Adenosine Triphosphate урвалын тухай товч
Энергийн үйл ажиллагааг зохицуулж байдаг органик молекулыг Adenosine triphosphate (ATP) гэдэг. Монголоор гурван фосфорт адинозин. Эст ургамлаас аваад амьд организм бүрийн бодисын солилцоог АТР-ын урвал хангаж байдаг. АТР нь нитроген суурь (аденин), рибос сахар, гурвал гинжин холбоост фосфор зэргээс бүрдэнэ. “АТР-ын молекул бүр биеийн эдэд хүч хэрэгтэй болох үед шаардлагатай энергийг хүргэж байдаг батерей юм” гэж зохиолч Билл Браисоны номонд тайлбарласан нь бий.
Өдөр бүр бид биендээ 200.000 тэрбум их наяд АТР-г үйлдвэрлэж, эргээд “идэж” байдаг гэж бодоохоор бид энэ молекулаас зайлшгүй хараат организм юм.
АТР- булчингийн ширхгийн холбоо
Тархи болон нугас мэдрэлийн эсийг удирдсанаар acetylcholine бодис ялгарах үед булчин ажиллана. Энэ үеэр булчингийн ширхэгийг тойрсон кальциуд бий болдог ба кальцийн олшролоос булчинг бүрдүүлдэг actin, myosin хэмээх бүлэг уургууд бий болдог. АТР-ийн урсгал сайн байх хэмжээгээр тэнд төдий actin, myosin ширхгүүд олширно.
Фосфорын холбоос тасрах үед эсэнд шаардлагатай энерги шууд очих ба хэрэв АТР байхгүй тохиолдолд булчингийн ажиллагаа зогсддог. Эсэнд АТР ингэж хүргэгдэх хэдий ч булчингийн ачаалалд шууд хэрэглэх АТР хязгаарлагдмал байдаг тул булчингийн ажиллагаа хэдхэн секунд байдаг. Ийм учраас хүний биед АТР энергийн үүсгүүрийн дамжлага зогсолтгүй үргэлжилж байдаг ажээ. Anaerobic бэлтгэлийн үеэр АТР нүүрс усаас энергиэ харьцангуй удаан авч, aerobic бэлтгэлийн үеэр АТР өөх, нүүрс усаас авч байдаг.
***