Мундаг энтрепренер гуай хүний компанид ажиллах талаар бодож байсан уу?

Oko D
Oko D
Published in
2 min readJun 18, 2019
Oko D

Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд бүхэн хэдийн нь мэдэж байгаа байх. Би хэдийгээр олон гарааны бизнесүүдтэй хамтарч мѳн дотор нь орж ажилладаг, гарааны бизнесийн амьдралаар амьсгалж, унтаж, амьдарч явдаг ч гэсэн би ѳѳр хүний компанид ажилладаг байгаа. Ѳнѳѳдрийн нийтлэлээрээ яагаад би олон хүний асуудлыг аваад ѳѳрийн гарааны бизнесийг хийлгүй ѳѳр хүний компанид ажилладаг тухай ѳѳрийн санал бодлоо хуваалцах гэж байна.

Ерѳнхийдѳѳ та хэрвээ миний олон сошиал хуудаснуудыг дагадаг би аль болохоор ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх, боловсрох бүх тѳрлийн боломж бололцоог ѳѳртѳѳ санаачлагтайгаар бий болгож, загварчлах хэрэгтэй тухай байнга ярьдаг. Энэ зүйлийн нэг хэсэг нь ѳѳрѳѳс үл хамаарсан гаднын орчин буюу “Tа ѳѳрийн эргэн тойрны таван хүний дундаж” гэх нийтлэл дээр ярьсантай адил ѳѳрийн эргэн тойрноо албаар бүтээж байгаагийн нэг хэлбэр нь Techstars гэх олон улсын хѳрѳнгѳ оруулалтын санд ажилладаг юм. Энтрепренер хүний хувьд байнга суралцаж хѳгжсѳѳр ѳнѳѳдѳр ѳѳрийн хийж байгаа зүйл бүрдээ дахин дахин сайжрах, дахин дахин илүүг мэдэх, дахин дахин илүү чадвартай болох хэрэгтэй гэдгээ байнга ойлгож явдаг хүний хувь аливаа миний үзэж хараагүй зүйлээ үзэх, ѳмнѳ ажиллаж байгаагүй ажлаа хийж туршлага мэдлэгээ тэлэх, мѳн мэдлэг чадварын эх сурвалжуудтай ойрхон байж ѳдѳр бүр юм сурч байхын тулд дээрх компанид ажилладаг байгаа.

Харамсалтай нь ѳнѳѳдѳр Монгол улсад гарааны бизнес хийж байгаа хүмүүс байгууллагуудыг харах юм бол бид нар энэ салбарт ѳнгѳрүүлсэн хугацаа, туршлагын хэмжээ нь олон улсын тѳвшинтэй харилцуулахад яах аргагүй хѳгжилийнхѳѳ шатаар хязгаарлагдаж байгаа. Бид нарын үзэж харсан зүйлс, явж туулсан замнал нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнээс хоцорсон байгаа нь зарим зүйл дээр ажиглагддаг. Тэгвэл би ѳнѳѳдѳр Techstars гэдэг компанид ажилласнаараа бид нарын хийх гэж байгаа (Гарааны бизнес) зүйлийг 20-с 30 жилийн ѳмнѳѳс хийгээд эхэлчихсэн, бидний одоо болон ирээдүй цагт гаргах гэж байгаа олон алдаануудыг гаргачихсан, түүнээсээ суралцсан, шинэ замналыг харуулсан, шинийг сэтгэсэн, ажлын туршлагыг нь мэдэрсэн тийм хүмүүстэй буюу дэлхийн шилдгүүдтэй нүүр тулж тэднээс суралцах, дэлхийн хамгийн шилдэг бизнесийн магистерийн програмд гадаадад сурах нѳхцѳл боломж үүсэж байгаа юм аа.

Oko D Podcast

Би компанийнхаа үүсгэн байгуулагчидтай уулзах тоолонд надад илүү ихийг сэтгэж, илүү ѳѳрѳѳр намайг хатгаж, сорьж илүү ѳндѳр стандарт, илүү ѳндѳр чадварыг нэхэж шаардаж буй байдлаараа ѳнѳѳдѳр намайг илүү мундаг энтрепренер хүн болоход шууд нѳлѳѳлдѳг юм аа.

Тэгэхээр аль ч насны ямар ч хүнд бүр ялангуяа залуу хүмүүст зѳвлѳхѳд амьдралынхаа эхний хэсэгт аль болох ѳѳрийн эргэн тойрноо мундаг хүрээлэл, мундаг орчин, мундаг менторуудтай, мундаг нѳхцѳл байдлыг бий болгож ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх цаг хугацаатай уралдаж хѳгжүүлэж арга барилыг бий болгоорой. Хэрэв та мэдэх бол манай Гаммагийн гүйцэтгэх захирал Сэргэлэн дээр зѳвѳлгѳѳтэй адил зорилгоор мундаг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, баг хамт олон хүрээллээс юм сурах, ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх зорилгоор Zeel.mn платформд 1 жилийн хугацаатай ажиллахаар явсан байгаа.

Та ѳѳрийн компанийг үүсгэн байгуулсан уу? Тийм бол та ѳѳр хүний компанид ажиллах талаар бодож байсан уу?

Oko + Seegii

--

--