Visual дизайн болон Graphic дизайн юугаараа ялгаатай вэ?

Myagmarsuren Tserenchimed
Nomadays
Published in
4 min readMay 1, 2017

Graphic дизайнер, Visual дизайнер. User interface (UI) дизайнер. User experience (UX) дизайнер. Web дизайнер.

Ер нь хичнээн төрлийн дизайнер гэсэн мэргэжил байдаг юм? Эсвэл зүгээр бүгд нэг зүйлийг хэлээд байна уу?

Эдгээр мэргэжлүүдийг сонсоод ямар учиртай бас та яг аль чиглэлийг нь барьж явах вэ гэдэгт гайхаж байгаа байх.

Намайг анх (10 аад жилийн өмнө) технологид хөл тавьж байхад Graphic дизайнер эсвэл Web дизайнер гэсэн сонголт л байсан. Би график дизайн болон хэвлэлийн дизайныг хоёуланг нь хийдэг байсан болохоор өөрийгөө яг тийм дизайнер гэж хэлэхэд хэцүү юм. Ямар ч л байсан хоёюуланг нь хийдэг байсан. Хийж байсан зүйлүүдээ одоо бодоход “Visual дизайнер”-тай илүү уягдах байх. (Хэдийгээр ихэнх Visual дизайнераас илүү хэвлэлийн ажил хийдэг байсныг эс тооцвол)

Энэ бүгд сонин санагдаж байгаа байх. Тиймээс дээр дурдсан 3 үндсэн чиглэл болох Graphic дизайнер, Visual дизайнер болон UI дизайнер талаар энэхүү бичвэртээ 3 хэсэг болгон тайлбарлахыг хичээе.

Graphic дизайнер

Graphic дизайнер бол дэлхийн дизайн болон технологийн салбарын хүмүүсд хамгийн түгээмэл танигдсан мэргэжил. Гэхдээ та тэдний өдөр дутам яг юу хийдгийг тодорхойлж чадах уу?

Ерөнхийдөө graphic дизайнер нь зурагт хуудас, танилцуулга, урилга, нэрийн хуудас гэх мэт хэвлэлийн дизайн болон бэлдцүүд дээр ихэвчлэн ажилладаг. Тэхээр зарим тохиолдолд лого, айкон гэх мэт вэб сайтын хэрэглэгчтэй харьцах хэсгийг ч гэсэн бүтээдэг гэсэн үг.

Graphic дизайнерууд өнгөний зохицол, typography зэрэг дизайны үндэс болсон техникүүдийг эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн тэдэнд брэндийн хэсгүүд (лого гэх мэт) ийг яаж бий болгохыг мэддэг, тухайн брэндийн бүх хэсгүүдийн дизайныг тууштай гаргана гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.

Graphic дизайнер Photoshop, Illustrator, InDesign дээр ихэнх ажлаа нугалдаг. Зарим дизайнерууд Sketch-ийг Photoshop-той дайвар маягаар ашиглаж байна.

Graphic дизайнер хэрхэн кодчилох талаар мэдэх шаардлагагүй. Ямар нэг кодын ажил бол хөгжүүлэгч (front-end хөгжүүлэгч) дээр л үлдэнэ.

Жилийн дундаж цалин: $40,666

UI дизайнер

UI дизайнерууд вэбсайт, апп эсвэл бусад бүтээгдэхүүнүүдийн харагдац болон ямар мэдрэмж төрүүлэх вэ гэдэгт илүү ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл өнгө нэмэх, үсэгний фонтуудыг хослуулах, ерөнхий бүтэц карказыг тодорхойлдог хүмүүс юм.

UI дизайнер нь Graphic дизайнер шиг хэвлэлийн ажил хийхээс илүү вэб дээр төвлөрч ажилдаг. Тийм ч учраас тэд нар вэб дизайн болон User experience-ийн талаар гүнзгий ойлголттой байх шаардлагатай.

Тэд вэб сайт, вэб апп, вэбийн бүтцийг ерөнхийд нь гаргадаг бөгөөд дизайн гаргадаг багаж болсон програмууд дээр эдгээрийг төвөггүй хийх нь чухал. Тэдний бүтээсэн дизайн нь жинхэнэ вэб сайт эсвэл апликейшн дээр яаж ажиллахыг мэддэг байхын тулд HTML болон CSS-ийг мэргэжлийн түвшинд ашиглах ёстой. Мөн JavaScript-ийн наад захын үндсэн ойлголттой байх (эсвэл бүр JavaScript дээр код бичдэг бол илүү үр дүнтэй).

Graphic дизайнер шиг өнгөний зохицол, typography зэрэг дазайны үндсэн ойлголтуудад нэвтэрхий байхыг шаардана.

