартай, чөлөөтэй сэтгэдэг, хариуцлагатай бөгөөд ажил үүргээ бүрэн дүүрэн, өндөр түвшинд хийж, гүйцэтгэдэг байх зайлшгүй шаардлагатай.

Энэ хүртэл уншсан таньд баярлалаа. Хэрвээ та аль нэг сэдвийн талаар илүү сайн мэддэг болмоор байвал комент хэсэгт саналаа үлдээгээрээ. Дараа дараагийн нийтлэлээрээ тухайн сэдвийн талаар орчуулан хүргэх болно.

Эх сурвалж: https://www.daytranslations.com/blog/2018/04/how-to-become-a-professional-translator-in-7-detailed-steps-11190/?gclid=EAIaIQobChMImLLy-_GU4AIV2AYqCh3RZAf8EAAYASAAEgJKJfD_BwE

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.