Week 3: Coconut Oil үнэхээр тийм лаг гэж үү???

Monica BaDo
Monica The Curious
Published in
5 min readFeb 14, 2019

Хоол тэжээл судлаач мундагууд хүртэл энэ асуудал дээр санал нэгдэж чадаагүй хэвээр…

Зүй зохистой дэглэм барьхад хэрэглэгддэг өөх тоснууд дундаас кокосны тос шиг ингэж их маргаан дэгдээсэн нь үгүй билээ.

Сүүлийн жилүүдэд зөв амьдарлын хэв маягт сургагч эрхмүүдийн дунд кокосны тос ихэд од болж байгаа билээ. Учир нь саахь тос нь хор гадагшлуулах, өөх шатаахаас гадна батлагдаж, нотлогдоогүй хэдий ч Алзхаймер эмчилхээс авхуулаад хүний өвчин тэсвэрлэх чадварыг сайжруулах хүртэл ид шидтэй гэгдэх болсонтой холбоотой. Гэвч хачирхалтай нь ихэнх хүнс, тэжээл судлаачид кокосны тосыг эв эрүүл хүнсний хараахан оруулчхаагүй байна. Мөн оны эхээр Харвардын их сургуулийн эпидемиолыгийн дэд профессор Karin Michels кокосны тосыг “жинхэнэ хор” хэмээн нэрийдснээрээ нэгэн том давалгаа үүсгэжээ.

Чухам яагаад зарим мэрэгжилтнүүд кокосны тосыг хачин ихээр магтаж байхад зарим нь эсрэг чигт холбирдгийн учирыг ойлгохыг тулд хоол тэжээлийн түүхийн хуудсыг бяцхаан сөхөцгөөе. Саяхныг хүртэл АНУ-н засгийн газарын хоол тэжээлийн албан ёсны зөвлөмжид өөх тосны хэрэглээгээ хязгаарлах эсвэл хэрэглэхээс зайлс хийх талаар зөвөлдөг байсан. Өөх тос нь хэвлийн таргалалт болон зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээх ойлголт өргөн тархсан байсан цаг үе. Засгийн газраас гаргасан тэжээллэг хоол хүнсний пирамидад сүү цагаан идээнээс гаргаж аваагүй өөх, тос бага идэж, хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөхийн сацуу цэвэршүүлсэн үр тариа, талх, болон бусад нүүр ус агуулсан хоол хүнсийг эрүүл хүнс хэмээдэг байжээ.

Энэхүү нүүрс усыг шүтэж, өөх тосыг үгүйсгэдэг хүнсний зөвлөмжийг хэдэн арван жил мөрдсөөр ирсэн атал Амеркчууд таргалалт болон өвчлөлд нэрвэгдсэн хэвээр… Харин одоо олонх судлаачдын хэлж байгаагаар “өөх тосноос татгалз” хэмээх зөвөлгөө нь жинхэнэ шинжлэх ухаанаар батлагдаагүй зөвлөмж байсан бөгөөд зохистой, эрүүл дэглэм барьхад тодорхой хэмжээний эрүүл өөх тос нэн шаардлагатай ажээ.

Өөх тосны талаарх энэхүү баримт нь энэ төрлийн хоол хүнсийг анхаарлын төвд авчирчээ. Тухайлбал авакадо болон чидун жимс зэргийг Америкчуудын ихэнх нь хаяа нэг хэрэглэдэг байсан бол харин өнөө үед хооллолтондоо анхаардаг хэн бүхэн өргөнөөр хэрэглэдэг болсон байх жишээний.

Ихэнх хоол зүйн судлаачид чидун жимсний тосыг эрүүл өөх тосны төрөл хэмээн дуу нэгтэйгээр баталдаг бол кокосны тос гэх мэт ханасан өөх тосны тал дээр эргэлзэх хүн милээдгүй олон байдаг ажээ.

Кокосны тос нь их хэмжээний ханасан өөх тосны хүчил агуулдаг бөгөөд яг энэхүү шинж чанараас нь болоод ихэнх хоол зүйчид хийгээд шинжээчид эрүүл мэндэд тийм ч сайн хүнс биш хэмээн үздэг байна. Хэдэн арван жилийн туршид Амеркийн Зүрх-Судасны Холбооноос кокосны тос хийгээд бусад ханасан өөх тос нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бага нягтрал бүхий липопротейн (LDL) болон холестрины хэмжээг ихэсгэдэг хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь зүрх судасны өвчлөлийг ихэсгэх, архагцуулах сөрөг нөлөөтэй ажээ.

“Кокосны тос хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд мөн энэ нь сүпер хоол яав ч биш гэдэг нь судалгаагаар батлагджээ”

2016 онд хийгдсэн кокосны тос ба хүний эрүүл мэндийн талаарх судалгааг шинжлэн үзхэд кокосны тосны зүрхэнд үзүүлэх бодит нөлөөг олж илрүүлжээ. Өмнө дурьдсанчлан энэ нь LDL хийгээд холестрины хэмжээг ихэсгэдэг байна. Үүнээс үзхэд ханаагүй ургамлын тос кокосны тосноос хавьгүй илүү эрүүл ажээ.

Тус судалгааг хамтран удирдсан Шинэ Зиландын Otago-ийн их сургуулийн Хүний Хоол Тэжээлийн Тэнхмийн дэд Профессор Rachel Brown зөвлөхдөө: Хүмүүс кокосны тосны хэрэглээгээ аль болох багасгаж, оронд нь чидун жимсний тос, канолийн тос, наран цэцгийн тос зэрэг ханаагүй(monosaturated and polysaturated) тос хэрэглэвэл зохилтой хэмээсэн. Мөн хэлэхдээ “Коксны тос зарим нэг хоолны амт, чанарыг илүү сайхан болгодог тул би кокосны тос битгий хэрэглэ гэж хэлмээргүй байна,” “Хаа нэг хэрэглэхэд болмжийн шүү дээ”.

