TRX-ээр хийх татах дасгалууд
TRX (Total Resistance Exercise)-ийг “Нийлмэл эсрэгцлийн дасгал” буюу “Дүүжин дасгалын систем” гэж орчуулж болно. Берзент маягийн материалаар хийсэн энэ хэрэглэл нь авсаархан тул хаашаа ч явсан хаалгандаа хавчуулж дүүжлээд дасгалжихад тохиромжтой.
Гэрийн нөхцөлд бид биеийн доод хэсгийн булчингуудаа squats, lunges-ийн олон төрөлт дасгалаар, түлхэх хөдөлгөөнийг суниалтын төрлүүд, dips зэрэг дасгалуудаар ажиллуулж болдог боловч татах хөдөлгөөн буюу нуруу, гарын булчингууд, түүний үеүдийг ажиллуулах дасгал хийхэд хязгаарлагдмал байдаг. TRX-ээр маш олон дасгал хийж болдгоос энэ удаад зөвхөн татах хөдөлгөөний дасгалуудыг сонгож нийтэллээ.
TRX-ээр дасгалжихдаа дараах зүйлсийг санахад илүүдэхгүй:
- Булчин агших үеийг concentric, сунах хөдөлгөөнийг eccentric гэдэг ба TRX дасгал хийхэд eccentric хэсэг илүү ажиллах тул буцах хөдөлгөөний харьцангуй удаан хийвэл зөв. Энэ ойлголтын талаар эндээс дэлгэрэнгүй уншаарай.
- Хөлөө хэрэглэл рүүгээ болгох үед илүү хүндэрч, холдуулах үед дасгал хялбаршина.
- Өөрийн биеийн жингээр хийдэг болохоор таталцлын төвийн цэгээ тохируулахын тулд таны суурь, хэвлийн булчингууд (Obliques) бүх дасгалууд дээр ажиллана.
Татах дасгалууд
Нурууны дасгалууд:
- Low Row
- High Row
- Power Pull
- Straight-arm press down
Ажиллах гол булчингууд: Latissimus Dorsi, Rhomboids, Lower Trapezius
Мөрийн ард талын дасгалууд
- TRX Alligator
- Face Pull
- T pull
- Y pull
Ажиллах гол булчингууд: Posterior deltoid, Teres major minor, Infraspinatus
Гарын хоёр толгойн дасгалууд
- Biceps Curl
- Chest Tap
- Single-аrm Bicep Curl
Ажиллах гол булчингууд: Biceps bracii
TRX худалдаж авсан хаяг- эндээс.
***