Startup School 2 — Startup Mechanics
Nomadic Method, Гарааны бизнесийн хурдасгуур компани Y Combinator-н 10 долоо хоногийн нээлттэй хичээл Startup School-н 1-р хэсгийг хураангуйлан хүргэсэн билээ. Энэ удаад 2-р хэсэг болох стартап механик хэсгийг YC-н партнер, CFO Kirsty Nathoo заасан. Бид уг илтгэлийн онцлохуудыг бэлтгэн хүргэж байна.
Гарааны бизнесээ эхлэнэ гэдэг сэтгэл хөдөлгөм, магадгүй бүх зүйл амархан мэт санагддаг байх. Гэхдээ заавалчгүй хийх ёстой ажлууд буюу таны босгож буй машины эрэг болтны талаар энэ удаа үзэх юм.
1. Formation- Бүрдүүлэлт
- Тусдаа хуулийн этгээд болох
- Амжилттай байж, цаашдаа анхдагч зах зээлд хувьцаагаа арилжина гэж зорьж байгаа бол C-Corp-оор компаниа бүртгүүлэх (C-Corp нь энэ төрлийн аж ахуйн нэгжийг бусдаас ялгахад ашигладаг бизнесийн нэр томъёо бөгөөд татвар ногдуулахдаа хувь нийлүүлэгчдэд бус компанийн ашгаас ногдуулдаг бол S corp нь ашгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилсны дараа тус бүрээс татвар ногдуулдаг)
Яагаад:
- Тусдаа хуулийн этгээд болсноор гарч болох эрсдэл, өр төлбөр зэрэг хариуцлагуудыг үүсгэн байгуулагч үүрэхгүй, уг хуулийн нэгж өөрөө хариуцах болно.
- Зарим хүмүүс компани болох хэрэггүй гэдэг ч урт хугацаанд, илүү амжилттай байвал мөнгө босгохын тулд C-Corp болохоос аргагүй.
- Хөрөнгө оруулагчид ихэвчлэн C-Corp-д хөрөнгө оруулдаг.
Хэзээ:
- Хэт эрт биш- зөвхөн санаа байхад, ажлын хажуугаар, урт хугацаанд хийх эсэхтээ юмуу хамтрагчиддаа эргэлзэж байгаа бол бүртгүүлэх хэрэггүй.
- Хэт орой биш
- Онцгой IP-тэй (intellectual property буюу оюуны өмч) эсвэл шууд борлуулж болох бүтээгдэхүүнтэй болсон бол бүртгүүлэх болжээ.
Хаана:
- АНУ-д - Учир нь уг орны хөрөнгө оруулагчид өөр улсад бүртгэлтэй компанид хөрөнгө оруулахад явдал чирэгдэл ихтэй байдаг.
- Тодруулбал Delaware мужид- Хөрөнгө оруулалтын хуулийн орчин сайтай учраас. Мөн Америкийн иргэн биш, биечлэн тэнд байхгүй байлаа ч бүртгүүлж болно.
Яаж:
- Clerky ( бүртгүүлэх, хөлслөх, хөрөнгө босгох платформ) хэмээх YC-н хөрөнгө оруулсан платформыг ашиглан маш амархан бүртгүүлж болно.
2. Equity- Өмч
Компанийн бүртгүүлэх явцад, үүсгэн байгуулагчдын хооронд өмчийн асуудал маш чухал.
Allocation- Хуваарилалт
- Нээлттэй ярилцах- хэн бүтэн/хагас цагаар ажиллах, юу юу хийх, ямар үүрэг хүлээх, хэдэн хувийг эзэмших гэх зэргийг маш нээлттэй ярилцаж ойлголцолд хүрэх
- Шударга байлгах- хамтран зүтгэгчидтэйгээ удаан хугацааны турш, бүхий л нөөцөө зориулан ажиллах байж 90% 10% гэвэл маш шударга бус. Дургүйцэл нэмэгдэн нэмэгдсээр үүсгэн байгуулагчид салахад хүрч компани, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хаягдахад хүрнэ.

- Хамаг бүхэн өмнө чинь байна, цаашдаа тууштай явах 10, 15 жилийн хажууд зарцуулсан 3 сар бол далайд дусал мэт. Хийснээ бус хийж болох өмнөө байгаа бүхнээ бодож хуваарил.
- Өмчийн асуудлаа хуулийн дагуу бичиг баримтаар баталгаажуул.
Purchasing- Худалдан авалт
Шударгаар хуваарилсан гэж үзэж байгаа бол дараах ажлуудыг хийж өмчлөлөө баталгаажуулах хэрэгтэй:
- Бичиг цаасны ажлуудыг зөв хийх
- Хувьцаа худалдан авах гэрээ байгуулах
- Хувьцаагаа бэлэн мөнгөөр эсвэл IP(intellectual property- оюуны өмч)-оор солих
Capitalization tables- Хөрөнгийн хүснэгт
Ихэнх үүсгэн байгуулагчид хувьцаа, өмчлөлөө тэнцүү хуваадаг. Хэрвээ хэн нэг нь хувьцаа худалдан авах гэрээ хийгдээд, өмчлөгч болсны дараа орхин явах тохиолдол гарах тул компани тус хувьцаанаас нь буцаан авах зэрэг хязгаарлалтуудыг гэрээнд тусгах ёстой

Vesting- Хувьцааг авах эрх
Тодорхой хугацааг компанид зориулж байж хувьцааны байнгын өмчлөлтэй болохыг vesting гэх ба нөгөө талаас цаг хугацаа өнгөрөх тусам компанийн буцаан авах эрхтэй хувьцааны тоо буурна гэж ойлгож болно
- Standard vesting=4 year w/ 1 year cliff — Эхний нэг жилээс сар бүр таны авах хувьцааны 1/48 өгөгднө. 4 дэх жилээс та авах боломжит хувьцаагаа 100% эзэмших эрхтэй болно

Яагаад Vesting ???
- Хамгаалалт- ямарч байдалд.. (Co-founder & Investors)
Кэйс: Vesting хийгээгүй, 3 үүсгэн байгуулагч тус бүр тэнцүү хувьцаатай байг. Эдгээр 3-ийн 1 нь 33,3%-аа аваад компаниас гарч, нэг нь өдөр шөнөгүй ажиллаж, үлдсэн нэг нь далайн эрэг дээр коктэйл шимэн сууж байгаад, компани $500M зарагдах болоход бүгд адил хэмжээний мөнгө авна, энэ шударга гэжүү? (protect founders)
- Skin in the game- үүсгэн байгуулагчид хувьцаагаа хадгалж үлдэх, өндөр үнэлгээнд хүргэхийн тулд удаан хугацаанд байж илүү шаргуу ажилладаг. Хөрөнгө оруулагчид үүнд ихээр анхаардаг. Учир нь хөрөнгө оруулсны дараа үүсгэн байгуулагчид “бид гарлаа, бид компанийг удирдах хүмүүсийг хөлсөлчихнө” гэвэл хөлслүүлж буй хүмүүс үнэхээр сайн ажиллах эсэх нь эргэлзээтэй. (protect investors) Иймээс л хөрөнгө оруулагчид санаанд бус хүнд нь хөрөнгө оруулдаг.
- Ирээдүйн ажилчдад жишээ болно- ажилчдад vesting олгох боломж
!!! 83B election- бичиг цаасны ажлыг хийхгүй бол таны авах хувьцааны хувь жил ирэх бүр өсөхийн хирээр таны төлөх татвар чинь ихээр нэмэгднэ.
3. Fundraising- Хөрөнгө босгох
Компани хувьцааны үнэ тогтсон үед эсвэл тогтоогүй үедээ хөрөнгө оруулалт авч болох юм.
Priced round- Үнэлэгдсэн үе
- Компанийн үнэлгээ хувьцааний үнийг тогтоох үе. Жишээлбэл, 3 үүсгэн байгуулагчид 9сая хувьцаатай, компани нь 8 сая долларын үнэлгээтэй байхад 2 сая доллар босгосон бол нэгж хувьцааны үнэ: $0,89 ; хөрөнгө оруулагчийн хувьцаа 2,250,000ш болно.

- Гэхдээ 2сая долларын санхүүжилтийн дараа компанийн үнэлгээ 8саяас 10сая болж, хөрөнгийн хүснэгт доорх байдлаар харагдна. Үүсгэн байгуулагчдын эзэмших хувьцааны тоо энгийн 9M хэвээр, харин хувь багасч, хөрөнгө оруулагч нийт хувьцааны 20% буюу 2,250,000ш давуу эрхийн хувьцаатай болжээ.

SAFE- Simple Agreement for Future Equity
Компани үнэлгээгээ гаргаагүй үедээ SAFE (ирээдүйн хөрөнгийн энгийн гэрээ) гэх уг аргыг ашигладаг. Ирээдүйд хувьцаанд хувирдаг гэж ойлгож болно.

- SAFE үед санхүүжүүлж буй хөрөнгө оруулагч (харьцангуй эрсдэлтэй үе оруулж байгаа учраас) ирээдүйд тогтох хувьцааны үнээр хуваа авахыг хүсэхгүй, урамшуулал тохиролцоог хүсдэг.
Жишээг хажууд харууллаа.
Хувьцаа, өмчлөл дараах байдалтай харагдна.

4. Hiring- Хөлслөх
Нэгэнт мөнгө босгосон бол одоо хамгийн эхэнд хийх зүйл мэдээж хүмүүсийг хөлслөх.
Employee vs Contractor- Ажилтан болон Гэрээт ажилтан

Гэрээт ажилтан болон ажилтан 2-ын гол ялгааг дараах хүснэгтээс харж болох юм.
Employee equity- Ажилтны өмч
- Компанийн үнэ цэнийг өсгөхөөр ажиллаж байгаа тул өглөгч бай
- Vesting -тай буюу хувьцаа эзэмших эрх өг (option, issue option зэрэг олон арга бий)
5. Doing Business
- Бичиг баримтууд буюу компанийг хууль ёсны болгох бүгдийг цэгцэл (заавал гарын үсэг, тамга гэх зэргээр баталгаажсан байх!)
- Үндсэн хэмжигдэхүүнүүдээ мэддэг бай
- Утга учиртай зардал буюу хөрөнгө оруулагчийн мөнгийг ухаалгаар зарцуул
Энэ удаагийн хичээлээр маш олон хэрэгтэй механикуудын талаар ярьсан. Та цаг гаргаад бүтнээр нь үзчихвэл тун зүгээр шүү.
Таны эхэлчихсэн, эхлэхээр зэхэж буй пуужинд эдгээр эрэг болт дутуу, сул эсэхийг заавал шалгаж, баталгаажуулаарай. Эс тэгвээс пуужин тань хол явж үл чадмой.

