Хэрэв та бүхэн миний Instagram хуудсыг харсан бол сүүлийн хоёр сарын хугацаанд би нээлттэй асуулт хариулт явуулан олон асуултад хариулсан билээ. Өнөөдрийн нийтлэлээр тухайн ирж буй асуултуудаас хамгийн их байнга шахуу давтагдаж байгаа 10 асуултын нэгдүгээр хэсгийг 5 асуултын хариулттайгаар блог болгон нийтэлж байна. Танд хэрэгтэй зүйлс байна гэдэгт найдаж байна.
- Хэл хэрхэн сурах вэ?
Гадаад хэл ч байна аливаа нэгэн юмыг сурах хамгийн зѳв арга юу вэ. Яг үнэндээ хүн болгонд таарах ижил сайн арга гэж байхгүй. Харин эсрэгээрээ хүн тус бүрд тохирох зѳвхѳн ѳѳрт нь тохирсон тухайн хүндээ ѳгѳѳж ѳндѳртэй аргууд гэж бий. Тэгэхээр та хамгийн түрүүнд ѳѳртѳѳ ѳгѳѳжтэйгѳѳѳр мэдлэгийг хуримтлуулж чадах тухайн арга барилаа олох хэрэгтэй. Зарим хүн уншиж зарим хүн сонсож зарим хүн хийж байж сурдаг. Та ѳѳрѳѳсѳѳ би яаж юм сурдаг вэ гэх асуултын хариултыг олох шаардлагатай. Жишээ нь АНУ-ын засгийн газар зѳвхѳн нэг “Navy seal”-ын усан цэрэгт 5–6 сая долларын мэдлэгт суурилсан хѳрѳнгѳ оруулалтыг хийдэг. Энэ хѳрѳнгѳ оруулалт нь тухайн цэргийг зѳвхѳн хамгийн хурдан хугацаанд ѳндѳр ѳгѳѳжтэйгээр юм сурдаг болгох арга барилыг олгоход чиглэсэн байдаг. Дахиад хэлье ѳѳрийн хамгийн хурдан бѳгѳѳд ѳндѳр ѳгѳѳжтэйгѳѳр юм сурах арга барилаа ол.
За хоёрдугаарт гадаад хэл гэлтгүй юм сурах шалгарсан нийтлэг арга нь олон юм бодолгүй хийж үзэх, ашиглах юм. Жишээ нь хэрвээ дугуй унаж сурах гэж байгаа бол дугуй унаж байгаа хүнийг хараад, үзээд судлаад байлгүй шууд л унаж үзэх хэрэгтэй. Дугуйн дээр мордоод, эрсдэл аваад, жийж үзээд, унаад, босоод дахиж оролдоод, бага багаар сайжран ѳѳртѳѳ итгэлтэй болох үед бид сурч эхэлдэг. Яг үүнтэй адилхан би Орос хэлийг ингэж л сурсан. Сургуульд сураагүй ярьж, хэрэглэж, сонсож ашиглаж сурсан. Тэгвэл гэрийн орчиндоо яаж сурах вэ? Уг асуултын хариулт нь харамсалтайн дахиад нэг асуулт байх болно. Та гэртээ дугуй унах нѳхцѳлийг хэрхэн бий болгох вэ? Ѳѳрийн гэртээ эсвэл ѳдѳр тутмын амьдралдаа тэр дугуйг дахин дахин унах, тэр гадаад хэлийг дахин дахин ашиглах, сонсох, ярих, бодох, унших нөхцөлийг бий болго. Жишээ нь тухайн хэл дээр тв болон бичлэг үз, та ѳдѳрт Монгол хэлээр ярихдаа 5000 үг хэрэглэдэг бол ядаж тухайн үгийн 500 нь сурахыг хүсэж буй хэлнийхээ үгнүүд болгон хувираг тэмдэглэж ав, долоо хоногтоо нэг удаа зѳвхѳн тухайн хэлээр ярь, бод, үз, эхэндээ мэдээ ч амархан байхгүй зарим үгийг мэдэхгүй санахгүй тохиолдол гарна тэр үед нь хажуудаа толь бичиг тавь хэлэх гэж байгаа үгээ мэдэхгүй бол хараад ойлгоод ярь энэ үед таны тархинд тухайн үг хамгийн сайн үлдэх болно.
