Таны мэдлэгт дусал

Choko
Munkhuu&Choko
Published in
1 min readJun 9, 2019

Кофе шүдний өнгө өөрчлөгдөхөд нөлөөлдөг үү?

Шүдний паалан нь хүний биеийн хамгийн хатуу эд юм. Мөн харагдаж, мэдрэгддэг шиг хавтгай, толигор биш бөгөөд харин ч эсрэгээрээ ууж идсэн хоолны зүйлс шүдний гадаргууд тодорхой хэмжээгээр хуримтлагдаж байдаг.

Кофе, цай, хийжүүлсэн ундаа зэргээс уусны дараа амны хөндийн орчин өөрчлөгдөхөөс гадна сахар болон будагч бодис шүдний гадаргууд тодорхой хэмжээгээр наалдаж үлддэг. Энэ нь шүдэн дээр шар өнгийн толбонууд үүсгэхээс гадна хэтрүүлэн хэрэглэвэл шүдний өнгө өөрчлөлтөд орж эхэлдэг.

Үүнээс үзэхэд кофе буюу будагч бодис агуулсан уух зүйл хэрэглэх нь буруу гэдэг нь харагдаж байгаа ч үнэхээр уух дуртай хүмүүст боль гэж зөвлөх нь зөв шийдэл болохгүй болов уу.

Тэгэхээр хэрвээ та үнэхээр кофе уух дуртай бол:

  • Ууж буй кофенуудийнхаа дунд 4–5 цагийн завсарлага авах
  • Уусны дараагаар амаа усаар зайлах
  • Цайруулдаг оо хэрэглэх
  • Шүдээ яаж зөв угаах болон хэрхэн зөв оо сонгох талаар шүдний эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.

Давхар сануулахад cappucino, latte зэрэг сүү агуулсан кофе зүгээр гэж бодох нь эндүүрэл бөгөөд таны шүдэнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болно. Учир нь хийсэн сүүний хэмжээнээс үл хамааран агуулагдаж буй бодис нь ижил хэмжээтэй байдаг. Зөвхөн өөрөө кофе найруулж ууж буй үед хэдэн халбага кофе хийж найруулахаа шийдэх боломжтой шүү.

--

--