ӨӨХНИЙ ХУВИА БАГАСГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ КАЛОРИЙН ТОО ЧУХАЛ БИШ

Kush
Move Right with Kush
2 min readOct 16, 2019

Турахаар зорьсон хүмүүс нэг зүйл дээр алдаа гаргах нь түгээмэл байгаа нь анзаарагдлаа. Калорио шатаахдаа чухамдаа та ямар ЭРЧМЭЭР дасгалаа хийж байна гэдгээ бодоод үзээрэй. “Калори их шатвал турна” гэдэг ойлголт нь яг ч зөв биш.

Маш товчхондоо хэлэхэд таны бэлтгэлийн эрчим ИХ байх тусам бодисын солилцоо нүүрс-уснаас энергиэ авдаг бол БАГААС ДУНДАЖ эрчимтэй үед өөхнөөс энергиэ авдаг.

Амралтын үед (аэробик) хүний бие глюкоз болон өөхний хүчлийн аль альнаас энергиэ авч байдаг. Зүрх судсын систем энэхүү бага энергийн үеийн бодисын солилцоог амархан хангаж дөнгөдөг. Харин дасгалын үеэр зүрх судас ачааллаж, шаардлагатай хүчилтөрөгчийн хэрэгцээг түргэн хугацаанд хангахад хэцүү болж ирнэ. Иймээс эрчимжсэн дасгалын үеэр бие нь глюкоз буюу нүүрс-усыг илүү, өөхийг бага энергитээ зарцуулдаг ба глюкозын бодисын солилцоо нь өөхний хүчлээс бага хүчилтөрөгчийг шаарддагтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл та бага эрчмээр УДААН хийх тусам өөх тань илүү шатна гэсэн үг.

Нэг үгээр тайлбарлавал өөхөө шатаахдаа эрчмээ 60% (RER 0.83) буюу түүнээс доош хэмжээнд барьж урт хугацаанд дасгалжвал үр дүн гарна.

Ийм учраас өөх шатаах нь танаас багагүй цаг шаардана гэдгийг та бэлхэн ойлгож байгаа байх.

Хөдөлгөөний эрчмийн үеийн энергийг амьсгалын солилцооны коэффициентоор (RER) харуулъя. Амьсгалын солилцооны коэффициент гэдэг нь хүчилтөрөгчийн зарцуулалт нүүрстөрөгчийн давхар исэл хоёрын харьцаа юм. Доорх хүснэгтийг харвал 0.70 нь хамгийн бага эрчим, 1.00 нь хамгийн өндөр эрчим бөгөөд үүнд уургийн энергийг тэмдэглээгүй болно.

Powered by Reebok

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm