Таны мэдлэгт дусал

Choko
Munkhuu&Choko
Published in
1 min readMay 29, 2019

Дарсны талаарх үндсэн ойлголт

Өдрийн мэнд, Бидэнд баяр ёслолуудаар дарс авах шаардлага тулгардаг. Тэгэхээр дарсны талаарх өөрийн мэдэх ойлголтуудаас хуваалцья.

Дарсыг өнгөөр нь Улаан, Цагаан, Рози(Ягаан) гэнэ. Гаргаж авсан усан үзэмний хальснаас хамааран ийнхүү өнгөөр ялгадаг. Хүрэн улаан өнгийн үзмээр улаан дарсыг хийдэг бол цагаан дарсыг цайвар өнгийн усан үзмээр хийдэг. Харин Рози(ягаан) дарсны хувьд төрөл бүрийн усан үзэмнээс гарган авдаг ч исэлт найрлагаас хамааран өөр байдаг.

Амтаар нь хуурай, хагас хуурай, зөөлөн, жимслэг(чихэрлэг) гэж ангилдаг. Хамгийн гашуун дарсыг хуурай гэнэ. Гашуун гэхээсээ илүү чихэрлэг бага гэж хэлж болно. Мөн тухайн дарсны зэрэглэл, усан үзэм тариалсан нутаг, шошгон дээрх он зэргээс хамаарч олон ангилдаг ч эдгээр үндсэн зүйлүүдийг мэдэж байхад та өөрт таарсан дарс худалдан авах боломжтой.

Улаан дарсыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн баяр, төрсөн өдөр гэх мэт баяр ёслолуудаар худалдаж авах болон бэлэглэхэд тохиромжтой. Цагаан дарсыг шагнал гардуулах ёслол, ямар нэг тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэвэл тохиромжтой. Амтын хувьд дарс сайн мэддэг хүнд хуурай дарс байвал зүгээр.

Ер нь миний ажигласнаар хүмүүс ихэвчлэн улаан өнгийн зөөлөн, жимслэг дарсанд дуртай байдгаас гадна ямар ч үед тохирмжтой байж чаддаг. Бэлгэнд өгөх үед Цагаан хуурай дарс байвал хүмүүс арай хүндэтгэлтэй аваад байх шиг харагддаг шүү.

--

--