За тэгээд хэрвээ боломж байгаа бол мэдээ ч хэрэг жинхэнэ орчинд буюу улсад нь очиж тухайн хэлийг сурах нь саяны хэлсэн зохион байгуулалттайгаар бүтээх гэж байсан орчны бодит хувилбар болохоор танд сурах магадлал нь хамаагүй ѳндѳр байх болно. Тухайн улсад очих боломжгүй бол дараагийн сонголт юу байх вэ? Тэр хэлээр ярьдаг ѳѳрийн эргэн тойрон танай улсад байгаа хүмүүстэй найзууд бол. Жак Ма гэдэг хүний ангил хэл сурсан түүхийг та хангалттай олон удаа сонссон байх. Жак Ма аяллын хѳтѳч хийж байсан. Би ч мѳн ялгаагүй зуны амралтаараа аяллын хѳтѳч хийж байсан. Тэгэхээр аяллын хѳтѳч хий.
2) Би яаж ѳѳртѳѳ итгэлтэй болох вэ?
Саяхан дурдаад ѳнгѳрсѳн сэдэв байна. Би олон хүний ѳмнѳ гарч ярдаг байнга лайв хийдэг болохоор хүмүүсийн их асуудаг нэг асуулт би яаж хүний ѳмнѳ ингэж ѳѳртѳѳ итгэлтэй болох вэ? Би паж сайн ярьдаг болох вэ? Энэ асуулт байнга гарч ирдгийн адилаар би байнга нэг л хариултыг ѳгдѳг. Хариулт нь хүн ѳѳрийн чаддаг мэддэг зүйлдээ л ѳѳртѳѳ итгэлтэй байдаг. Энэ нь би нэг зүйлийг мэддэг чаддаг болчихсон нѳхцѳлд ѳѳртѳѳ итгэлтэй болох юм байна гэсэн санаа юм. Маш тодорхой угаасаа тийм. Одоо сагсан бѳмбѳг тоглох жишээг авъя. Би тэр бѳмбѳгийг шидээд оруулах, бѳмбѳгѳѳ залаад хүн хуурах тоолонд буюу би их бага хэмжээгээр сайжрах үедээ ѳѳртѳѳ итгэлтэй болж ѳѳрийгѳѳ улам илүү сайжруулахаар хичээдэг. Ингэснээр хүний ѳмнѳ би чадна гэх үгийг хэлж чаддаг болно. Ѳѳрийн итгэлтэй болох зүйлийнхээ эсрэг хѳдѳлмѳр гаргаж, туршлага хуримтлуулан давтаж сайжруулах тусам мэдлэг чадвар чинь нэмэгдэхтэй зэрэгцэн ѳѳртѳѳ итгэх итгэл тань нэмэгдэх болно. Хѳдѳлмѳр, давтлага, амжилт, ѳѳртѳѳ итгэлтэй байдал. Та энэ тойргоор маш олон удаа тойрох болно.
3) Око би (xx) настай одоо би юу нь дээр анхаарах вэ?
Би ч гэсэн ѳѳрѳѳ асуудаг л байсан байх. Тэгж бодохоор инээд хүрээд байдаг юм. Око 25 настай хүн амьдралдаа юу нь дээр анхаарах вэ? Око одоо би 40 настай амьдралын ѳѳр зүг чиг олчихлоо юу нь дээр анхаарах вэ?
Би зарим нэг нѳхцѳл байдалд нь мэдээ ч хариулж чадахгүй. Гэхдээ надаас залуу болон үеийнхэндээ хэлж чадах бас л байнга хэлдэг нэг юм бий. Магадгүй 30-с доош насных бол бид ѳѳрсдийгѳѳ бэлдэж байгаа гэдэг сэтгэхүйг толгойдоо маш сайн ойлгох хэрэгтэй. Бид одоог хүртэл зѳвхѳн амьдралд ѳѳрийгѳѳ бэлдсээр л байгаа. 30 болон түүнээс доош нас гэхээр бид нар амьдралын хувьд аваад үзвэл хаа ч байсан жоохон хүүхдүүд, амьдралын юу г үзээгүй байгаа болохоор амьдралд үзэх судлах юм дэндүү их байгаа. Тэгэхээр бид ѳѳрсдийгѳѳ амьдралд бэлдэж байгаа юм.
Ѳнѳѳдѳр ер нь аль ч насны хүн аль болох их зүйлийг туршиж ѳѳрийгѳѳ олохын тѳлѳѳ ѳѳрийгѳѳ таньхын тѳлѳѳ маш их энерги гарган хѳдѳлмѳржлѳж сурах боломжийг ѳѳртѳѳ бий болгох хэрэгтэй.
Бэлдэх гэдэг дотор нь дараах зүйлс дотор юмсыг зогсолтгүй сурах, ѳѳрийнхѳѳ ѳрсѳлдѳх чадварыг тодорхойлон түүнийгѳѳ зузаатгах, хүчирхэг болгох, давуу талаа сайжруулахад чиглэсэн бүх зүйлийг хийх хэрэгтэй.
Хэрвээ та бүр 25-с доош насных бол нэг үгийг хэлье. Юунд ч битгий яар. Яарах ямар хэрэг байхгүй эсрэгээрээ тэвчээртэй байж сонголтыг буруу зѳв сонголт хийж байна уу? Үүнийг сонгочихвол миний амьдрал сүйрэх үү гэсэн сэтгэхүйгээс салах хэрэгтэй. Тэгж бодлоо гээд таны амьдрал тогтчих хаа байсан. Та 25-с хойш амьдралд олон замналаар явна. Тэгэхээр бүх зүйл тогтсон биш гэдэг сэтгэхүйгээр тухайн сонголтоо зоригтой хийгээд, хийж байгаа юм аа мэдэрсэн шиг мэдрээд, харсан шиг хараад, сонссон шиг сонсоод амьдралыг үзээд олон талт зүйлсийг ѳѳртѳѳ шингээж ав. Тэр шингээж авсан зүйлс таны ирээдүйн амжилт бүтээлийн хуримтлалыг бий болгоно.
Би саяхан сошиал медиа дээр та хэнийг шүтдэг вэ гэдэг? гэх асуултын нэг гоё хариултыг харсан. Таны шүтэх ёстой хүн нь миний 10 жилийн дараах тэр хүн гэх хариулт байсан юм. Яг үүнтэй адилаар та ѳѳрийн 10 жилийн дараах тѳсѳѳллийг бодож эхлэх түүнийг шүтэх хэрэгтэй гэсэн санаа билээ. Миний хувьд буцаад илүү бусадтай биш цаг хугацаатай уралдсан, ѳѳрийгѳѳ нийгэм, ажиллаж буй компани, хамтран ажиллаж буй хүмүүстэй хэрэгтэй хүн болгох дээр энерги зарцуулж тѳвлѳрж байгаа гэсэн үг. Товчоор хэлэхэд дахиад л бэлдэж байгаа. Дахиад хэлэхэд эцсийн эцэст ялангуяа залуу байгаа үед буруу зѳв сонголт гэж байдаггүй юм. Тохиолдож буй үйл явдал амьдралын үеүд цаанаасаа утга учиртай мэт болдог. Ѳнѳѳдѳр би энд ѳдий зэрэгтэй болсон нь аваргуудын мѳрѳн дээр зогсож байгаа болохоор л бий зарим хүнээс илүү алсыг харах боломжтой байдаг. Хүрээлэлд ор, битгий ай, бүгдийг мэдэр бас алдаж үз.
4) Байнга яаж балиар өөдрөг байх вэ?
Байнга яаж балиар ѳѳдрѳг байх вэ? Шантарсан хойноо яаж буцаж босох вэ? Энэ асуултыг хүмүүс маш олон удаа асуудаг. Сонирхолтой би дахиад нэг л хариулт ѳгдѳг. Ер нь миний хэдэн лайвыг давтаад үзвэл бий олон шинэ юмнаас илүү тогтсон хэдэн итгэл үнэмшил, ѳѳрийн дүрмийг л ѳѳртѳѳ хэрэгжүүлэхийн хажуугаар бусдад хуваалцаж байдаг.
Тэгээд ерѳѳсѳѳ л энэ байна. Би ѳчигдѳр 6:30 минут унтсан үүндээ би маш их харамсаж байна. Яагаад гэвэл энэ нэг 8:30 минут унтах гэдэг нь миний балиар ѳѳдрѳг байдалруу шууд хамааралтай.
Тэгэхээр дээрх асуултын эхний хариулт нь энэ байна.
