Пробиотикийн тухай 5 баримт

Kush
Move Right with Kush
3 min readMar 28, 2020

Хувьдаа би “пробиотик” гэж яг юу болохыг сайн ойлгодоггүй байсан болохоор энэ сарын нутришионы тухай бичвэрээ энэ сэдэв рүү чиглүүллээ.

Зарим судалгаа, эх сурвалжуудад пробиотик нь биеийн жин, хэвлийн өөхөө хасахад тустай гэсэн нь бий. Судлаач Рэтна Палсдоттир, Крис Гуннарс нарын Healthline.com-д бичсэн нийтлэлүүдээс товчлон хүргэе.

1. Пробиотик гэдэг нь…

Пробиотик нь хүний биед хэрэгтэй амьд бичил организм бөгөөд зүрх, хоол боловсруулах эрхтэн, дархлааны эрүүл мэндэд тустай. Пробиотик хүнсэнд тараг, кефир, дарсан байцаа, тэмпэ, кимчи зэргийг нэрлэж болно. Бактерийн олон төрлүүд байдгаас хамгийн их танигдсан нь Lactobacillus, Bifidobacterium хоёр ажээ. (Монголчууд бидний хувьд пробиотик хүнс нь тараг болон пробиотикоор баялаг йогурт юмсанж.)

2. Гэдсэн дэх бичил организмын тус

Хүний гэдсэнд 1000 орчим төрлийн бичил организм агуулагддаг ба үүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг аж. Тэдгээр нь бодисын солилцоог идэвхжүүлж байдаг болохоор зарим судлаачид “мартагдсан эрхтэн” гэх нь ч бий. Функцийнхаа хүрээнд К болон зарим В витаминуудыг ялгаруулж, богино гинжит өөхүүдийг (butyrate, propionate, acetate) эслэг болгож гэдэсний ханыг тэжээж байдаг. Ингэснээрээ дархлааны системийг өдөөж биед орж ирэх хэрэггүй бодисыг эсэргүүцдэг ажээ.

3. Хоол боловсруулах эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ

Хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд пробиотик нь өргөнөөр судлагджээ. Тэдгээрээс антибиотикийн их хэрэглээтэй холбогдсон суулгалтыг пробиотик эдгээдэг нь тогтоогдсон байна. Пробиотик нь хоол боловсруулах эрхтний өвчлөлттэй тэмцэж, өтгөн хаталт, хий, хөөлт, суулгац зэргийг багасгадаг.

4. Жингээ хасахад хэрхэн нөлөөлдөг вэ

Таргалалттай болон хэвийн жинтэй хүн гэдсэн дэх бактериараа ялгаатай байдаг байна. Энэ нь бүр амьтан дээр ч тогтоогджээ. Хэт таргалалттай 210 хүний хүнсэнд 12 долоо хоногийн турш Lactobacillus gasseri пробиотик өдөр бүр хоолонд нь нэмэлтээр өгсний дараа өөхний хувь нь 8.5%-аар багассан байжээ. Lactobacillus таргалалтын эсрэг ажилладахдаа:

· GLP дааврыг ялгаруулдаг. Энэ даавар нь хүний хоолны дуршлыг багасгадаг бөгөөд пробиотик үүнийг дэмждэг аж. Тус даавар нь биенд ихэссэнээр илүү калори, өөхийг шатаах боломж бүрддэг.

· ANGPTL4 –ийг нэмнэ. Энэ нь уургийн нэг төрөл бөгөөд пробиотик мөн үүнийг дэмжиж биед хадгалах өөхний хэмжээг багасгах магадлалтай байдаг аж.

Зарим сурвалжуудад таргалалт нь тархины үрэвслийг бий болгодог гэсэн нь бий. Тэдгээр үрэвслийн системийг пробиотик багасгаж, гэдэсний эрүүл мэндийг сайжруулдаг байна.

Пробиотикийг хэрэглэх нь жингээ хасахаар зогсохгүй жин нэмэхээс урьдчилан сэргийлдэг сайн талтай.

5. Бусад ашигтай талууд

· Олон тооны өвчний өрөвслийг багасгана

· Пробиотикийн зарим төрлүүд сэтгэл гутрал, сэтгэл зовнилыг багасгадаг

· Цусны даралтыг тэнцвэржүүлнэ

· Цусны “муу” LDL холестериний хэмжээг багасгана

· Дархлааг дэмжиж, ханиад, халдварт өвчний эрслийг бууруулдаг

· Батга, улаан батга, экзем зэрэг арьсны эрүүл мэндэд тустай.

***

Powered by “Сайн” брэнд

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm