Өөрийгөө хайрлая

Kush
Move Right with Kush
4 min readNov 10, 2021

Self-love, self-care гэх мэт ойлголтууд бидний эргэн тойронд сонстоод багагүй хугацаа өнгөрөөдөхлөө. Ялангуяа Ковид-19 гарснаас хойш нийгмийн харилцаа өмнөхөөс өөр болсонтой холбоотой өөртэйгөө харьцах, өөрийгөө сонсох нь бидэнд гарцаагүй тулгарсан зүйл. Тэгвэл энэ ойлголтыг өөрийн биеийн имижтэй холбогдох хандлагын үүднээс харсан ажиглалтуудаа зарим эх сурвалжуудтай холбон хуваалцаж байна. Заримтай нь та санал нийлэхгүй ч байж болно.

1. Өөрийгөө хайрлах нь өөртөө юм худалдаж авах нэр үү?

Том төсөл дуусахад, диетийг тав хоног барьсны дараа, ажлын өдрүүд дуусч “баасан ах” золгох гэх мэт үеүдэд та өөрийгөө хэрхэн урамшуулдаг вэ? Хийснээ дүгнэж, өөрийгөө урамшуулаад дараагийн ажил руугаа төвлөрөх нь бидэнд хэтийдэж ачааллахгүй байх (burnout), дараагийн алхмаа эхлүүлэх эрч хүчийг сэлбэдэг нь гарцаагүй. Ингэхдээ дотоод хүнээ, сэтгэл санаагаа гадна талаас нь матерлист байдлаар дүүргэх нь бий. Гэхдээ энэ үеэр бид хэт сэтгэл хөдлөлдөө хэт автаж идэх уухаа зохист хэмжээнээс хэтрүүлж, эсвэл төлөвлөснөөсөө илүү худалдан авалт хийх зэрэг нь амьдралын тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй байдаг.

Өөрийгөө шагнах таашаал нь сөргөөс илүү эерэг зүйлсэд дагуулаасай гэсэн санаа юм. Урамшуулал, шагналаа хэтрүүлэхгүй байхад, ер нь л хамаг бүхний тэнцвэрийг хангахад хүнд тогтмол дасгал хөдлөл, стрессээ тогтмол тайлах аргачлалууд тусалдаг. Дасгалждаг хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтвортой, бэрхшээлийг давах хатуужилтай, гуйвж дайвах нь харьцангуй бага.

Өөрийгөө шагнангаа стрессээ тайлах зарим аргуудад салхинд гарах, алхах, ямар нэгэн идэвхитэй үйл хөдлөл оролцсон, спорт юмуу, эсвэл магадгүй гэрээ цэрэвлэх, ногоо тарих гэх зэргийг нэрлэж болно.

2. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх

Хүний биеийг харах гоо сайхны хэмжүүрүүд хаанаас эхтэй юм бэ? Үзэж харсан элдэв медиа эх сурвалжууд уу? Багад тоглож өссөн төгс төгөлдөр биетэй хүүхэлдэй, баатруудаас уу? Эсвэл ойр тойрныхны хэлсэн ямар нэг номлолоос уу? Тэдгээр хэмжүүрүүд нэг л мэдэхэд таны дотор орж суучихаад өөрийг чинь дарамталж суугаа юм биш биз?

Эцсийн эцэст байгаа зүйлдээ л талархъя. Талархаад нэг гүнзгий амьсгаа авчихъя. Өөрт таалагддаггүй биеийн хэсгээ өөрөөсөө нуухаа больё. Бусдад таалагдах, өв тэгш биетэй байхыг хичээхгүй байя. Сайжруулж болох өөрийн онцгой чадварууддаа талархъя.

Төгс төгөлдөр байх гэж хичээх тусам бид гутарч хоцордог гэхэд хилсдэхгүй. Үүний оронд өөрт байгаагаа хүлээн зөвшөөрч, онцлог биедээ тулгуурлаж фитнессийн зорилгоо тавьбал хавьгүй бодит үр дүнд хүрнэ.

Урт хугацаанд амжилттай өөрчлөгдөж чадсан хүмүүс тухайн зорилгынхоо үр дүнд бус үйл явцад илүү амташсан нь анзаарагддаг.

Холбоотой эх сурвалж: www.negharfanooni.com/what-if-we-didnt-hate-ourselves

www.markfisherfitness.com/dont-make-the-perfect-the-enemy-of-the-good

3. Өөртэйгөө эерэгээр ярих

Өөртэйгөө ярих нь хүний далд ухамсарт болж байдаг зүйл хэрнээ бидний үнэт зүйл, хандлагын илрэл болж байдаг. Өөртэйгөө ярих эерэг яриа нь биднийг амьдралаас авах таашаалыг нэмэгдүүлж, зүрх судасны илүү сайн ажиллагаа, стрессийн хумиж, дархлааны системийг сайжруулдаг аж. Цаашлаад эерэг яриа нь хэцүү зүйл тохиолдоход үр нөлөөтэй шийдвэр гаргахад сайнаар нөлөөлдөг байна. Эерэгээр ярихын тулд эхлээд сөрөг бодлуудыг орхих нь чухал гэнэ.

Хааяа би өөртэйгөө ярихаа мартаад төлөвлөсөн зүйлээ дуусгах гэж улайрах үедээ өөрийгөө хайрлахын эсрэг зүгт явчихсан байдаг. Ийм үеүдэд юмс эмх цэгцгүй, хийх зүйлс овоорч ирээд байгаа юм шиг мэдрэгдэж эхэлдэг. Азаар тэмдэглэлийн дэвтэр дээрээ ирж газарддаг даа. Тэмдэглэлийн дэвтэр нь өөртэйгөө ярилцах сайхан хэлбэр.

Холбоотой эх сурвалж: www.healthline.com/health/positive-self-talk

4. “Өөрийгөө өөрчлөх нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ”

гэж Карл Л.Рожерс хэлсэн байдаг. Энэ хэсэгт “On Becoming a Person: a Therapist’s View of Psychotherapy (1995)” номын тэмдэглэлд бичсэнээ ахиад эшилмээр байна.

Даван туулах үйл явц (experiencing) гэдгийг Карл автор бүр маш гайхалтайгаар тайлбарласан байдаг. Өөрийгөө үнэнээр олж харах нь өөрчлөлт гэдэг хувьсагч зүйл, баримт бол нөхөрсөг, үнэн бодит байдал нь хүнийг муу муухай руу дагуулдаггүй гэх мэт гоё гаргалгаанууд энэ номонд их. Туулж, туршлагажих замаар олж мэдэх миний жинхэнэ хүн, өөрөөсөө илүү нэгэн болох, эсвэл дутуу нэгэн болох шаардлагагүй тухай. Хэн нэгэн хүний өмнө хэн нэгэн болох шаардлага огт үгүй тухай.

Номыг худалж авах: https://book.mn/product/show/26423

Өөрийгөө хайрладаг нэгэн нь буй байдлаараа урам зоригийг бусдад түгээж байдаг.

Нийтлэлийнхээ төгсгөлд “Өөрийгөө хэрхэн хайрладаг вэ?” хэмээн инстаграмаар асуусан асуултад миний төсөөлснөөс хавь олон хувилбар ирснийг доор хуваалцлаа:

⁃ Стресс бухимдлаа гаргах орон зайг бий болгох

⁃ Өөртөө цаг гаргах

⁃ Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах

⁃ Амрах

⁃ Бусдыг хайрлахын өмнөх үе шат

⁃ Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө “суга” байгааг хүлээн зөвшөөрөх

⁃ Эрүүл мэнд

⁃ Сэтгэлээ хайрлах, сэтгэл хэрэгтэй байгаа зүйлийг олж өгөх

⁃ Өөрийн хэрэгцээг бусдаас түрүүлж тавих

⁃ Сэтгэцдээ анхаарах

⁃ Өөртөө муухай үг хэлэхгүй байх

⁃ Айдас, сэтгэлзүйн гэмтлүүдтэйгээ нүүр тулах

⁃ Бясалгал хийх

⁃ Өөрийгөө уучлах, хайрлах, анагаах

⁃ Өөрөө өөртөө худлаа ярихгүй байх

⁃ Өөртөө цаг гаргах, дуртай зүйлээ хийх

⁃ Царай муутай гэдгээ хүлээн зөвшөөрөх

⁃ Цахим орчноос холдох

⁃ Сайн сайхан хүмүүсийн дунд орох

⁃ Илүү дээр сонголт хийх

⁃ Сахилга бат, гэхдээ хаях ёстойг нь үлдээх

⁃ Хортой харилцааг дуусгах сурсах байх

⁃ Сайхан унтах

⁃ Хүслээ нуулгүй өөртөө хэлэх

⁃ Зарим хүмүүст үгүй гэж хэлэх

⁃ Өөртөө мөнгө үрэх, өөрийгөө тухтай байлгах

⁃ Хоргүй хоол идэх

⁃ Арьсаа арчлах

⁃ Амралтаа авах

⁃ Хөгжим сонсох

⁃ Бусдыг хайрлах

⁃ Тайван байх

***

Instagram

YouTube

Facebook

Twitter

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm