Залуу хөгжүүлэгч ажилд авах эрсдэл

B.Bilguun
B.Bilguun
Aug 22, 2017 · 5 min read

Мэдээж туршлагатай хөгжүүлэгч авах нь ямар ч компанид сайн сонголт юм. Тэдний гүйцэтгэл илүү найдвартай, бүтээлч, том цар хүрээтэй байдаг. Дунд болон ахлах түвшний програмистууд бодлогын асуултыг сайн ойлгож, үүсч болох бэршээлийг харж бас алдаа багатай код бичих чадвартай байдаг. Бас илүү хурдан, бие даан код бичих чадвартай байдаг.

Гэхдээ нөгөө талаас мөнгө нь чухал нөөц бөгөөд залуу хөгжүүлэгчид хамаагүй хямдхан байдаг. Туршлагатай хөгжүүлэгчийн цалин залуу хөгжүүлэгчийн цалинг нэг нугалж магадгүй юм. Дээрээс нь маш олон залуу хөгжүүлэгч ажил хайж байгаа.

Энэхүү нийтлэлд залуу хөгжүүлэгчдээр баг бүрдүүлэх эрсдэлийн талаар, туршлагатай хөгжүүлэгчдийн оролцоо, мэнтор, бүтээгдэхүүний чанар гэх мэт зүйлсийг авч үзэх болно.


Үүсч магадгүй асуудлууд

Бүх залуу хөгжүүлэгчид мэнтор хэрэгтэй. Гэхдээ ямар ч дунд төвшний хөгжүүлэгчдэд ямар нэгэн зааварчилгаа, сургалтгүйгээр мэнтор болох нь хэцүү юм. Маш олон менежерүүд нэг багт олон залуу хөгжүүлэгч авах алдааг гаргадаг. Залуу хөгжүүлэгчдийг нэг сайн мэнтортой цуг хийчихвэл сайн баг бүрдэнэ гэж эндүү боддог. Мэнтор нь илбэчин биш бөгөөд мэнтор хийх нь хүнд үүрэг юм.

Бүх хөгжүүлэгч мэнтор болохоор заяагдаагүй

Дунд төвшний хөгжүүлэгчид мэнтор болохоор сурган бэлтгэгдэх хэрэгтэй байдаг. Залуу хөгжүүлэгчид өөр өөр төвшний чадвартай байдаг бөгөөд мэнтор нь бүгдэд зэрэг зааж сургах боломжгүй. Ялангуяа өөр өөр цаг хугацаанд ажилд орж байгаа хөгжүүлэгчдийг. Хэт олон залуу хөгжүүлэгчтэй баг бүрдүүлэх нь аюултай бөгөөд менежерүүд гарч байгаа асуудлыг анзааралгүй өнгөрөөх нь элбэг тохиолддог.


Төсөлд нэмэлт хөгжүүлэгчид хэрэгтэй байхад яах вэ? Холих

Ихэнхи төсөл цөөн тооны хөгжүүлэгчдээс эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөхөд мөнгөн болон бусад хэлбэрийн нөөц ихээр зарцуулагдаж, хэрэглэгчид хаалга нүдэж ачаалал нэмэгдэж эхэлнэ. Шинэ хөгжүүлэгчийг цаг тутам хайж эхэлнэ. Дан залуу хөгжүүлэгчид байж болохгүй учир хольж эхэлнэ. Багуудын бүтэц өөрчлөгдөнө.

Caution: dizziness

Ингээд маш их ажилтай бас сургах ёстой маш олон хөгжүүлэгчтэй болно. Зарим менежерүүд тэднийг бүр гүнзгий усанд шумбахыг зөвшөөрч эхэлнэ. Энэ бол тун удахгүй тодорхой болох том алдаа юм. Хэсэг хугацааны дараа төсөл дахин томрох хэрэгтэй болоход яах вэ? Дахиад ажилд авч хольж эхэлнэ. Хүмүүс өөрчлөлтөнд, ялангуяа ойрхон ойрхон давтагдахад дургүй байдаг. Хүний нөөцөд хүчтэй цочрол болж магадгүй шүү дээ. Бие биенээ хувь хүн талаас таньж, бие биенийхээ давуу сул талыг мэдэж хамтран ажиллахад суралцах хэрэгтэй болно.


Мэнторын ачаалал

Туршлагатай хөгжүүлэгчид ихэвчлэн мэнтор шаарддаггүй. Мэнтор байлаа ч тэд бие дааж ажиллах хандлагатай байдаг. Хөгжүүлэгч туршлагагүй байвал мэнтор илүү их ажилтай байх нь мэдээж. Цаг үргэлж түүний асуултанд хариулах хэрэгтэй болно. Мэнтор хүн зөвхөн асуудлыг нь шийдэхэд биш, хэрхэн суралцахад давхар сургах ёстой болно. Тийм байж чадахгүй бол мэнтор өөрийн ажлаа хийх аргагүйд хүрнэ.

Нэгээс олон дагалдантай мэнторууд өөрийн ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Мэнтор хийх нь хүнээс тэвчээр бас хүнийг сонсож чадахыг шаарддаг. Энэ нь амар биш бөгөөд өөрт нь хүндээр тусах нь элбэг. Мэнтор удаан хугацаанд хийх нь хүнд хүчир заримдаа залхмаар санагдаж болно.

