TOEFL-ийн шинчлэл миний нүдээр

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readOct 11, 2019

Аая ххэ миний нүдээрсээд байх юм яг үнэндээ байхгүй ээ. Би зүгээр л уншигчдынхаа анхаарлыг татах гэж ийм гарчиг бичсийн гээлүү ххэ.

TOEFL-ийн шалгалтын шинчлэлийн тухай ETS.org дээр маш ойлгомжтой тайлбарласан байна билээ. Хэдий тийм боловч англиар бичсэн материалыг уншиж үзээд ойлгож байгаа юм шиг хэрнээсээ яг нарийн ширийнийг нь ойлгодоггүй байсан үеэ дурсаад яг энэ үе дээрээ явж буй хүн арддаа зориулаад яг гол гол гэсэн шинчлэлүүдийг нь хураангуйлан бичхээр шийдлээ.

2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн TOEFL-ийн шалгалтыг шинчилэн форматаар авахаар болсон билээ. Гадуур шинэчилсэн формат нтр гээд байгаа боловч форматад нь өөрчлөгдсөн зүйл үнэндээ байхгүй билээ. Гэхдээ л илүү гоё босон юм шиг санагдаж байгаа тул энэ нь надад их таалагдаж байгаа. За ингээд:

Өөрчлөлт 1

Шалгалтын үргэлжлэх хугацаа 3.30 минутаас 3 цаг болж багассан.

Өөрчлөлт 2

ETS-ийн зүгээс MY BEST SCORE хэмээх онооны шинэ журмыг гаргахаар болсон. Энэ нь таны 2 жилийн дотор өгсөн бүх шалгалтын хэсэг бүрт авч байсан хамгийн өндөр оноог нэгтгэн нэг үнэлгээ гаргана гэсэн үг юм.

Жишээ нь: Би эхний өгөлтөөрөө Reading Section дээрээ 20 оноо, бусад хэсэг дээр 28 оноо авжээ. Харин дараагийн өгөлтөөрөө Reading Section дээрээ 26 оноо авч бусад хэсгийн үзүүлэлт буурсан байв. Энэ тохиолдолд миний хэрэглэх оноо бол эдгээр 2 шалгатын хамгийн өндөр үзүүлэлтүүд юм.

Харамсалтай нь уг шинчлэл зөвхөн 2019 оны 8 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй хэрэгжинэ.

ЖИЧ: дээрх зөвхөн жишээ шүү. Би унших хэсэг дээр хэзээ ч ийм бага оноо авч байгаагүй :P

Өөрчлөлт 3

Шалгалтын хэсэг тус бүрт ямар нэг сүртэй өөрчлөлт гараагүй бөгөөд өмнө нь яаж бэлддэг байсан яг тэрүүгээрэй бэлдэх бүрэн боломжтой. Угаасаа ETS-ийн өөрийнх нь гаргадаг ном хүртэл яаааааг бүр яааааг хэвээрээ байгаа.

Шалгалтын формат болон асуултын хэлбэрт ямар нэг өөрчлөлт ороогүй бөгөөд Reading, Listening, Speaking хэсгүүдийн асуултын тоо цөөрсөн. Тодруулбал:

READING SECTION

3–4 унших матерал ирж болно. (Стандарт нь уг нь 3)

Унших материал бүрт яг таг 10 асуулт харгалзана.

54- 72 минут үргэлжилнэ (тогтсон хугацаа нь 54 минут)

Асуулт бүрт дунджаар 1 минут 48 сек зарцуулна.

LISTENING SECTION

3–4 лекц ирж болно. (Стандарт нь уг нь 3) лекц тус бүрт 6 асуулт харгалзана

2–3 нь харилцан яриа байна. Дунджаар 5 асуулт харгалзана

41- 57 минут үргэлжилнэ (тогтсон хугацаа нь 41 минут)

Асуулт бүрт дунджаар 35 сек зарцуулна.

SPEAKING SECTION

4 төрлийн даалгавартай

1 independent

3 integrated

17 минут үргэлжилнэ

WRITING SECTION

2 төрлийн даалгавртай

50 минут үргэлжилнэ

Оооогт өөрчлөгдөөгүй

Гэхдээ асуулт нь арай урт болцон

Заааг ингээд миний энэ блогт нийтлж буй 2 дахь TOEFL- ийн тухай мэдээлэл таньд таалагдана гэж найдаж байна.

Ашгилсан холбоосууд:

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.