Thoughts 2.0 series #3

Monica BaDo
Monica The Curious
Published in
2 min readMay 18, 2024

Сайн уу? Жирийн нэгэн хагассайн өдрийн мэнд ээ.

Би YouTube-с нэгэн Япон эмэгтэй влог үздэг юм л даа. Тэр эмэгтэйн амьдрал их энгийн. Өглөө босч ажилдаа яваад, орой гэртээ ирж гоё хоол идээд, унтаж амардаг. Харин амралтын өдрүүдээр гэрээ цэвэрлэж, амарч бас хааяаа зугаална. Гэхдээ бичлэг бүр нь үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан мэдрэмж төрүүлдэг дээ.

Бараг бүх өдөр нь нэгэн хэвийн өнгөрөх боловч өдөр бүр нь үнэхээр сонирхолтой. Үзээд л баймаар урамтай. Бас гэрийх нь бүх тавилга, эд зүйлс их гоё эмх цэгцтэй. Жижиг зүйлсэд ч өндөр ач холбогдол өгч, чин сэтгэлээсээ гоё хийх гэж хичээдэг нь бичлэгнээс нь илт мэдрэгддэг.

Түүнээс би зөндөө олон зүйл сурч, урам зориг авдаг. Өөрөө өөрийнхөө амьдралыг уйтгартай гэж гомдоллохын оронд зуны сайхан өдөр өнгө өнгийн цэцэг тариалсан үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг шиг амьдралаа их гоё сонирхолтой болгож байгаа нь надад үнэхээр гоё санагддаг аа. Тийм ч учраас би үзэх дуртай байх л даа.

Түүний бичлэгээс чин сэтгэл мэдрэгддэг. Бас өөрийгөө их хүндэлдэг хүн шиг санагддаг. Гоё хувцаслана, гоё хоол хийж иднэ, гоё гэрт амьдрана. Жижиг сажиг тухгүй зүйлсийг ч засч сайжруулаад илүү гоё, илүү цэгцтэй бас цэвэрхэн болгочихдог.

Би л завгүй, би л мөнгөгүй, би л ганцаардаж байна гэх мэтээр амьдралдаа тулгарч буй хэцүү зүйлстэй эвлэрч, ямар нэг үйлдэл хийхгүй гомдоллож суухын оронд тэр эмэгтэй шиг хүндлэл дүүрэн, эерэг сайхан амьдрах хэрэгтэй гэж боддог. Хүндлэл гэдэг нь гэхдээ өөрөө өөрийгөө хүндлэх хүндлэл юм шүү. Үлгэр дуурайлал авдаг хүн маань юм даа 💖

Би бичлэгнүүдийг нь үзэж байхдаа үлгэр дуурайлал авч, өдөр бүр сайхан хувцаслаж, хөөрхөн байх гэж хичээдэг болсон. Бусдад зориулж бус зөвхөр өөртөө зориулж, өөрийгөө хүндэтгэж байгаа маань энэ юм уу даа.

Одоо гэрээсээ ажиллаж байгаа бөгөөд өдөрт намайг хэн нь ч харахгүй ч гэсэн хөөрхөн байх гэж хичээж байгаа маань их сайхан санагдаж байгаа. Яг л Nami шиг. Хэрвээ сонихож байвал Nami’s life гэж хайгаад үзээрэй 🙂

Хүслэн~

2024.05.18

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.