Ахлах хөгжүүлэгчийн ачаалал

Бүх ахлах хөгжүүлэгч мэнтор байж чадахгүй бөгөөд энэ нь байдлыг улам хүндрүүлж таарна. Мэнтор хийж байгаа хүн цөөн тооны таск авах нь зүй ёсных бөгөөд түүний ажлаас мэнтор хийгээгүй ахлах хөгжүүлэгч авах болно.

Дийлэнхи тохиолддог дүрэм: Мэнторууд шинэ хөгжүүлэгчидтэй байх үед бусад нь ажлаас хуваалцах хэрэгтэй.

Тэд мэнторуудын ажлаас хуваалцаж мэнторуудыг залуу хөгжүүлэгчдийг сургах цагаар хангах ёстой. Тэд одоо төслөө урагшлуулах үүргийг гардах болно. Энэ үүргийг удаан үүрэх тусам улам хүндэрдгийг санах нь зүйтэй. Менежерүүд тэднийг сатаарах зүйлгүй, бусадтайгаа хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлж байх хэрэгтэй.


Кодын чанарт үзүүлэх нөлөө

Ахлах болон залуу хөгжүүлэгчдийн харьцаа 1:4 байгаа үед кодын чанарыг хэн ч хамгаалж чадахгүй. Хэрвээ чадаж байвал үнэхээр онцгой менежер байна гэсэн үг. Компаниуд мөнгөний ачаар л амь оршдог ба ахлах, дунд, залуу хөгжүүлэгчид, цэвэрлэгчид бүгд л гэр бүлд нь хоол хэрэгтэй учир ажилдаа ирдэг шүү дээ.

Тэгэхээр кодын чанар хэр их өөрчлөгддөг вэ? Маш их. Залуу хөгжүүлэгчид өгсөн үүрэг, шахалт, хугацаа гээд олон хүчин зүйлээс хамаарна л даа. Ихэнхи тохиолдолд мэнторууд “Дараагийн рефактораараа энийг засна” гэж хэлдэг ч:

Ихэвчлэн худлаа байдаг

Рэфактор дээр дурдсантай төстөй шалтгаануудаас хамааран ихэвчлэн орхигддог. Удалгүй кодын чанар төслийн стандард болж хэвшинэ. Код харахад хамгийн тохиромжтой газар хаана байдаг вэ? Яг тэр прожект дотроо шүү дээ. Тэнд кодын загвар, конвенц, хувьсагчийн префикс гээд бүгд адилхан байгаа юм чинь Ctrl+C & Ctrl+V тэгээд кодын стандартад баяртай гэж хэлж болно. C’est la vie.

C’est la vie. Gemma Correll

Найдваргүй код

Кодын чанар муудсан. Харин хэр найдвартай ажиллах вэ? Туршлагагүй хөгжүүлэгч код бичиж байхдаа хаана ямар асуудал үүсч болохыг тооцоолж чадахгүй. Найдваргүй код бичих тусам bug их гарах болно. Функцын аргументийг шалгаж мэдэхгүй байхаас авахуулаад програмчлалын хэлний асуудлуудыг мэдэхгүй орхиж болно. Код хянах процесс маш хянуур хийгдэх ёстой бөгөөд тест бичих нь эрсдэлийг маш ихээр бууруулах болно.


Гол санаа — тунгаа тааруулах, анхааралтай байх.

Туршлагагүй, туршлагтай хөгжүүлэгчид, мэнторууд, менежерүүд, програмын алдаа, чанар, найдваргүй байдал, үйлчлүүлэгч болон мөнгө. Бүгд л маш чухал бүрэлдэхүүн хэсгүүд. Бүгд маш олон дутагдалтай бас туршлагагүй эхэлдэгийг мартаж болохгүй. Ямар ч ахлах хөгжүүлэгч мэдлэг туршлагатайгаа төрөөгүй.

Биднийг тэжээж байгаа гарыг хазаж болохгүй

Багуудын бүтцийг өөрчилж холих, цочроох нь заримдаа их өртөг дагуулдагийг санах хэрэгтэй. Тунгаа тааруулж, анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Холих хэрэгтэй байгаа бол дундаа ядаж 9–12 сарын зайтай байхаар тооцох нь зөв. Мэнторууд чинь залхаж ахлахууд чинь ядаргаанд орохоос болгоомжлох хэрэгтэй.

Залуу хөгжүүлэгч авах нь олон давуу талтай байж болно. Сайн мэнторшип, сургах төлөвлөгөөтөй ажиллавал тэр давуу талууд бий болно. Шинэ залуу хөгжүүлэгчийг өөрсдийн хүссэн хэвэнд оруулах нь ахлах хөгжүүлэгч сургахаас илүү амар. Тэд дутагдалтай талаа мэддэг учир суралцах илүү их хүсэл эрмэлзэлтэй байдаг.



Та бүхэн бидэнтэй нэгдэн манай багийн гишүүн болон ажиллахыг хүсвэл бидний зарласан нээлттэй ажлын байруудтай танилцана уу.

Nomadays

Create a world that inspires human connection. Big challenges, Beautiful solutions.

)

B.Bilguun

Written by

B.Bilguun

Co founder & lead developer of a start up project “Nomadays”. Full stack developer & system architect. Deep into scalable architectures & agile development.

Nomadays

Nomadays

Create a world that inspires human connection. Big challenges, Beautiful solutions.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade