Understanding The Arts

Choko
Munkhuu&Choko
Published in
2 min readMay 16, 2019

Амьдрал гэдэг баллуургүй зурах урлаг юм/Жон В. Гарднер/

Залуучууд бид үргэлж ажил, хичээл ном гэж эрдэм мэдлэгт шамдаж явдаг ч, үүний хажуугаар нэгэн сонирхол татсан зүйл байдгийг анзаарахгүй өнгөрөөдөг. Энэ бол Уран Зургийн галлерей юм. Уран зураг нь тухайн улс орны нэрийн хуудас болдог төдийгүй Улаанбаатарт олон галлерей үйл ажиллагаа явуулж байна. Мөн урлагийг ойлгоход бидэнд тулгардаг нэг бэрхшээлүүдээс дурьдвал Уран зургийг хэрхэн унших вэ? Энэ нь ямар утга илэрхийлж байна вэ? гэсэн асуултууд юм. Ийнхүү уншигч та бүхэнд уран зургийг хэрхэн ойлгох тал дээр анхан шатны мэдлэг олгохоор энэхүү мийтлэлийг бэлтгэлээ.

Урлагийн түүхч Эрвин Панофскийгийн ашиглаж болох гурван энгийн арга байдаг.

  1. Харах (Ажиглах)

2. Үзэх (Төсөөлөх)

3. Бодох

Эхний хоёр хэсэгт нүдээрээ харж, ажиглахын ур чадвар юм. Гурав дахь нь уран бүтээлийн өргөн хүрээний контекст дотор, бид олж мэдсэн зүйлийнхээ талаар бүтээлчээр тайлбарлахыг оролдох бөгөөд энэ нь бодохыг шаарддаг.

Утга учрыг нь олоход маш төвөгтэй урлагийн бүтээл, кино үзэх үед бидний тархи харж, ойлгох гэсэн хоёр үйл явцыг хийдэг бөгөөд тухайн зүйлийн дүр төрхийг бүрдүүлж буй бүх төрлийн санааг өөртөө шингээдэг. Мөн тэдний ихэнхийг нь бид анзаардаггүй.

Харах (Ажиглах)

Та урлагийн бүтээлийг маш удаан харж байж доторх санааг нь ойлгодог гэж бодож байна уу? Яг үнэндээ тийм биш. Галлерей үзэхэд зарим бүтээлийг ойлгоход хэдхэн секунд л зарцуулдаг. Үнэн хэрэгтээ хоёр секүнд ч хангалттай байж болно.

Тиймээс таны өмнө яг юу харагдаж байгааг ажиглаарай. Хамгийн энгийнээс нь эхлээд: Гэрэл зураг уу? Уран зураг уу? Ямар материалаар хийгдсэн байна. Өнгө бүдэг, гэрэлтэй эсэх. Зураач өөрийн санааг илэрхийлэхийн тулд янз бүрийн материал, хэв маяг сонгодог бөгөөд энэ нь тухайн бүтээлийн утга агуулгад шууд нөлөөлдөг гэж үздэг.

Үзэх (Төсөөлөх)

Харах болон үзэх хоёрын хоорондох ялгаа юу вэ? Харах гэдэг таны өмнө байгааг шууд тайлбарлах тухай бол үзэх нь утга учиртай болгох юм. Бид төсөөлөх үед юу дүрслэн үзүүлснийг ойлгож, тухайн бүтээл нь тайлбарлагддаг.

Бодох

Эцсийн алхам нь эхний хоёр алхамаас олж авсан зүйлсийг нэгтгэж эргэцүүлэн бодоход оршино. Хамгийн чухал нь боловсруулах явц.

Энэ бол шинжлэх ухаан биш, зөв гаргалгааг олох ч биш, тухайн бүтээлийн утга учиртай хэсгүүдийн талаар бүтээлч сэтгэлгээгээр бодох юм.

Сануулахад

Та галлерей үзэх явцад бүх бүтээлийг нэг дор үзэж ойлгох гэж оролдох хэрэггүй. Энэ нь нэг өдрийн дотор олон тооны кино театрт очиж театраас театр хүртэлх бүх киног үзэх гэж оролдохтой адил. Юуг ч ойлгохгүй өнгөрнө.

Зүгээр л өөртөө харж, ойлгох цаг олго. Таны сэтгэлд үнэхээр таарсан бүтээл олдох болно.

--

--