Trump Би хэзээ ч бууж өгдөггүй

Choko
Nomintuuchee
Published in
3 min readApr 29, 2022

Анх ерөнхийлөгч болсон цагаас нь л энэ хүний амьдралыг сонирхох болсон. Янз бүрийн entertainment show-нуудад орж байдаг. Хэн ч юу ч гэж хэлсэн нэг их ач холбогдол өгдөггүй харин түүнийх нь эсрэг дайралт хийдэг энэ хүний амьдралын түүхийг сонирхохоор энэ номыг эхлүүлсэн ч уншиж байх явцад түүх бус ажлын карьер, хувь хүний хөгжлийн ном гэвэл илүү зохимжтой санагдлаа.

За тэгээд олон зүйл нуршилгүй номын хэлэх гэсэн гол санааг та бүхэнтэй хуваалцая. Та бидний амьдралд ямар нэг асуудал гарах үед, за хувь тавиланд л даатгачихая эсвэл гарз гарахад за гарах ёстой зүйлс нь гарсан юм байгаа биз гэдэг үе байдаг даа. Энэ нь маш буруу бөгөөд та асуудлыг зүгээр л яавал яаг гээд хаяж байгаагаас ялгаагүй гэсэн өнцөг юм. Харин үүний эсрэг байр суурьтай байж энэ асуудлын би заавал ард нь гарна гээд хичээж ажиллахыг заажээ.

Би өөр дээрээ бодоход өнгөрсөн хугацаанд ер нь болох ёстой юм болдгоороо л болж байгаа юм байлгүй гэж олон юмыг өнгөрөөдөг байсныг энэ номыг уншихдаа ойлгож авлаа. Өөрөөр хэлвэл явах ёстой замаараа л явж байна гэдэг зүгээр л shit. Та өөрийнхөө амьдралыг яаж явахыг өөрөө шийднэ. Та өөрийн гараар өөрийнхөө азыг бүтээнэ. Тиймээс ямар ч нөхцөл байдалд орсон, юу ч болсон байлаа гэсэн за яахавдээ ийм зүйл болдог шүү дээ гэж өнгөрөөх биш аливаа гарсан асуудлынхаа араас тултал нь хөөцөлд, хэзээ ч битгий шантар, битгий бууж өг гэсэн санааг дагз руугаа цохиулж байгаам шиг мэдэрлээ. Мөн энэ үедээ аливаа зүйлсээс айх хэрэг ерөөсөө байхгүй, хийж байгаадаа тууштай байж, заавал эцсийг нь үзэхийг зөвлөжээ.

Үүнээс гадна тууштай байдлын талаар дурдсан бөгөөд аливаа эхлүүлсэн ажлаа тэр яачих бол гэж айж хаях хэрэггүй хэн ч юу ч гэж хэлсэн бай заавал эцсийг нь үзэж үр дүнгээ харахыг сануулсан байна. Аливаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй. Зүгээр л урагшаагаа зүтгэ гэж байна шүү.

Номын төгсгөлд хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллаж, үнэ цэнийг бий болгох хэрэгтэй хэмээн дурьджээ.

Санаа авах ишлэлүүд:

· Эрсдэлийн цаана боломж байдгийг тэр мэддэг

· Асуудал биш гарц чухал

· Эргэлзээ тээнэгэлзээгээ таягдан хаяж , эрс шулуун зантай бол

· Өөртөө итгэж , өөдрөг сэтгэлээр уураг тархиа цэнэглэх нь ялсан ялагдсан талыг зааглах үл үзэгдэм нарийн зурвас болж мэдэх юм.

· Бусдыг буруутгаж эхэлснээ анзаарвал өөрийгөө хяна

· Та олон зүйлийг сонирхох тусам боломж нээгдэнэ

· Бизнесийн салбарт шинийг анзаарч харах нь хамгаас үнэ цэнэтэй байдаг

· Үргэлж сэтгэл хангалуун бус гоншигонож суудаг хүмүүсээс хол бай

· Таны бизнес хэдий өргөн цар хүрээтэй ахуй амьдрал хэдий баялаг байна төдий чинээ их саад тотгор учрах болно.

· Тэвчээртэй бай байгуулсан гэрээ хорин жилийн дараа ч үр өгөөжөө өгч болно

· Гэрээ хэлэлцээ өдөр тутмын ажлаа инээд хөөр баяр баяслаар чимж хачирлаарай инээд хөөрөөр цалгиж байвал ажлын өдөр хэчнээн сонирхолтой аятай таатай өнгөрөхийг та өөрийн эрхгүй мэднэ

--

--