Хосуудын сэтгэхүйд гарсан өөрчлөлт гэрлэлтэд хэрэхэн нөлөөлөв???

Monica BaDo
Monica The Curious
Published in
4 min readMar 14, 2019

“Intimate relationships, marriages and families” номын хэсгээс хүргэж байна.

Гэрлэж буй хосуудын тоо цөөрч, хожуу гэр бүл зохиох болж, олон хүүхэдтэй гэр бүлийн тоо ч багасч байгааг та бүхэн ч анзаарсан байх. Урьд нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг хууль ёсоор зөвшөөрдөг байсан бол одоо үед АНУ-ын зарим муж улсад ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрөх болжээ.

Гэрлэлтийн хувь хэмжээ

Тус үзүүлэлтийг нэг жилд 1000 хүн тутамд ноогдох гэрлэлтийн хэмжээгээр тооцож гаргадаг бөгөөд ингэхдээ тухайн үеийн эдийн засаг ба улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үздэг байна. Тодруулбал АНУ-д 1945 оны байдлаар гэрлэлтийн хувь 12.2% байсан (Дэлхийн 2-р дайны сүүлийн жил гэсэн үг) бол дайны дараа энэ үзүүлэлт эрчимтэй буурч 8.5%-д хүрсэн байна. Өнөөгийн байдлаар тус үзүүлэлт 7.3%-тай болсон бөгөөд үүнд хожуу гэр бүл зохиох, хамтран амьдрах гэх мэт чиг хандлагууд нөлөөлсөн ажээ. Мөн салсан хосуудын дийлэнх нь дахин гэр бүл зохиохдоо милээн хянамгай ханддаг нь ч нөлөөлсөн биз.

Дундаж насжилт

Гэрлэлтэд гарсан өөрчлөлтүүд дундаас хамгийн их анхаарал татхуйц нь “Хожуу Гэрлэлт” юм. Тухайлбал, 1950-д оны байдлаар эрчүүд дунджаар 22.5 настайдаа, эмэгтэйчүүд 20.1 настайдаа гэр бүл зохиодог байж. Энэ үзүүлэлт тасралтгүй өссөөр 2000 оны байдлаар эрчүүд дунджаар 27.5 настайдаа, эмэгтэйчүүд дунджаар 25.9 настайдаа гэр бүл зохиох болсон байна.

Хожуу гэрлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлс:

- Сургуульд суралцаж, мэдлэг мэргэжил эзэмших хугацаа уртассан. 1990 оны байдлаар АНУ-ийн насанд хүрэгчдийн 75.2% нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байсан бол 2000 онд 85% болж өсжээ.

- Ганц бие хүмүүст мэргэжлийн хувьд өсөн дэвших боломж бололцоо илүү олддог гэх хандлага. Үүний үр дүнд мэргэжлийн хувьд өсөн дэвжих хүсэлтэй ганц бие залуу эмэгтэйчүүдийн тоо ихэсч, албан ёсоор гэр бүл болхоос урьтан хамтран амьдрах хосуудын тоо нэмэгдсэн.

Дээрх нөхцөл, шалтгаануудыг буруу шаах, сөргөөр тайлбардах нь нэн учир дутагдалтай. Учир нь 30 орчим насандаа гэр бүл зохиосон хосуудын салах магадлал эрт гэр бүл болсон хосуудынхаас харьцангуй бага байдаг нь тогтоогдсон. Түүнчлэн, 1960-д оны сүүл үеэс хойш хийгдсэн “гэрлэлтийн тогтвортой байдлын” талаарх судалгааны дүнд гэрлэх нас ба салалттын түвшин харилцан хамааралтай гэдэг нь харагджээ.

Харамсалтай нь гэрлэх нас хойшилсоор байгаа нь ганц бие насанд хүрэгчдийг улам л ихэсгэж байна. Тодруулбал, 2006 оны байдлаар 20–24 насны эрчүүдийн 86.7%, эмэгтэйчүүдийн 75.3% ; 25–29 насны эрэгтэйчүүдийн 57.4%, эмэгтэйчүүдийн 43.1% нь өмнө нь гэр бүл зохиож байгаагүй ажээ.

Гэр бүлийн хэмжээ

1) Гэр бүлийн хэмжээ улам л цомхон болсоор… Ихэнх гэр бүлүүд 1–2 хүүхэдтэй байх болж. Тухайлбал, 1915 онд гэхэд л нэг гэр бүлд дунджаар 4.5 хүн ноогддог байсан бол 1960 онд энэ тоо 3.7 болж өөрчлөгджээ. Харин 2007 онд 2.6 хүн болжээ.

Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бөгөөд үүнд салалтын хувь хэмжээ болон хүүхэдгүй гэр бүлүүдийн тоо ихсэх зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Гэр бүл салснаар цөөн гишүүнтэй 2 гэр бүлд хуваагддаг гэсэн үг. Харин хүүхэдгүй гэр бүлийн тухайд зарим хосууд зүгээр л хүүхэдгүй байхыг илүүд үздэг байна.

2) Төрөлт багассан. 20-р зууны эхэн үед гэрлэсэн эмэгтэйчүүд дунджаар 5 орчим хүүхэдтэй байдаг байжээ. Тухайн үед олон хүүхэдтэй байна гэдэг нь гэр бүлийн ахуй амжиргаанд тус болох ажиллах хүч олонтой байна хэмээн ихэд билэгшээдэг байж. Үүнээс гадна, төрөлт хязгаарлах арга, хэрэгсэл дутмаг байсан байна. Улмаар хотжилт эрчимжиж, хүмүүс үйлдвэрлэгч бус үйлчлүүлэгч болж өөрчлөгджээ. Энэ нь эргээд олон ам бүлтэй айлд санхүүгийн хувьд дарамт авчрах болж.

3) Эмэгтэйчүүд ажил эрхлэх болсноор тэдний гэр бүлдээ зарцуулах цаг хомсдож, нялх үрдээ өдөржин шөнөжин анхаарал, халамж үзүүлэх боломжгүй болжээ. Мөн жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл бий болж, хосууд ч үүнийг дуртай хэрэглэх болсон байна.

1976 онд төрөлтийн хувь хамгийн доод цэгтээ хүрч, 1.7% болсон байна. Үүнд аборт, хамгаалах хэрэгсэл, ажилчин эмэгтэйчүүд гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн. Хамгийн сонирхолтой нь цагаач гэр бүлүүдийн төрөлтийн хувь цагаач бус гэр бүлийнхээс өндөр байсан явдал юм. Энэ нь тэдний сайхан амьдрах болно гэсэн итгэл, үнэмшил ихтэй, ирээдүйгээ эергээр хардгын илрэл байх.

Эхнэрүүд болон ээжүүд ажиллаж эхэлсэн нь

1980-д оны эхэн үе хүүхэдгүй эмэгтэйчүүд ажиллах хүчний дийлэнх хувийг бүрдүүлдэг байжээ, харин 2005 оны байдлаар 6–17 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 75%, 6-с доош насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 60% нь ямар нэг ажил эрхлэх болжээ.

Иймд судлаачид гэр бүлтэй хэрнээ ажил эрхэлдэг болон эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн дунд ямар ялгаа байгааг илрүүлэх зорилгоор судалгаа хийжээ. Үүний үр дүнд гэртээ суудаг эмэгтэйчүүд ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг бодвол илүү уламжлалт үзэл, хандлагатай байдаг нь харагдсан бөгөөд ажил эрхэлдэг эмэгтэйчүүд ажилгүй эмэгтэйчүүдтэй харьцуулхад илүү боловсролтой, цөөхөн хүүхэдтэй, мөн гэр бүл нь өндөр орлоготой байгаа нь тогтоогджээ. (Glass, 1992)

Эмэгтэйчүүд яагаад ажиллаж эхлэв?

Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлсний дунд санхүүгийн асуудал голлох байр суурийг эзлэнэ. Инфляци, амьдарлын өртөг, илүү сайхан амьдрах гэсэн хүсэл зэрэг нь хоёрын зэрэг орлогын эх үүсвэртэй болоход хүрэгжээ.

Эдийн засгийн бус хүчин зүйлсийг ч дурдах нь зүйтэй байх. Эмэгтэй хүн байхынхаа хувьд хөдөлмөрлөж, хамт олонтой болж, ямар нэг зүйлийг хийж бүтээн, үүнээсээ сэтгэлийн таашаал эдлэх хүсэл дийлэнх эмэгтэйчүүдэд байсан.

Гэвч нөгөө талаараа ажил хийх нь эмэгтэйчүүдэд маш их дарамт, шахалтыг авч ирсэн. Учир нь тухайн эмэгтэй ажил хийдэг эсэхээс үл хамааран гэрийн ажил ёс мэт эмэгтэйчүүдэд ноогдоно. Хэдийгээр нөхрүүд нь гэрийн ажилд чадллынхаа хэрээр тусалдаг боловч, дийлэнх эмэгтэйчүүд ажлаа тараад гэртээ ирэхдээ ахин өөр нэг ажил эхлүүлэх гэж буй мэт мэдрэмжтэй ирдэг гэнэ шүү. (Cox, 2009)

.

.

.

Source: Intimate Relationship, Marriage and Families by Mary Kay DeGenova, Nick Stinnett, Nancy Stinnett /8th edition/

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.