Гэвч, кокосны тосыг дэмждэг зарим нэг судлаачид Brown-ны дурьдсэн LDL-тэй холбоотой асуудлуудыг илүү лавшруулж судлах шаардлагатай гэж байна. Кокосны тос хүний биед агуулагдах муу холестрины хэмжээг ихэсгэдэг байж болох ч, ашигтай холестрины хэмжээг бүр илүү нэмэгдүүлдэг хэмээн Ohio их сургуулийн Human Sciences-ийн тэнхимийн профессор Jeff Volek мэдэгджээ. Тэрээр ханасан өөх тос ба түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийж байсан хүн юм. Volek хэлэхдээ, бид бүхэн шинжлэх ухааны судалгаанаас илүүтэйгээр бодит баримтыг харах хэрэгтэй бөгөөд ингэснээр кокосны тосыг эрүүл, аюулгүйг мэдэх болно гэж ээ. “ Кокосны тосыг Энэтхэг, Шри Ланк, Филипин, Полинез, Меланези зэрэг улсын уугуул иргэд тогтмол хоол хүнсмэндээ хэрэглэдэг. Мөн тэдгээр игэд эрүүл, чийрэг хүмүүс байдаг” хэмээсэн байна. Энэхүү бодит амьдрал дээрх баталгааг, хүн ба амтлан дээр туршсан шинжлэх ухааны судалгаатай хамтатган кокосны тосыг эрүүл хэмээн баталж байгаа юм хэмээн нэмж хэлсэн.

Харвардын их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн 2009 онд хийсэн нэгэн судалгааны дүнд нүүрс усны агууламж өндөртэй хоол хүнс ихээр хэрэглэж, лорийн хүчилийн агууламжтай хоол хүнс бага хэрэглэх нь цусан дахь өөх тосны урсгалд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ. Тус 2009 онд хийглсэн судалгаанд хамтран ажилласан Renata Micha кокосны тосны эрүүл эсхэд эргэлзсэн, сөргөөр ярьж буй эдгээр асуудлууд нь ердөө л тус тосны ханасан өөх тосны агууламжтай холбоотой гэдэг санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Гэвч түүний хэлж буйгаар ханасан өөх тос хэмээх дан ганц шинж чанараас нь болоод тухайн хүнсийг эрүүл, эрүүл бус хэмээн дүгнэх нь учир дутагдалтай талаар нэмж тайлбарлалаа. “Бидний хийсэн судалгааны дүнд ханасан өөх тосны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь тухайн тосны тэжээллэг чанар, төрөл зүйл, гарал үүсэл төдийгүй боловсруулах аргаас хамаараад янз бүр байдаг нь тогтоогдсон,” хэмээсэн. Ихэндээ ханасан өөх, тос нь “саармаг” шинжтэй байдаг ба энэ нь сайн ч биш мөн муу ч биш гэсэн үг юм. Кокосны тос ч мөн энэ ангилалд багтах буй заа. “Кокосны тосонд агуулагдсан ханасан өөх тосны төрлөөс хамаараад эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж болох талтай. Гэвч энэ зөвхөн таамаг төдий,” хэмээн нэмж хэллээ.

Кокосны тосны талаарх бусад мэдээллүүдийг ч мөн лавшруулан судлах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, кокосны тосыг жин хасахад нэн тустай гэлцдэг бөгөөд өөх шатаах өвөрмөц чадварыг нь магтацгаах хүмүүс цөөнгүй. Үнэндээ MCT хэмээх нэгэн төрлийн өөх тосны молекул кокосны тосонд агуулагддаггүй бөгөөд чухам энэ шинж нь энерги шатаах чадамжийг нь өсгөдөг байж болзошгүй. Гэвч энэ нь тусгай аргаар гаргаж авсан, тодорхой орц-найрлага бүхий тоснд хийсэн судалгааны дүн юм. Яг энэ чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд тус тосны өөх шатаах чадамж нь бусад тостой харьцуулахад нэн сул байсан байна.

Эдгээр баримтуудаас дүгнэн үзэхэд кокосны тос таны эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Аа гэхдээ энэхүү тос нь таны бодож байгаа шиг тийм ч сүрхий ид шидтэй хүнс биш байхнээ. Тус тосыг шинжилсэн судалгааны дүнд халбага халбагаар нь их идээд баймаар тийм сайн үр дүн харагдахгүй л болов уу. Гэхдээ мэдээж таньд амт чанар нь таалагддаг бөгөөд хэрэглэмээр байгаа бол ханасан өөх тостой холбоотой сөрөг мэдээлэлд нь ч бас бүү итгээрээ.

.

.

.

Зиаг ингээд энэ хүртэл анхааралтай уншсан таньд миний орчуулан хүрэгсэн энэхүү нийтлэл таалагдсан гэж найдаж байна. Би орчуулсан нийтлэл бүрийнхээ эх хувилбарын холбоосыг дор бүр нь хавсаргаж үлдээдэг шүү.

source: https://medium.com/s/the-nuance/why-food-experts-cant-agree-on-coconut-oil-23850b1c0064

--

--

Monica BaDo
Monica The Curious

Эх нийтлэлтэй нь харьцуулан уншиж, хөгжих-шүүмжлэх боломжийг би таньд олгож байна.