Тайван амьдрах тухайд…

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readApr 15, 2023

Өглөөхөн нэг нийтлэл хальт гарчиглаж стрессдэв. Эмэгтэй хүмүүс эрчүүдтэй адилхан бүр зарим тохиолдолд илүү орлого олдог болсон юм байх.

Зүгээр уншаад өнгөрөхөд сайхан мэдээ мэт боловч хүйсээр зааглаж, ялгаад байх шиг… Уг нь адилхан л хүмүүс.

Нийгэм нь тэр чигээрээ стресс, ядаргаатай байгааг хэлэх үү сөрөг зүйл харах, сонсох тоолонд зүрх өвдөж, өвчилж байна. Тиймдээ ч иймэрхүү зааг ялгааг дөвийлгөж, нэгийг нөгөөгөөс илүүрхүүлж эсвэл ялгах гэсэн мэдээлэл харах тоолонд өөрийн эрхгүй эмзгэлдэг болж.

Учир нь зааглахын хэрээр ялгаа нь тодорч алсдаа зөрчилд хүргэх учраас. Нэг нь эмзэглээд үлдэх болохоор. Эргээд сөхөгдөх учир. Яг нэг чөтгөрийн тойрог шиг.

Сүүлийн үед жижиг гэлтгүй сэдвийг өлгөн авч, мэдээ болгож байна. Энэ нь нэг талдаа бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг гэрчилж байгаа хэдий ч нөгөөтэйгүүр бухимдал үүсгэж байна. Зарим нь бүр арай дэндүү.

Хамгийн түгээмэл хийгээд эмзэг нэгэн сэдэв бол ‘жендер’ болон түүнийг тойрсон жижиг сажиг хэрүүлүүд.

Одоо хэрүүд л юм даа.

Нэгэн жишээ: Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй нэгэн эвентийн постерийг ягаан өнгөөр хийчхэж гээд дургүйцэж байх жишээний. Угтаа бол өнгөндөө бус утга агуулгадаа шүү дээ. Өөр ямар өнгөөр хийсэн бол сэтгэлд нийцэх байсан бэ? Өнгө бол зүгээр өнгө шүү дээ.

Дахин нэг жишээ: Намайг жоохон хүүхэд байхаас хойш л хүмүүс миний жижигхэн туранхайг гайхдаг байв. Мэдээж тухгүй. Гэхдээ том болохын хэрээр тэдгээр бүдүүлэг хүмүүсийг тоохоо байчихсан.

Дэлдэн чих, содон төрх, биеийн жин, этгээд хувцаслалт, үзэл бодол, нийгмийн гарал, амьдралын дадал, зуршил гээд л шоолохгүй, шоглуулахгүй сэдэв гэж үгүй.

Шоолох муухай л даа бас тоглоом нь шоглоом болбол бүр ч таагүй. Гэхдээ л тоохгүй байхад тоолгох гээд байдаг хүмүүс бас байх юм.

Би LGBTQIA+ community-г ойлгож бас дэмждэг. Бүр тэгш эрх бахархлын парадад алхаж ч байсан. Харин сүүлийн үед дэлхий даяар нэг сонин үзэгдэл ажиглагдах болж.

Хэсэг бүлэг хүмүүс өөрийн бэлгийн чиг хандлагаа бусдаас ялгарах бүр давуу байдал үүсгэх, улмаар бусдыг дээрэлхэх хэрэгсэл болгож ашиглаад байх шиг. Сүүлд болсон томоохон жишээ нь Beyonce-ийн Дубай дахь тоглолт байв.

Дубай нь ижил хүйстнүүдэд хандах хандлага болон хүний эрхийн нөхцөл байдлын хувьд тийм ч таатай улс биш хэмээн шүүмжлүүлдэг.

Тиймдээ ч 5 жилийн дараах анхны live тоглолтоо Дубайд хийх гэж буй нь шүтэн бишрэгчдийг нь талцуулж, ихээр шүүмжлэл дагуулсан юм.

Гэхдээ тэр community-д түүний үйлдэл бүр таалагдаж, нийцэж байх албагүй шүү дээ.

Ялгаварлан гадуурхах, бусдыг шоглох, дээрэлхэх үнэхээр муухай. Байж боломгүй.

Гэхдээ л амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Юм болгоныг өлгөж аваад ганцхан намайг л намайг л гээд чичрээд байж бас боломжгүй. Шингээх үедээ шингээгээд бусдыг болон өөрийгөө тайван амьдруулмаар байна.

Хэвлэл мэдээлэл нь ч бас тайван сайхан амьдрахын чухлыг сурталчилдаг баймаар байна.

Амбицлаг байх эсэхээ хүмүүс өөрсдөө шийдэг л дээ. Хэрэгцээгүй, талцал үүсгэсэн статистик мэдээ нийтлэхээ болимоор байна.

Хэн нэгнээс илүү орлого олохдоо бус зөв зарцуулж, жаргалтай амьдрахдаа гол нь.

Хэрэгтээ хэрэггүй хүмүүсийн анхаарлыг татахдаа бус ойр дотны хүмүүсдээ чанартай цаг зарцуулж, дурсамж бүтээхдээ гол нь.

Shushh… Let people live and enjoy their lives.

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.