Эморох тухайд

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readMar 21, 2023

Хүмүүс намайг эмо гэдэг байлаа….

Харин би огт анзаардаггүй. Ер нь яахыг эморох гээд байгааг ойлгодоггүй байв аа. Харин одоо хүлээн зөвшөөрөөд жил гаран л болж байна аая.

Уг би их хөгжилтэй хүн л дээ. Гэхдээ ийм гэдгийг маань мэдэхийн тулд та их урт зам туулах хэрэг гарна гэж мэгээд жоохон сүр2 юм бичих гээд байна аа би. Ер нь ингээд ирхээрээ л гүн эморсон байдаг юм.

За тэр ч тийм л биз дээ 🤷‍♀️

Эморох гэж яг юу вэ?

Угтаа бол яг яахыг эморох гэдэг вэ? Гэж асуувал их зөв болно. Гэхдээ яахав дээ бүх юмыг төгс бас тэгш байлгах гээд ч яахав.

Эморч буй хүний түгээмэл шинж тэмдэг:

  • Гүн бодолд автаж дуугаа хураах;
  • Хүмүүсээс зайгаа барьж дөлөх хандлага ажиглагдана;
  • Царай нь гунигтай эсвэл бодлогошронгүй. За эсвэл аль аль нь;
  • Ганцаараа байхыг илүүд үзэх ба чихэвчээр дуртай дуугаа сонсож байх нь элбэг тохиолдоно;

Эморч байгаа хүнд төрөх бодол ба мэдрэмж:

  1. Бүх зүйл утга учиргүй бөгөөд гунигтай санагдана;
  2. Хэн ч өөрийг нь ойлгохгүй гэж мэдэрдэг тул бусад хүмүүсээс зайгаа авч, ганцаар байхыг илүүд үзнэ;
  3. Гунигийн2 бодлууд төрнө, өөрийгөө эсвэл өөрт нь тохиолдож буй ямар нэг асуудлын талаар ахин дахин бодож, шийдэл хайна;
  4. Дарамт мэдэрч байгаа ч байж болно хөөрхий минь;
  5. Дотоод ертөнцдөө хэт автаж, өөрийн бодол болон мэдрэмжийг ажиглаад сууж ч байж болно;

Яагаад эмордог вэ?

  1. Амьдралд нь хэцүү зүйл тохиолдсон бол эморч гуниглахаас өөр яахав дээ.
  2. Ямар нэг асуудалтай тулгараад түүндээ шийдэл олохын тулд толгойгоо гашилгаж байж мэднэ.
  3. Дотоод мэдрэмж ба ертөнцдөө хэт автаж, түүнийгээ илүү их таньж мэдэх гэж хичээдэг хүн байж болно.

Эморлын төрлүүд:

  1. Эерэг эморол буюу тодорхой хугацаанд мэдэрч болох бүхий л эерэг ба сөрөг мэдрэмжүүдийг амталсны эцэст тухайн нөхцөл байдлаас гарч, эрч хүчтэйгээр амьдралд эргэн ирэх тэнхэлтэй болох.
  2. Сөрөг эморол буюу өөрт төрж буй сөрөг сэтгэл хөдлөл ба мэдрэмжүүдэд хэт автаж, бүр илүү гүн гүнзгий, ганцаардмал харанхуй агуйд бүх насаараа нуугдаж, шаналж бас ганцаардаж амьдрах.

Эморолд хөтлөх хүчин зүйлс:

  1. Хүрээлэл- Өөр байгаагаа мэдрэх;
  2. Интроверт зан + Privacy level хэт өндөртэй + Жоохон бардам
  3. Өөрийгөө бүрэн таньж мэдээгүй бөгөөд өөрт төрж буй мэдрэмжээ ойлгодоггүй байх.

Эморлоос гарах арга замууд:

  1. Хүн бүр амьдралынхаа аль нэг цаг үед эморолтой учрах л болно. Эморол бол тэр үедээ мэдэрч буй бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдээ эерэг ба сөрөг гэж ялгалгүйгээр тултал нь мэдэрч, ханаад амьдарлын дараагийн мөчлөгтөө бүр илүү хүчтэй эргэн ирэх боломжийн олгодог ‘Амс хийх цэг’ юм. Иймд эморох үедээ сайхан эморох л хэрэгтэй.
  2. Эморолд хөтөлж буй гол шалтгаанаа олж, түүнтэй нүүр тулах хэрэгтэй. Онш нь тогтоогдоогүй байхад хамаагүй эм ууж болохгүйтэй адил яагаад эмороод байгаагаа мэдэхгүйгээр эморлоос гарч чадахгүй. Ямар мэдрэмж төрж байгаагаа сайтар ойлгож, өөрийгөө сайн сонсоод үзээрэй.
  3. Тогтмол өөр байгаагаа мэдэрч, эргэн тойрны хүмүүс тань таны хийсэн болгоноос өө эрж байгаа нь таны эморох шалтгаан болж байгаа бол соёлтойгоор тэд нарт ойлгуулаад тэр газраасаа хурдан холдох хэрэгтэй. Чамд тохирсон илүү сайхан газар хорвоо дэлхийгээр дүүрэн байгаа гэдгийг санаарай.

Миний хувьд төрлөхийн интроверт хүн учраас ойр ойрхон эморчих гээд байдаг. Эморол бүгдийн дараа ямар нэг асуудалд гаргалгаа олж, илүү өөртөө итгэлтэй эерэг хандлагатай болдог гэдгээ мэддэг тул сэтгэл мэдрэмжийн энэ үеийг асар жаргалтай даван туулдаг. Эргэн тойрны хүмүүс маань мэддэг бөгөөд би ч нуухыг оролддоггүй.

Цорын ганц сөрөг тал нь найз нөхөдтэй болоход жоохон хүндрэлтэй байдаг. Гэхдээ би намайг байгаагаар минь ойлгож, хүлээж авах хүмүүсээр хүрээлүүлэх аминчхан хүсэлтэй тул гоё шалгуур болдог гэж боддог.

Миний хувьд аливааг харах өнцөг их чухал. Тиймдээ ч ямар ч сөрөг зүйл тохиолдсон, яаж ч мяарсан эерэг байж, бусдад хайр түгээж амьдрах хэрэгтэй гэж боддог. Тэглээ гээд мэдэрч буй сөрөг сэтгэл хөдлөлөө тоохгүй өнгөрөөлгүй тултал нь мэдэрч, хурдан урагшилцгаагаарай 💖

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.