Миний зүгт ниссэн шувуу

Choko
Nomintuuchee
Published in
2 min readMay 12, 2022

Яруу найрагч О. Оргилсайхан бид хоёр танилцаад аль хэдийн нэг жилийн нүүр үзжээ. Өндөр баргил хоолоотой ч сэтгэл нь уяхан энэ залуутай Илтгэх Индрийн Ирээдүй гэх орсон дамжсан хүн болгоноо амжилтын дөрөөнд хүргэдэг сайхан байгууллагаар дамжинн анх танилцсан юм. Тэгээд энэ байгуулагын 2021 оны зохион байгуулалтын багт хамт ажиллаж байх хооронд энэхүү гаргасан номоо миний зүг нисгэж билээ.

Тухайн үед нь шууд уншаагүй ээ. Найзынхаа дотор хүнийг мэддэг болоод ч тэр үү нэг л эморсон, гунигласан үедээ уншмаар санагдаж явсаар галт тэргэнд явж байх үедээ уншив.

Түг түг, түг түг гэх вагоны чимээнд амтархан уншиж дуусгалаа. Чингээд унших явцад найз маань өөрийнхээ зүгт биш харин яг үе тэнгийн миний зүг шувуу нисгэсэн байна гэж бодов. Миний бодол түүний шүлэг найрагт шингэсэн мэт санагдаж сэтгэл гогдоод авдаг шүү.

Үнэнийг хэлэхэд яруу найраг ямар байх ёстойг би сайн мэдэхгүй, шүүгээд суух хүн ч биш байх. Гагцхүү тэр нөхрийн зүг ниссэн шувуу миний зүрх сэтгэлийг гижигдэв.

За өрнөл гээд хэтэрхий олон зүйл нуршчихлаа. Гол хэсэгтээ ороё. 10 жилд Уран зохиолын хичээл үзэж байхад зохиол бүрт “гол дүр” гэх нэг баатар байдаг, тэр дүрээр дамжин бүх үйл явдал өрнөдөг хэмээн заалгаж байсан юм. Тэгвэл манай хүний зохиолын дүр юу гээч… Ерөөсөө л өөрөө, бас түүний сэтгэл, хайр дурлал. Тэгэхдээ хайрладаг охин, нутаг ус аав ээж нь юм шүү.

Мөн нэг тодоос тод дүр байгаа юм. Тэр нь чухам цас ороод л байгаа. Цас учрал, баяр, хагацал зовлон бүхий л зүйлст байгаад байна. Сонин юм бас сайхан юм.

--

--