Week 1: Tones, Essense, Serum, Ampoule зэргийн ялгаа???

Monica BaDo
Monica The Curious
Published in
3 min readJul 27, 2018

Сүүлийн үед Амеркит Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглэдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгосын 10 алхамт арьс арчилгааны арга гэх зэрэг сүүлийн үед түгээмэл хэрэглэгдэх болсон аргуудад учир нь олдохгүй олон янзын бүтээгдэхүүн хэрэглэгддэг болохоор заримдаа ч яг адилхан үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хэд дараалан түрхээд байна уу даа гэж бодогддог шүү. Ингээд дээрх бүтээгдэхүүнүүдийн нарийн ялгааг энгийн тайлбартайгаар уншихыг хүсвэл миний энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

Toners

Дээр дурдсан Солонгосын арьс арчилгааны аргын дагуу нүүрэндээ давхар цэвэрлэгээ хийсний даараа TONER хэрэглэхийг зөвлөдөг. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр юун түрүүнд арьсны pH-ийн тэнцвэрт байдлыг хангана. Энэхүү тэнцвэр 4.5–6.2-ын хооронд байвал хамгийн тохиромжтой гэж үздэг бөгөөд буруу цэвэрлэгээ хийх нь үүнийг алдагдуулах аюултай. Хэдийгээр pH-ийн хамгийн бага агууламжтай нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглээд арьсны тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байж болох хэдий ч арьсны бохирдол, нүүрний будаг, нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн зэргээ угааж арилгахдаа хэрэглэдэг ус хүртэл таны арьсны шүлтлэгийн хэмжээг ихэсгэхэд бага ч атугай нөлөө үзүүлдэг гэнэ шүү. Тэгвэл нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар TONER хэрэглэх нь арьсыг хэт хуурай юм уу хэт тослог болохоос сэргийлнэ. Мөн цэвэрлэгээнээс үлдсэн үлдэгдэл бохирдлыг сайтар цэвэрлэж өгнө. Америк toner хэт хуурайшуулах хандлагатай байдаг бол Солонгос toner-д арьсыг тайвшруулж, байнгын чийглэг байлгана. Тиймдээ ч Солонгос улсадаа Toner маш алдартай бөгөөд “Арьс арчилгааны 7 арга”, “Toner-р арьс угаах аргачлал” зэрэг toner хэрэглэн арьсаа торгомсог зөөлөн болгох олон арга, барилын өргөнөөр хэрэглэдэг. Энэхүү хөнгөн зөөлөн шингэн нь үл исэлдүүлэх, тайвшруулах, чийгшүүлэх гэх зэрэг олон ашиг тустай юм шүү^^.

Essences

Солонгосын арьс арчилгааны амин чухал бүтээгдэхүүнүүдийн нэг нь яахын аргагүй Essence билээ. Тус бүтээгдэхүүн нь арьсыг дээд зэргээр чийгшүүлж, гэрэлтсэн торгомсог болоход тустай. Түүнчлэн, эрүүл, чийрэг арьстай байна гэдэг нь арьсны цочрол, хуурайшилт зэргээс ангид байхын нэр билээ. Түүнчлэн гэрэлтсэн, тунгалаг царайтай харагдахад ач тустай. Чийгшүүлэхээс гадна, маш олон essence-үүд найрлагадаа үл исэлдүүлэгч, олон төрлийн эрдэс тэжээл агуулдаг ба энэ нь арьсыг эрүүл байлгахад тустай. Ерөнхийдөө toner, essence зэргийг арьс арчилгааны гол бүтээгдэхүүн болох serum-ийн өмнө хэрэглэвэл зохилтой.

Serums

Энэхүү бүтээгдэхүүн нь харьцангуй өргөн хэрэглэгддэг учир та бүхэн чухам ямархуу бүтээгдэхүүн болохыг гадарлаж буй биз ээ. Serum нь найрлагадаа маш олон идэвхтэй бодисуудыг агуулдаг бөгөөд энэхүү зөөлөн, гелэн мэт бүтэцтэй бүтээгдэхүүн нь арьсыг эмчилж, хар толбо, үрчлээ, зэрэг асуудалтай хэсгүүдэд хүрч үйлчилдэг бөгөөд Serum нь Essence-ийг бодоход илүү өтгөн бүтэцтэй байдаг.

Ampoules

Ampoule нь Serum-ийн илүү баяжуулсан хувилбар юм. Тус бүтээгдэхүүн нь олон тооны идэвхтэй бодисуудаас бүрдэх бөгөөд тодорхой хугацаатай хэрэглэдэг. Тухайлбал, аливаа нэг том үйл ажиллагаа болон арьсны үрэвсэл зэргийн өмнө буюу хойно арьс арчлах журмаар долоо хоногийн ampoule багц хэрэглэх боломжтой. Тус бүтээгдэхүүн нь ихэвчлэн дуслан соруултай, жижиг бортогон савалгаатай зарагддаг.

Эдгээр бүтээгдэхүүний хэрэгдэх тусгай дүрэм журам гэсэн зүйл байдаггүй бөгөөд бүтэц, чанар зэрэг нь ямар брэнд бүтээгдэхүүн бэ гэдгээсээ хамаараад ялгаатай байдаг. Гэхдээ бүтцийн хувьд хамгийн шингэн нь essence, дундаж нь serum харин хамгийн өтгөн нь ampoule байна. Иймд та бүхэн өөрийн хэрэгцээ шаардлага, хувийн сонирхолдоо тулгуурлан арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгож хэрэглээрэй.

.

.

.

Эх сурвалж: https://www.pibuu.co/2017/09/15/whats-the-difference-between-a-toner-essence-serum-and-ampoule/

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.