Book1: 21-р зууны Үерхэл нөхөрлөл, Гэрлэлт хийгээд Гэр бүл

Monica BaDo
Monica The Curious
Published in
5 min readMar 6, 2019
downloaded from google.

Гэр бүл гэж чухам юу юм бэ??? Гэр бүл хэрхэн бий болдог юм бол? Гэр бүлийн гишүүд заавал цусан холбоотой байх ёстой юу? Хууль ёсоор гэрлэлтээ батлуулах нь зайлшгүй зүйл юм гэж үү? Нэгэн дээвэр дор амьдардаг хүмүүсийг гэр бүл хэмээн нэрийдэж болох уу?

Гэр бүл маш олон янз байх бөгөөд нэг бүр нь дахин давтагдашгүй онцлогтой билээ. Хором бүр хувьсч, өөрчлөгдөж байдаг энэхүү дэлхий ертөнцөд гэр бүлийн хэв маягт ч өөрчлөлт орж байна.Та бидний “гэр бүл”-ийн талаарх төсөөлөл, мэдлэг өмнө үеийнхнээс шааааал өөр. Бүтэц, бүрдэл, хэмжээ, үүрэг гээд л өөрчлөгдсөн зүйлс милээдгүй их. Тэр ч бүү хэл хүмүүсийн гэр бүл зохиож буй шалтгаан, гэрлэлтийн дараах төсөөлөл, хүлээлт хүртэл өөрчлөгдсөн. Гэр бүл гэж чухам юу юм бэ??? Гэр бүл хэрхэн бий болдог юм бол? Гэр бүлийн гишүүд заавал цусан холбоотой байх ёстой юу? Хууль ёсоор гэрлэлтээ батлуулах нь зайлшгүй зүйл юм гэж үү? Нэгэн дээвэр дор амьдардаг хүмүүсийг гэр бүл хэмээн нэрийдэж болох уу?

Миний бие дээрх асуултын хариулт болгож судлаач эрдэмтдийн дүгнэлтийн гол утга санааг алдагдуулалгүйгээр товчлон хүргэж байна.

Гэр бүл:

Гэрлэлт, цусан холбоо, үрчлэлт зэргээс гадна ямарваа нэг урт удаан хугацааны бэлгийн харьцаагаар холбогдсон 1) Санхүүгийн хувьд харилцан биенээ тэтгэдэг насанд хүрэгчид, 2) Гүн гүнзгий харилцаа холбоо бүхий хүмүүс, 3) Ямар нэг бүлэгт бие болон сэтгэлийн хувьд гүн бат холбоо хамааралтай гэж өөрийгөө итгэдэг хувь хүн, 4)Өөрийн гэсэн онцлогтой бүлэг хүмүүсийг хэлнэ.

Тухайн гэр бүлийн бүтэц, зохион байгуулалт, бүрдэл, гишүүдийн хоорондох харилцаа ямар байгаагаас шалтгаалан дараах байдлаар ангилна:

· Voluntarily family- Хүүхэдгүй амьдрахаар шийдсэн хосууд

· Single-parent family- Манайхаар бол өрх толгойлсон эцэг, эх.

· Nuclear family- Аав ээж ба тэдний хүүхдүүд. Энэ бүтэц их түгээмэл байдаг

· Family of origin- Хэрвээ та аав ээж болон төрсөн ах, эгч, дүүнартайгаа амьдарч байгаа бол. Төрж, өссөн гэр бүл.

· Family of procreation- Та болон таны хүүхдээс бүрдэнэ. Салж, нийлээгүй хэрнээ бие даан хүүхдээ ганцаараа өсгөдөг хүмүүс байдаг даа.

· Extended family- Аав ээж, хамаатан садан, өвөө эмээтэйгээ амьдардаг бол. Энэ төрлийн гэр бүл Азийн орнуудад түгээмэл байдаг бөгөөд энгийнээр тайлбарлавал nuclear family дээр нэмэх нь хамаатны хүн гэсэн үг.

· Blended or reconstituted family- Салаад дахин гэрлэсэн бол энэ төрөлд хамаарна. Хойд эцэг, эх гэх, дагавар хүүхэд гэх ойлголт энэ үед гарч ирнэ.

· Binuclear family- Хосууд салсан хэдий ч дахин гэр бүл зохиогоогүй тохиолдолд.

· Polygamous family- Нэг ба түүнээс олон хүнтэй гэрлэх. Жишээ нь Арабын шахууд аймр олон эхнэр аваад байдагдаа.

· Patriarchal family- Манайхаар бол эцгийн эрхэт гэр бүл гэхиймуу.

· Matriarchal family- Яг эсэргээрээ ээжийн эрх мэдэл давамгайлсан.

· Gay or lesbian family- Ижил хүйстэн гэр бүл

· Cohabiting family- Хамтран амьдрагчид.

Гэр бүлийг дотор нь ийм олон төрөлд хуваан авч үздэг байна. Би өмнө нь nuclear ба extended гэж хоёр төрөл л байдаг бөгөөд баруунд nuclear гэр бүл, Азид extended гэр бүл түгээмэл байдаг юм байна гэж боддог байлаа. Уг нь ч гэр бүл бүтэц, хэлбэрийн хувьд ийм л байж. Гэвч гэр бүлийн талаарх “уламжлалт” хандлагад өөрчлөлт орж эхэлжээ:

Урьд цагт ГЭР БҮЛ-ийн үндсэн үүрэг нь хоол хүнс, орон байраар хангах, үр удмаа үлдээх, удам соёлоо өвлүүлэх “хэрэглүүр” шинжтэй байсан бол орчин үед нийгэмших, сэтгэл санаагаа хуваалцах, харьяалагдах гэх зэрэг сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх, хуваалцах зориулалт бүхий нийгмийн бүлэг болж өөрчлөгдсөн. Учир нь:

…Аж үйлдвэржилтийн эрин үе эхэлснээр, хүмүүсийн дийлэнх нь хот суурин газарт амьдрах болжээ. Үүний үр дүнд олон сонирхолтой зүйлс бий болж, хүмүүс улам бүр завгүй болж байлаа. Ингээд удалгүй хүнээс хүнд хандсан учир утгатай харилцаа цөөрч, хөршөө таньхаа больж, зэргэлдээ ширээний хамтран ажиллагсадтайгаа мэнд мэдэх төдийхөн өнгөрдөг болж гэнэ…

Erik Erikson (1959) болон бусад эрдэмтдийн үзэж буйгаар харилцаа нь дотроо анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр төлөтэй бөгөөд хүн хэмээх амьтны ганцаардаж, сэтгэл санаагаар унаж буйн шалтгаан нь хоёрдогч харилцаанд давамгай орж байгаатай холбоотой аж. Анхдагч харилцаанд буй хүмүүс нэг нэгнээ маш сайн мэддэг, хүсэл мөрөөдөл, зовлон жаргалаа хуваалцдаг тийм л дотно хүмүүс байдаг бол хоёр дахьч харилцааг бид жирийн танил, нээг их дотно биш найз нөхөд, мэндийн зөрүү төдий хүмүүстэйгээ үүсгэдэг.

Биднийг бүхнээс илүү ойлгож мэдэрдэг, баяртай гунигтай алинд ч хамт байж, урамшуулж, тайтгаруулдаг тийм л хүмүүсийг орчин үеийн хүмүүс бид эрэлхийлдэг болсон учраас гэр бүлийн үүрэг нь хүний сэтгэл, мэдрэмжийн хэрэгцээг хангах зориулалттай болжээ.

1800-аад оны үед санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нийгэмд эзлэх байр сууриа ихэсгэх, үр удмаа үлдээх гэж гэр бүл зохиодог байсан бол орчин үед танил, дотно хүмүүстэйгээ аз жаргалтай, амар тайван амьдрах хүсэл, зорилго дор гэр бүл болцгоож байна. Гэвч хүсэн хүлээж байсан аз жаргалаа гэрлэлтээс олж авч чадахгүй байгаа бол хосууд салах шийдвэрт хүрдэг. Нийгэмд салалтын хувь нэн өндөр байгаа нь хосуудын гэрлэлтээс хүсэн хүлээж буй сэтгэлийн хүлээлт нь өөр хоорондоо нийцэххгүй байгаатай холбоотой.

Эцгийн эрхэтээс ардчилсанруу

1950-иад оноос өмнө Америкт эцгийн эрхэт ёс ноёрхдог байлаа. Аавууд гэр бүлд голлох байр суурь эзэлж, гэр бүлийн бусад гишүүд түүний шийдвэрт нэн хүндэтгэлтэй хандана. Гэвч энэ цаг мөчөөс хойш “иргэний эрх”-ийн төлөөх хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөн зэрэг олон тэмцэл өрнөж, үр дүнд нь гэр бүл илүү ардчилсан шинжтэй болжээ. Эхнэр нөхөр хоёр тэгш эрх, үүрэгтэй болсноор дараах өөрчлөлтүүд бий болов:

1. Эмэгтэйчүүд захиран зарцуулах, эзэмших эрхтэй болов.

1948 онд Seneca Falls-д өрнөсөн Феминист хөдөлгөөний дүнд Гэрлэсэн Эмэгтэйн Өмч Хөрөнгийн тухай акт батлагдаж, улмаар эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болов

2. 1960-аас 1970-аад онд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших боломж нөхцөл харьцангүй сайжирч, гэртээ суудаг эмэгтэйчүүдийн тоо цөөрч эхэлжээ. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлдэг болсон учир гэрийн ажил хийх “хөдөлмөрийн хувиар”-т ч өөрчлөлт гарч эхлэв.

3. Мөн үед эмэгтэйчүүдийн шаардаж байсан өөр нэг зүйл нь бэлгийн харилцаандаа эрчүүдтэй адил тэгш эрхтэй болох тухай асуудал юм. Энэ нь маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан бөгөөд хүсээгүй үедээ хүүхэд гаргахгүй байх, хувь хүний болон мэргэжлийн хүрээнд бие даан шийдвэр гаргах, сонголт хийх эрх чөлөөнд хүрчээ.

4. Гэр бүлийн анхаарах, ач холбогдол өгөх асуудалд өөрчлөлт оров. Дэлхийн 2-р дайны дараачаар өрнөсөн хүүхдийн эрхийн төлөөх хөдөлгөөний дүнд “хүүхэд төвтэй гэр бүл” хэмээх ойлголт хүчээ авч эхэлжээ. Урьд нь хүүхэд маань гэр бүлдээ ямар тус дэм хүргэж болох вэ? гэж боддог байсан бол одоо хүүхдийнхээ ирээдүйн амьдрал, хувь хүний хөгжилд бид хэрхэн анхаарвал зохилтой вэ? хэмээн бодох болжээ.

Дээр дурьдсан өөрчлөлтүүдийн дүнд гэр бүлийн гишүүн нэг бүрийн эрхийг нэн чухалд тооцох болсон байна. Энэ мэтээр гэр бүлийн бусад онцлогууд хувьсч өөрчлөгдсөөр байгаа бөгөөд дараагийн нийтлэлээр салалтын шалтгаан, нөхцөл, үүний хүүхдэд үзүүлэх нөлөө хийгээд гэрэлхээс өмнө хатран амьдрах нь оновчтой шийдвэр мөн эсэх талаар авч үзэх болно.

.

.

.

Source: Intimate Relationship, Marriage and Families by Mary Kay DeGenova, Nick Stinnett, Nancy Stinnett /8th edition/

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.