UI дизайнер Graphic дизайнеруудтай адилхан Photoshop, Illustrator, InDesign дээр ажилдаг. Гэвч тэдний хийсэн дизайн нь хэрхэн харагдах яаж ажиллахыг хөгжүүлэлтийн баг болон хэрэглэгчдэд харуулахын тулд бусад мэргэжлийн програмууд дээр маш их ажилладаг.

Жилийн дундаж цалин: $62,678

Visual дизайнер

Visual дизайнер бол дизайны салбарын асуудал шийдэгч юм. Зөвхөн брэндийг амьдралд авчирахаас илүүтэйгээр тэд дахин давтагдашгүй үзэмж илэрхийлэлийг яаж бий болгох вэ гэдэгт толгойгоо гашилгадаг. Гайхалтай дизайн гаргаад зогсохгүй хийгдэж буй ажлынхаа дизайны агуулга мөн шийдлүүдийг хэрхэн тайлбарлах бусдад хэрхэн хүргэхээ мэддэг хүмүүс бол Visual дизайнерууд.

Visual дизайнерууд өдөр тутмын ажилдаа маш олон зүйл хийдэг. Мөн тэдний хийдэг зүйлийг маш бага хэмжээгээр Graphic болон UI дизайны эрлийз гэж хэлж болно. Гэвч бусад чадварууд нь Visual дизайнерийг илүү тодорхойлно. Тэд user experience, user interface болон вэб дизайныг ойлгодог байх шаардлагатай. Үүний зэрэгцээ хэрхэн кодчилохыг мэддэг байх албагүй (мэдээж бусад технологийн ажлын адилаар ядаж л багахан хэмжээний код бичих чадвартай байхад давуу тал үүснэ)

Visual дизайнер маш ховор тохиолдолд хэвлэлийн ажил хийдэг, Гэхдээ graphic дизайн, бүтээгдэхүүний дизайн болон хэрхэн брэнд бий болгодогийг сайн ойлгох ёстой. Мөн аливаа зүйлийг визуал байдлаар яаж илэрхийлэх хэрхэн дизайнаар дамжуулж харилцаа үүсгэхийг гаргууд эзэмшсэн байх хэрэгтэй.

Ерөнхий хийдэг ажил нь вэбийн зохион байгуулалт болон харагдах элементүүд болох зурагт тэмдэг, график мэдээлэл, шошго, текст мэдээлэл зэрэг орно. Эдгээрийг хийдэг үйлдвэрлэлийн стандарт болсон програм хангамжуудтай дотно нөхөрлөх хэрэгтэй. Тэд бас UI дизайнер шиг дизайны элементүүдийн комбинацийг гаргах шаардлагатай.

Эцэст нь Visual дизайнерууд front-end хөгжүүлэгчид хэрхэн ажилладаг, мөн тэдний ямар хэлнүүд ашиглаж байгааг мэддэг байх хэрэгтэй боловч хэрхэн код бичих талаар мэдэх шаардлагагүй. Ердөө л хийж байгаа хүмүүсд нь хэрхэн ойлгуулах, дизайн гаргахад кодчилолын хувьд юу боломжтой боломжгүйг л анхаарахад болно.

Жилийн дундаж цалин: $87,000

Тэгэхээр аль нь таньд тохирохоор байна?

Graphic дизайны ажил гадуур багассаар байна. Хэрвээ та вэбийн туршлагагүй бол өндөр цалинтай ажилд орно гэдэг тун хэцүү даваа. Одоо бүх л брэдүүд вэбтэй болсон хэвлэмэл байдлаас илүү онлайн ертөнц дахь оролцоо илүү хүчтэй байна. Тиймдээ ч хэрхэн вэб дизайн гаргахыг мэддэг туршлагатай хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр маш эрэлттэй байна.

Хэрвээ та үнэхээр код бичих сонирхолтой, дизайныг техникийн талаас нь гаргахыг хүсдэг бол гарцаагүй UI дизайн таны сонголт. Зарим UI дизайнерууд бага ч болтугай тогтмол кодын ажилтай байдаг (гэвч бүгд байнга код бичээд байдаггүй).

Visual дизайн бол бага зэргийн код бичих эсвэл огт бичихгүй байсан ч хамаагүй дизайныг бүх талаас нь мэдэхийг хүсдэг хүнд гайхалтай сонголт. Visual дизайнерууд брэнд бий болгох, вэб сайт болон апликейшний дизайн гаргах бүх л зүйлийг хийдэг.

Уг нийтлэл нь орчуулгын нийтлэл ба англи хэл дээрх эх сурвалж эндээс үзнэ үү.

This material was translated into Mongolian. The original source is here.

--

--