Та өөрийн эргэн тойрны таван хүний дундаж.

Oko D
Oko D
Published in
3 min readMar 12, 2019

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Өнөөдрийн нийтлэлээ та өөрийн 5 хүний дундаж гэх сэдвийн хүрээнд бичиж байна. Та магадгүй энэ тухай өмнө нь сонсож байсан байх. Уг нийтлэлийн ерөнхий санаа нь таны эргэн тойронд байгаа 5 хүн таны айдас болон мөрөөдөл цаашлаад олон зүйлийн хязгаарыг тогтоодог бөгөөд та тэр таван хүний дундаж хувилбар гэх санаа юм.

Хүн гэдэг ер нь нийгмийн амьтан. Бид амьдралын хэв маягаа дахин нэг харвал амьдралын бүхий л хугацааны турш нийгмийн аль нэг хэсэгтэй салшгүй хамааралтай хамт аж төрж амьдардаг. Бидний ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл хамтран оршиж, ажиллаж буй хүрээлэл, орчин, эргэн тойрны хүмүүсээс хамаардаг. Гэхдээ эргэн тойрны бүхий л хүмүүстэй бид дотно харилцаа өрнүүлж чаддаггүй. Хүн гэдэг амьтан дунджаар 5 хүнтэй гүнзгий чанартай харилцааг бий болгож тэдний нөлөөлөлд амьдарч басхүү тэдэнд нөлөөлж байдаг. Тиймээс та аливаа зүйлийг өөрчлөх, өөрийгөө сайжруулахыг хүсэж түүний төлөө зүтгэж байгаа бол зөвхөн өөр дээрээ ажиллах нь тийм ч зөв арга барил биш юм. Харин тодорхой хэмжээний хүчин чармайлтаа өөрийн эргэн тойрны хүрээлэл буюу тухайн таван хүндээрээ анхаарал хандуулан ажиллах эсвэл тухайн бүтцийг санаачлагтайгаар өөрчлөх хэрэгтэй. Бид тогтвортой урт хугацаанд амжилттай явахад бидний урамшуулж өөд нь татаж байдаг систем шаардлагатайг хэн хүнгүй мэдэж байгаа.

Ингээд дээрх ойлголтоо нэг судалгааны үр дүнтэй харьцуулан тайлбарлая.

32 жилийн хугацаанд үргэлжилсэн 1204 хүн хамрагдсан судалгаанаас үзэхэд хэрвээ таны ойр дотнын хэн нэгэн магадгүй найз эгч гэх мэт хүмүүсийн нэг нь л хэт таргалалттай болсон нөхцөлд таны жин нэмэх магадлал нь 57%-р ихсэж байгаа юм. Тийм ээ зөвхөн тухайн хүнтэй ойрхон байснаараа. Танд жингээ хасах эрүүлжих шаардлага тулгар ч байсан уу тэгвэл тэр үе ээ болон эргэн тойрон тань байсан хүмүүсээ нэг бодоод үзээрэй.

Мөн өөр нэгэн судалгаа цэрэг армийн хамгийн их амжилт гаргасан шилдэг групп хүмүүсийг судалж үзэхэд гарсан үр дүнгээр хамгийн амжилттай өсөлттэй яваа баг бүрэлдэхүүний гол нууц тухайн багийн хамгийн сул хүний өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй шууд хамааралтай байсныг ол мэдсэн байсан.

Үүнтэй яг адил Монголчууд бид эрт дээр үеэс дөнгөж төрсөн бага насны хүүхдээ тухайн удмын хамгийн ухаантай мэргэн хүнтэй ойр байлгах тэр хүнээр өсгүүлэхийг хүсдэг байсан. Энэ бид тухайн хүүхдийн хүмүүжилд эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөл ямар чухал гэдгийг мэддэг байсныг батлах баталгаа юм. Гэвч харин эсрэгээ том хүмүүс бид өөрсдийн эргэн тойрны хүмүүс дээр тийм шалгуур цэнзур тавилгүй чамайг дахин дахин сөргөөр буулгадаг, дэмждэггүй, өсөлтөд эерэгээр нөлөөлдөггүй тийм хүмүүсийг эргэн тойрондоо байлгасаар байдаг.

Нэг ёсондоо таны эргэн тойрны 5 хүний зөвхөн нэг нь л сөрөг хандлагатай, тэмүүлэлгүй, буруу тийш татсан хүн байх юм бол тухайн бүлгийн дундаж доош татаж таны амжилт бүтээлийг ч удаашруулах боломжтой юм. Хэрэв та уг ойлголттой санал нийлсэн хирнээ бодит нөхцөл байдал дээр санаа зовниж байвал үүнд гаргалгаа бий.

Яг өнөөдрөөс эхлэн өөртөө сурах, өсөж дэвжих боломж олгох, тэмүүлэл хайрлах тийм хүрээллийг бий болгох хэрэгтэй. Тэгснээр Монгол хэлний зүйр цэцэн үгэнд хэлдгээр нөгөө “алтны дэргэд алтны дэргэд гууль шарлана” гэх ч нь болж өсөж дэвжих болно.

Миний хувьд байнга өөрөөсөө илүү чадварлаг, өөрөөр сэтгэдэг, илүү их юм амжуулдаг хүмүүстэй ойрхон байхыг хичээдэг. Энэ нь ч үр дүнгээ өгч би өөртөө дахин дахин юмсыг өөрөөр харах шинэ өнцөг гаргаж шинэ мөрөөдөл, тэмүүллийг бий болгох тогтвортой суурийг олон давтамжтай байдлаар үүсгэх боломж болдог. Тэгвэл хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Би бодит амьдрал дээр зорилготойгоор зарим нэг найзуудтайгаа харилцахаа багасгаж, зарим нэг хүрээллээ санаатайгаар өөрчилж бүтцийг зохион байгуулалттайгаар дизайнлдаг юм. Шинэ хүмүүсийг өөрийнхөө өсөлт болон хөгжилтэй тэнцүүлсэн байдлаар бий болгох хэрэгтэй.

Мэдээж зөвхөн тавхан хүн бид нарын амьдралд байдаггүй. Тэгэхээр энэ таван хүн бүрийн өөрийн ажил, гэр бүл, хувь хүний өсөлт хөгжил бүрд тус тусад нь авж үзэх хэрэгтэй. Хэд ч бай хамаагүй олон таван хүний группүүдийг үүсгэх боломжтой.

Нэг хийгээд зогсож болохгүй. Урт хугацаандаа тогтвортой өсөж хөгжсөөр байя гэж бодож байгаа бол эдгээр хүрээллээ шинэчилж өөрчлөн, үнэлж дүгнэн, шинжилгээтэйгээр харилцаж сурах хэрэгтэй. Та өсөж хөгжих, өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байгаа бол хожигчдын клубд өөрийгөө оруул. Мундгуудын клубд агуу хүмүүсийн дунд өөрийгөө байлга. Зүгээр л ойрхон байснаараа таны магадлал хэд дахин нэмэгдэх болно.

Амжилт

Oko + Seegii

--

--

Oko D
Oko D

Coach Oko , Co-founder Play Academy, @Techstars