Өдөрт авах илчлэгээ хэрхэн тооцох вэ?

Kush
Move Right with Kush
2 min readJan 20, 2021

Өмнө нь би тэжээлийн шошгыг хэрхэн уншиж сурах талаар нийтлэл бичиж байсныг санаж байгаа байх. Хэрвээ анзаарсан бол илчлэгийн шошгон дээрх хүний өдөрт авах калорийг дунджаар 2,000 гэж тооцсон байдаг ч энэ нь хүн бүрт тохирох оновчтой аргачлал биш юм. Өөрөөр хэлбэл хүн бүрийн бодисын солилцооны хурд харилцан адилгүй байдаг ба идэх илчлэгийн хэмжээгээ томъёогоор тооцож болдгийг энэхүү нийтлэлээрээ хуваалцаж байна.

Илчлэг буюу калори нь бидний хоолны амьдралын өдөр тутамд хэрэглэгдэх танил ухагдахуун болжээ. Эрүүл бие физиологитой байхын тулд бидний идэх хоолны калори, түүнийг шатаах физиологийн урвал хоёр шууд хамааралтай билээ. Өөрөөр хэлбэл та жин нэмээд байвал таны идэж байгаа илчлэг шатааж байгаагаасаа илүү байна, харин тураад байвал таны идэш шатааж байгаагаасаа бага байна гэсэн үг. Хүний өдрийн калорийн хэмжилтийг доорх гурван хүчин зүйлээр тодорхойлдог:

· Амралтын үеийн бодисын солилцооны түвшин (Resting metabolic rate)

· Биеийн хөдөлгөөн

· Биеийн дулааны эргэлт (Heat Thermogenesis)- илчлэгт дулааны үүсгүүр шаардлагатай байдаж аж

Амралтын үеийн бодисын солилцоо нь хүний биеийн өдөрт зарцуулах нийт энергийн 60–80%-ийг эзэлдэг (энэ талаар өмнө нь бичиж байсныг энд дарж уншина уу). Өдрийн зарцуулалтын дараагийн гол эзлэх хувь нь таны биеийн хөдөлгөөнөөс шалтгаална. Улмаар энэ нь таны дасгалын давтамж, эрчим, урт зэргээс улбаалан өөрчлөгдөж байдаг. Харин дулааны эргэлт нь хүнсний дулааны тухай ойлголт ба шаталтад хамгийн бага нөлөөлдөг хүчин зүйл ажээ.

Harris-Benedict Equation арга нь амралтын үеийн энергийн зарцуулалтыг (Basal Energy Expenditure (BEE)) хүйс, өндөр, жин, насаар хэмжиж тооцоолдог.

Эх сурвалжид бичсэнээр хэрэв Баярмаа тогтмол биеийн тамир хийдэг бол ВЕЕ-г 1.2–1.5%-аар үржүүлж өөрийн дасгалд хэрэгтэй илчлэгийг нөхнө гэж үздэг. Ингэхдээ 1.2-г дундаж хэмжээний биеийн тамир, 1.5-г их дасгал сургуулилтад тооцдог байна. Жишээ нь хэрвээ Баярмаагдундаж хэмжээний бэлтгэл хийдэг бол 1,388 ккалори(1.2) = 1,665 ккалори болно гэсэн үг.

Эх сурвалж: Канзасын үндэсний их сургууль, Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөл.

Хэрэв дээрх томъёог бодохоос залхуу тань хүрээд байвал цахим хаягаар мэдээллээ оруулаад бодоорой.

***

Instagram

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm