Урагшласан толгойн байрлалыг засах 5 дасгал

Kush
Move Right with Kush
2 min readFeb 15, 2021

Амьдралын суугаа хэв маягаас шалтгаалаад бидний толгой хүзүү урашласан байрлалтай болсон байх нь бий. Энэ нь бидний хүзүүн ард талын булчингийн эдүүд сунаж, урд талын эдүүд агшсан байна гэсэн үг бөгөөд эдгээрийг буцааж байранд нь оруулах шаардлагатай. Үүнд нөлөөлдөг зарим буруу поз байрлалуудын тухай би өмнө нь дурдаж байсан билээ.

Энэ удаад урагшласан толгойн байрлалыг засах дасгалуудаас хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй гэж үзсэн тавыг сонгож видео хэлбэрээр нийтлэлээ. Дасгалын мэргэжилтнүүдийн дунд “Corrective Exercise” (Засах дасгалууд) гэж нэршдэг энэ төрлийн дасгалууд нь энэ цаг үед олон хүнд тулгамдаад байгаа тухайлсан позын гажилтуудыг засаж, эдүүдийн уян хатанг сайжруулснаар биеийн хөдөлгөөний эвсэлд чухал ач холбогдолтой.

Энэхүү видео нь эмчийн зөвлөгөөний контент биш бөгөөд тус контентын дасгалуудыг хийхээс урьтаад та өөрийн эмч, эсвэл бариа засалчаасаа зөвшөөрөл авахыг хүсье.

Дасгалуудыг тус бүр 15–30 секунд барьж, 2–3 удаа давтаад, долоо хоногт доод тал нь 3 удаа хийгээрэй.

Дасгалууд:

  • Upper Trapezius stretch
  • Neck Flexor strengthening
  • Sternocleidomastoid massage
  • Neck Flexion
  • Wall Press

Эцэст нь хэлэхэд компьютер, гар утас гэх мэт зүйлсээ та зохих хугацаанд хэрэглээд өөрийгөө амрааж байхыг зөвлөе.

***

Instagram

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm