Амьдралаа сайжруулна, өөрийгөө хөгжүүлэх зэрэг томоохон урт хугацааны ажлууд “Энэ бүхэн боломжтой” гэх өөдрөг үзлээс эхэлдэг

Oko D
Oko D
Published in
2 min readFeb 18, 2020
Oko D and Lalitha Wemel

Хүн болгонд байдаг нэгэн нийтлэг хүсэл бол илүү аз жаргалтай, илүү амжилттай явах явдал юм. Ихэнх тохиолдолд энэ нь боловсрол, ажлын урагштай байдал, найз нөхдийн хүрээллээр тодорхойлогддог. Тэгвэл яг энэ хүсэл мөрөөдлийг эргэн тойронд байгаа хүмүүсээс олж харсан хэдий ч яагаад өөрсдийн потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй байгааг үндэслэж, жил хагасын өмнө Gamma компанийг үүсгэн байгуулж байв. Мөн бид түүнтэй хамт хүний хөгжил нь түүний хандлага, итгэл үнэмшлээс гарахыг харж, “Балиар Өөдрөг” буюу амьдралын зөв соёлыг бий болгох туршилтыг эхэлсэн билээ.

Амьдралаа сайжруулна, өөрийгөө хөгжүүлэх зэрэг томоохон урт хугацааны ажлууд “Энэ бүхэн боломжтой” гэх өөдрөг үзлээс эхэлдэг. Тийм учраас бид сүүлийн 6 сарын туршилтын үр дүнд энэхүү хоёр брендийг нэгтгэж буйгаа албан ёсоор зарлаж байна.

“Балиар Өөдрөг” гэдэг бол бидний Gamma Lab-ийн нэг хэсэг бөгөөд амьдралын үндсэн суурь өнцөг, итгэл үнэмшлийг зөвөөр тогтоох хүсэлтэй бренд юм. Мөн бусдыг байлдан дагуулж эерэг мэдээлэл, үр нөлөөг нийгэмд оруулах зорилготой хөдөлгөөн билээ. Тиймээс бид цаашдаа “Балиар Өөдрөг”-ийн доор чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсээр байх болно.

Ямар ч шилдэг бренд өөртөө гаргасан үнэ цэнээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох ёстой байдгийн адилаар Балиар Өөдрөг, Gamma Lab хоёр нь хүн болгонд хайр, өөрийн амьдралыг өөрчлөх олон янзын боломжуудыг үүсгэх юм.

Бид Gamma Lab-ийн дор таны эрүүл мэндийн боловсролд хэрэгтэй гүнзгийрүүлсэн шатны сургалтуудыг зохион байгуулах бөгөөд “Балиар Өөдрөг” брендээр дамжуулж өнөө цаг үеийн амьдралын хэв маягт нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж зах зээлд гаргах болно. Мөн хэн нэгний гайхалтай түүхийг бусдад өгүүлэх суваг нь болох билээ.

Эцэст нь амжилт зөвхөн мөнгө, эд баялаг, ажил дээр бус сэтгэлзүй, хайр, ёс суртахуун гэдэг зүйлс дээр тогтдог гэдгийг бидний энэ цаг үе баталсаар буй. Тиймдээ ч урт хугацаандаа амжилттай нэгэн байхын тулд дээрх биет болон биет бус зүйлсийг тогтвортой авч явах нь чухал. Тэгвэл Gamma болон Балиар Өөдрөг нь танд энэхүү арга барилыг бий болгохын төлөө хичээх болно.

--

--