Гэртээ дасгалжиж байгаа хүмүүсийн анзаарах 5 зүйл

Kush
Move Right with Kush
2 min readJul 1, 2021

Өмнө нь гэрийн нөхцөлд яаж дасгалжвал үр дүнтэй байх талаар бичиж байсан бол энэ удаад ямар нэг аппликэйшн, эсвэл YouTube суваг дагаж дасгалжиж байгаа хүмүүст хандаж зөвлөе.

1. Олон үе оролцож байгаа эсэхийг анзаар

Хүний биед 360 үе (яс хоорондын холбоос) байдаг ба өдөр тутмын хөдөлгөөндөө (мөн хөшүүргийн дасгал үеэр) бид 12-ийг нь голлон ашигладаг. Тэдгээр нь хөлийн улаас аваад хүзүү хүртэл байрлахдаа хөдөлгөөн (mobility), тэнцвэрийн (motor control/stability) гэсэн хоёр ангиллаар сөөлжлөн байршсан байдаг. Миний хэлэх гээд байгаа санаа нь та дан ганц хөлийн дасгал, эсвэл дан ганц биеийн дээд хэсгийн дасгал хийж байх вий. Гар хөл бүгд оролцож байх нь таны биед хэрэгтэй.

2. Амрах хугацаагаа богиносго

Ялангуяа өөхний хувиа багасгана гэж бодож байгаа бол зогсолтгүй зүрхээ ажиллуулах талаас нь анхаар. Дундаж хэмнэлээр угсруулаад дасгалж (super set, compound set). Апп эсвэл хөтөч багш тань хөнгөн хийж байвал яаж хүндрүүлэх аргыг бод. Миний туршлагаар 45–60 секунд дасгалжаад 20 секунд амарч дараагийн оролтоо хийх нь гэрийн нөхцөлд дундаж эрчимтэй дасгал болдог.

3. Бэлтгэлээ хумь

Тахлын ийм үед заалнуудад тогтмол дасгалжихад хэцүү байгаа нь бидний заримд хэцүү байгаа хэдий ч үүнийг цагаа хэмнэх боломж болгон харцгаая. Хувцасаа өмсөөд гадаа гарч, цагаа үрэлгүй гэртээ дасгалжих нь надад лав нэг талаар таатай байх нь бий. Гэхдээ гэртээ дасгалжихаас залхуурах тохиолдолд ч байна. Үүнээс зайлсхийх өөртөө суулгасан хандлага бол “Шахаад хурдхан дуусгачихъя” гэж өөртөө хэлдэг үг минь. Бүр зарим эх сурвалжид 1 цаг бэлтгэл хийхээс илүү 30 минут дасгалжих нь дадлыг суулгах эерэг аргачлал болдог гэдгийг дурдсан байна.

4. Толь ашигла

Хөдөлгөөнийг зөв урсгалаар хийх нь хэн хүний эвслийг сайжруулж, үр дүнг дагуулж, бэртлээс урьдчилан сэргийлж байдаг. Тухайн хөдөлгөөнийг зөв хийж байгаа эсэхээ харж хянаж байх нь цаашид чансаагаа сайжруулах тулгуур ойлголт ба хэрэв хөдөлгөөнөө гүйцэтгэхэд хэцүү байвал судлах юмуу мэргэжлийн заавар зөвлөмж авахыг сануулъя. Хөдөлгөөн бүрийн цаана учир бий.

5. Халаах, хөргөх

Дагаж хийж байгаа хичээлд тань халаалт болон хөргөлтийн хэсэг байхгүй бол бэлтгэлээс өмнө халааж, дараа нь заавал хөргөөрэй. Хөргөлтийн тухай өмнө нь бичиж байсан талаар эндээс уншаарай.

***

Instagram

YouTube

Facebook

Twitter

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm