Хайр гэж юусан билээ…

Monica BaDo
Monica The Curious
Published in
2 min readJan 5, 2021

Хайр гэж юусан билээ…

from google

Хайр бидний амьдралын дийлэнх хэсэгт голлох үүрэг гүйцэтгэдэг. Дан ганц утга зохиол, яруу найраг, дуу хөгжим, кино нэвтрүүлэг гэлтгүй бүх хүмүүст хамаатай (Bergner, 2000). Хүн бүр хайрыг өөрийн туршлага, үзэл бодолд үндэслэн тодорхойлох байх. Сэтгэл хөдлөлдөө үндэслэн тодорхойлох нэгэн байхад, харилцаа-мэдрэмжинд үндэслэн тайлбарлах нэг нь ч байна. Аа Харин зарим нэг нь хайрыг үгүйсгэж, төөрөгдөл төдий зүйл хэмээн мэтгэж магадгүй. Гэхдээ нэгэн бодлын хайр бол хүн бүрийн бодож буй тэр л зүйл. Тийм ч учраас хэн нэгний сүбектив өнцгөөр тайлбарлах нь хэт төвөгтэй. Ингэх аваас нэг нэгэндээ хайраа илчилсэн хоёр хос зөрчилдөж мэднэ. Учир нь тэдний хайрын тухай төсөөлөл, хүлээлт тэс ондоо болохоор юм шүү дээ. Тийм ч учраас бид хайрын тухай ярихдаа яг ямар өнцгөөс ярьж буйгаа тодруулбал зохилтой. Тийм ээ хонгор минь, маш олон төрлийн хайр байдаг бөгөөд би яг одоо энд тэдгээрийг тайлбарлах гэж оролдох болно.

Романтик хайр

Хэн нэгэнд зүрх сэтгэлийнхээ гүнээс маш хүчтэй дурлаж, түүнийг хүсэмжлэх хайр.

Нарсисист хайр

Өөртөө хэт хайртай байх буюу хувиа хичээсэн хайр.

Лимэрэнс

Тэнновын дэвшүүлсэн хайр сэтгэлд хэт автаж, сэтгэл зүйн хувьд баяр гуниг бүхнийг мэдэрдэг хайр.

Ухаалаг хайр

Рациональ, учир зүйтэй хайр

Эротик хайр

Секс, дур хүсэлд тулгуурласан хайр

Нөхцөлт хайр

Хэн нэг нь таны хэрэгцээг хангаж буй учраас хайрлаж байгаа хайр.

Д-Хайр

Масловын дэвшүүлсэн нөхцөлт хайр.

Б-Хайр

Масловын дэвшүүлсэн нөгөө хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, онцлог шинжтэй нь хайрлаж буй хайр.

Найз нөхдийн хайр

Нийтлэг сонирхол, хүсэлд тулгуурлан харилцан биенээ хүндэлж, нөхөрлөж буй хайр.

Алтьрюстик хайр

Өөрийгөө бус нөгөө хүнийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг хайр.

Консюмэет хайр

Стэнбергийн дэвшүүлсэн дотно харилцаа, харилцан итгэл, зүтгэл дээр тулгуурладаг хайр.

Гэх мэтээр шинжлэх ухааны үүднээс хайр маш олон төрөлд хуваагддаг бөгөөд бидний хайрын тухай үзэл бодол, төсөөлөл магадгүй мөрөөдөл өөр бусдынхаас тэс ондоо байж болохыг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Барууны соёлд романтик хайр дурлал хань ижлээ олоход том түлхэц үзүүлдэг гэж үздэг тул энэ тал дээр гүн ач холбогдол өгдөг. Харин бодит амьдрал дээр бусад төрлийн хайр ч бас чухал үүрэгтэй. Жишээ нь хайр сэтгэл ба сексийг салгаж ойлгож болохгүй. Бид хэн нэгэнд хүчтэй дурлаж тэр нь сэтгэл татам бэлгийн амьдралд хөтлөн, улмаар гэр бүл болцгоодог.

Хос хоёрын хэрэгцээ харилцан хангагдаж буй тохиолдолд “нөхцөлт хайр” ч жаргалтай харилцааны үндэс болдог. Мэдээж хэн нэгнийх нь хэрэгцээ хэт их байх аваас маргаан үүсэлтгүй л яахав. Гэхдээ л дийлэнх хүмүүст өгөх-авах хэрэгцээ байдаг учир өөрсдөө л аз жаргалтай байвал болох нь тэр.

Нөхөрлөлд тулгуурласан найзын харилцаа олон жил үргэлжилж болох авч, хайр сэтгэл, хамтын амьдрал гэдэг ганц үүн дээр тогтдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Алтьрюстик хайрын тухайд анхаарал халамж тавьж, нөгөө хүнийхээ баяртай байгааг харах нь өөрийнх нь хувьд аз жаргал авчирч буй тул хүлээн авч буй хүн нь үүнийг нь аз жаргалтайгаар хүлээн авч байвал илүү бүтэмжтэй байна.

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.