Бясалгаж дадсан минь

Kush
Move Right with Kush
2 min readDec 9, 2019

Энэ удаагийн блогийн нийтлэлээ дасгалаас огт өөр, гэхдээ амьдралын маань хэмнэлд эерэг нөлөө үзүүлээд байгаа бясалгалын талаар хуваалцмаар санагдлаа. Юун түрүүнд “бясалгал” гэдгээр би ямар нэгэн шашны зан үйлийн ойлголтыг биш харин одоодоо байж, бодлуудаа унтраан ажиглаж суух тухай ярьж байгааг тэмдэглэю.

Хэрэндээ л завгүй байдаг амьдралынхаа хэмнэлийн дунд өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх тал дээр би тунчиг чадамгай гэж боддог ч яагаад ч юм бясалгал хийдэг хүмүүст битүүхэндээ атаархдаг байлаа. Тийм хүмүүс өдөрт өгөгдсөн бүх ажил төрөл, ахуй амьдралаа хэсэг зуур ч болов орхиж юу ч бодолгүй сууна гэдэг цаана л амар амгалан санагддаг байв. “Power of now” -ийг би зөвхөн унтах үедээ л хэрэглэдэг арга төдийгөөр хэрэгжүүлдэг байсан бол сүүлийн үед өглөө босоод, эсвэл орой унтахаасаа өмнө, заримдаа ажил дээрээ 5 минут ч хамаагүй зориулан бясалгаж дадаж байна. Буй зүйлсдээ талархах, байгаа нөхцлүүдийг хүлээж авах, өөрийн эгог буулгах, илүү даруу болох гэх мэт хандлагуудыг энэ үеэр хэвшүүлэхийг хичээдэг юм. Заримдаа бодит байдал дээрх түм буман зүйлсээсээ зугтаах сайхан шалтгаан болох нь ч бий.

Art by SurenSuzi Hash

Одоогоор би “Calm” аппийн тусламжтайгаар 70 дахь хоногтоо бясалгаад байгаа ба эхлээд бичигдсэн хүний яриагаар удирдуулдаг (guided) байсан бол одоо нээлттэй төгсгөлтэй (open-ended) тохиргоон дээр нь тавьдаг болсон. Апп ашиглахын давуу тал нь чиний бясалгалын өдрүүдийг бүртгэж авах явдал. Хүн түүнийгээ таслахгүйн тулд завгүй байсан ч хамаагүй цаг гарган суудаг юм билээ.

Аппаа утасныхаа “Health” цэстэй холбож хянасан ч болно. Бужигнасан олон бодлуудаа зогсоож, тэднийг байгаа чигээр нь хүлээж авах нь хэсэг зуур ч гэсэн надад тайвшралыг өгөөд зогсолгүй, төвлөрлийг минь дээшлүүлж, ажлын талбарууддаа илүү үр бүтээмжтэй болдог юм байна. Мэдээжийн хэрэг зарим бясалгалын үеэр бодлууд маань тэнээд алга болох нь бий. Гэсэн хэдий ч төвлөрөлөө буцаан авчрана.

Instagram

Powered by Reebok

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm