Амжилтынхаа магадлалыг өсгөх хамгийн анхны алхмуудын нэг, “Балиар Өөдрөг” сэтгэхүй

Oko D
Oko D
Published in
4 min readMay 17, 2019
Балиар өөдрөг байдал

Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би саяхан Монгол байх хугацаандаа нэг цоо шинэ арга хэмжээг Гамма багийнхантайгаа хамтран зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн нийтлэлээр тухайн арга хэмжээнээс сурсан зүйлсээ мөн уг арга хэмжээг нэрлэсэн “Балиар Өөдрөг” гэх амьдралын хэв маяг сэтгэхүйн талаар бичих болно.

“Балиар Өөдрөг” сэтгэхүйг тайлбарлахад:

Хүн хаашаа харна тийшээ л явна. Өөрийн мэдэлгүйгээр тухайн хүний бие физиологи, сэтгэл зүй харсан зүгт нь бүхий л энергиэ зарцуулж тухайн очих газраа бий болгодог. Тэгэхээр хариулт нь маш энгийн та ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх юм бол өөрийн идэвхтэй болон идэвхгүй ашигладаг энергиэ өөрийн мэдэлгүй зарцуулах болно. Мөн эсрэгээрээ сөрөг зүйлс бодон айдастаа автаж ирээдүйг сөрөг талаас нь төсөөлбөл үр дүн нь ч тийм байх болно.

Бидний тархи хийгээд бие физиологийн анхаарал гэдэг зүйл нь өөрөө маш хүчирхэг том зэвсэг мөн эсрэгээрээ биднийг устгах чадвартай хүчин зүйл байх боломжтой. Тийм учраас бид үнийг зөвөөр ашиглаж сурах хэрэгтэй. Би сургалт болон бусад зүйлс дээр ярьж байгаа нэг хандлага нь өнөөдөр бид жилийн өмнөхөөсөө хамаагүй сайжирсан үүний адилаар жилийн дараа ч бид өнөөдрөөсөө арай илүү ихийг сонссон, сурсан, харсан, үзсэн, туршсан хүн болж хувирах нь яалт ч үгүй үнэн учраас цаг хугацаа өнгөрч ирээдүй ойртох тусам бид илүү л сайн хүчирхэг, өрсөлдөх чадвартай, ухаантай хүн болно гэдгээ мэдэж байгаа учир ирээдэүйднөхцөл байдал биднийг хүлээж байгаа нэг ч хором эргэлзэлгүй итгэж байх ёстой. Тэгээд нэгэнт бид өөрсдийн ирээдүйг өөдрөг байна гэдэгт итгэчих юм бол бүр илүү хэтрүүлэн хэтрүүлэн “Балиар Өөдрөг” байснаар ирээдүйн амжилтынхаа магадлалыг өсгөх хамгийн анхны алхмуудын нэг юм. Мөн энэ ойлголтыг Монголчууд бид бүгд сураасай гэж хүсэж байна.

Тэгэхээр “Балиар Өөдрөг” уриа нь доор сая би Монгол байхдаа Gamma компанийн доор эхний өдөр нь өөрийн Яаж “Балиар Өөдрөг” болсон мөн “Балиар Өөдрөг” байгаа бол хэрхэн уг зүйлийгээ арчлах дараа дараачийн алхам нь юу байдаг тухай өөрийн туршлага дээр суурилан сургалт хийсэн байгаа. Харин хоёр дахь сургалт маань бүжигчин, social infuluencer Саруултөгс буюу Төөгөө, Шарк танк нэвтрүүлэгчээр нь та бүхэн сайн мэдэх MCS компанийн дэд ерөнхийлөгч Энхтүвшин ах болон миний бие 3 үеийг төлөөлөн “Балиар Өөдрөг” Volume 2 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Oko D Podcast

Тэгвэл уг арга хэмжээний бид гурвын яриа болон оролцогчдын асуулт хариултаас сурсан, анзаарагдсан гурван үеийнхний хувьд яг ижилхэн итгэдэг “Балиар Өөдрөг” байлгадаг анзаарсан зүйлүүдээ доор хуваалцъя.

  1. Илэн далангүй нээлттэй байдал:

Жар далан оныхны үеийг төлөөлж Энхтүвшин шаркын ч юм уу эсвэл 2000 оныг төлөөлж буй Төөгөөгийн ч адилаар бид бүгдийн нэг ижилхэн хийдэг зүйл нь байнгын суралцаж шинэ зүйлд, шинэ амьдралд, шинэ үзэл бодолд нээлттэй хандах хандлага байсан. Гурван панелистийн ярьж байгаа амьдралын нөхцөл байдал хандлага, өөрчлөлт өмнө нь байгаагүй хурдтай явагдаж буй энэ нөхцөлд бид өөрсдөө тухайн цаг үедээ хэрэгтэй өрсөлдөх чадвартай хүн байж аз жаргалтай байхын нэг нууц нь аливаа шинэ зүйлийг байнга цаг хугацаатай уралдаж сурч өөрийгөө хөгжүүлэх асуудал гэдгийг ярилцсан юм.

2) Тэвчээр хатуужил хөдөлмөр.

Энхтүвшин шаркын хэлснээр бид өнөөдөр ямар ч үеийнхэн байсан амьдрал үргэлжилж байх нөхцөлд олон хүнд зүйлтэй тулгардаг. Бид тухайн нөхцөл байдлыг хараад түүнд шантрах нөхцөл байдал гарах бөгөөд үүний эсрэг зогсох ганц зүйл нь тэвчээр хатуужил юм. Хүн юм үзээд, сураад, амьдраад ирэх үед юмсыг харьцуулж ойлгодог бөгөөд энэ үед бидний тэвчээр хатуужил, юмыг даван туулах чадвар сайжирсаар байдаг. Яг уг ойлголтын адилаар тэвчээр хатуужилтай болохын тулд юмыг үзэж туулж өнгөрөөхдөө бид бүхэн олон зүйлийн эсрэг хөдөлмөрлөж, туршиж ирэх нь чухал гэдгийг Төөгөө болон миний зүгээс ярьж байсан.

3) Үнэн сэтгэлээсээ нээлттэй эрсдэл авах чадвар.

Ямар ч үед бид амьдарч байсан өөр өөр үзэл бодол, туршлага, зан заншилтай хүмүүстэй хамтарч ажилладаг учраас цаг үеийн болон бусад нөхцөл байдалд дасан зохицож амьдрах хэрэгтэй. Дасан зохицож сурахын тулд хүлээж авах чадвараа сайжруулах шаардлагатай. Энхтүвшин шаркийн хувьд үе үеийнхний хөгжмийг сонсож урлагийн бүтээлүүдтэй танилцаж өөрийгөө дасгах жишээнээс эхлээд, Төөгөөгийн ах нарын үеийнхэнтэй хамтар ч ажиллах хүсэл эрмэлзэл гээд бид аль болохоор өөрийнхөө дандаа дасан зохицоогүй өөрөөсөө ондоо гэж нэрлэгддэг хүн соёл бусад зүйлстэй хамтарч ажил. Тэгж байж тэднийг ойлгох бөгөөд уг ойлгож сурах нь маш чухал гэдэгтээ бүгд санал нийлсэн. Ямар ч амжилтад хүрэхийн тулд хоёр толгой нэгээс илүү сэтгэх чадвартай, хоёр өөр үзэл бодол олон нээлтийн эх сурвалж болж холбоогүй зүйлсийг холбож шинэ нээлтийг хийх суурь болдгийн адил бид олон төрлийн ондоо өөр зүйлсэд нээлттэй хандаж түүнийг туршиж үзэх эрсдэл авах чадвартай байх хэрэгтэй.

Дээрх 3 сэдвээс өөр олон зүйлсийг хөндөн гаргаж ирсэн. Тэр бүгдээс ажиглахад хэдийгээр бид 3 өөр насны, өөр үзэл бодолтой, өөр үнэ цэнүүдийг төлөөлж байгаа ч гэсэн урагшлах, хөгжих, хүсэл тэмүүлэл олон талаараа ижил байдгийг харагдсан. Тэгээд бүгдэд нь байсан нэг шинэлэг зан чанар нь өнөөдрийн нийтлэлийн нэр “Балиар Өөдрөг” байдал юм. Бид гурав гурвуулаа маш их өөдрөг, урагшаа хөдөлмөрлөж тэр өөдрөг ирээдүйг өөрсдөө үүсгэх боломжтой тэр чадвар нь бидэнд бий гэсэн итгэл үнэмшил яах аргагүй байсан юм.

Балиар өөдрөг сургалтыг миний зүгээс өшөө олон хэцүү бөгөөд сонирхолтой хүмүүстэй хамтран хийх хүсэлтэй байна. Хэрэв та өмнөх хоёр сургалтад ирсэн бол өөрт төрсөн сэтгэгдлээ коммент байдлаар болон сошиал медиад хуваалцаарай. Мөн уг сургалтыг олон улсаар явж хийх хүсэлтэй байгаа бөгөөд ойрын цаг хугацаанд миний бодож буй дараагийн газар нь Солонгос улсад хийх бодолтой байна. Хэрвээ та Солонгост байдаг бол саналаа хэлээрэй.

Oko + Seegii

--

--

Oko D
Oko D

Published in Oko D

Wellness tech entrepreneur (biohacker), early-stage investor, coach and a community builder

Oko D
Oko D

Written by Oko D

Coach Oko , Co-founder Play Academy, @Techstars