Эхлээд ѳѳрийн сав гэж нэрлэж болох бие физиологийн эрүүл мэнд дээрээ 100% анхаарах. Хүн хэчнээн сэтгэл зүйн хувьд ѳѳдрѳг байгаад ч бие физиологи буюу сав нь биднийг удирдаж, химийн урвал явагдаж байгаа сав нь тогтворгүй байвал буюу жишээ нь нойр муугаас болоод нүд анилдаад байвал би балиар ѳѳдрѳг байж чадахгүй. Тэгэхлээр балиар өөдрөг, эерэг, юмыг шинээр сэтгэдэг байя гэвэл хамгийн эхлээд хийх ёстой зүйл чинь өөрийнхөө биеийг арчилж сурах хэрэгтэй. Ядаж хувь хүний зохион байгуулалтаа сайн хий. Зѳв зүйлээ идэж уу, зав унтаж амар, бясалга, дасгал хѳдѳлгѳѳн хий. Мазловийн пирамидын хэрэгцээний эхний хэдэн шатыг аюулгүй байлга. Биеийн эрүүл мэндийн хувьд ѳвчингүй, сэтгэл зүйн хувьд аюулгүй байснаар бид балиар ѳѳдрѳг, эерэг байдлыг ярьж болно. Эрүүл биед саруул ухаан оршино. Тэгээд энэ ойлголт дээр бас хүн болгон ѳѳр учир ѳѳрийнхѳѳ арга барилыг олох хэрэгтэй.
Тэгээд бас хүмүүсийн ярьдаг нэг зүйл. Саяхан Анд глобалын үүсгэн байгуулагч Анартай сууж ярьж байсан түүхийг нь сонсоод нэг ангил үгний Монгол тайлбарыг олсон. Ангил үг нь burnout буюу ажил болон ямар нэг зүйл дээр хамаг энерги зарцуулан аймаар хийсний дараа бүр шатаад уначихдаг гэсэн санаа юм. Монгол үг нь харин “цѳмрѳх” энэ үгийг тамирчид их ашигладаг юм билээ. Үхтлээ ядарчихсан буюу цѳмѳрчихсѳн үед яах вэ? Энэ асуулт нь дахиад л балиар ѳѳдрѳг байхтай холбогдож байна. Та цѳмѳрчихсѳн үедээ олон цаг унтаж амраад биеийн цѳмрѳлтѳѳ гаргахгүй бол хэзээ ч балиар ѳѳдрѳг байна гэж байхгүй. Би хааяа 12–14 цаг унтах дуртай. Ялангуяа тэмцээн болон хүнд бэлтгэлийн дараа. Ингэснээр би ѳѳрийн биендээ ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ эмчлэх сэргээх боломж цагийг олгож байгаа юм. Дахиад хэлье. Бие амрааж зѳв зүйлсийг нь хийж байгаа нѳхцѳлд балиар ѳѳдрѳг байх анхан шатны боломж бүрдэнэ. Дараа дараагийн алхмуудыг нийтлэлүүдээрээ ярих болно.
За энэ удаагийн нийтлэлийн хамгийн сүүлийн асуулт хариултруугаа орцгооё.
5) Мэргэжил сонголт хийх үедээ хоёр мэргэжил дээр эргэлзээд байх юм. Яах вэ?
Мэргэжил сонголт гэдэг бол маш их орж ирдэг асуулт.
Хариулт нь та өөрийгөө 10 жилийн дараа ирээдүйд өөрийгөө юу хийж байна гэж бодож байна вэ? гэх асуултын хариултаас урган гарч ирнэ. Харамсалтайн ѳнѳѳдѳр хийж байгаа сонголт нь зѳвхѳн бид бүхний ѳнѳѳдрийг хүртэлх үзсэн харсан туршлага болон кодчилол дээр суурилан хийгддэг. Ѳнѳѳдрийн мѳрѳѳдѳлѳѳс маргаашийн мѳрѳѳдѳл илүү том байх магадлал нь их байх магадлалтай. Тэгэхээр эхлээд та ирээдүйд яах гээд байгаагаа тѳсѳѳлѳѳд тухайн төсөөлөлрүүгээ чиглэсэн сонголтыг хий.
За нэг зүйлийг ойлгуулаад хэлье би ч гэсэн мэргэжил сонгож байсан ѳѳрийн үе ээ санадаг юм. Амьдралын хамгийн чухал сонголт шиг санагддаг юм. Гэхдээ бодит байдал дээр ѳѳр байдаг. Энэ сонголт зүгээр л амьдрал дунд хийгдэх хар мянган сонголтуудын зѳвхѳн нэг нь. Та ѳѳрийн эргэн тойрноо хараарай мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн хэр их билээ. Мѳн статистик харвал мэргэжлээрээ ажиллаж байгаа хүний тоо буурч байгаа нь харагдана. Ѳнөөдөр Мэргэжил болон зах зээлд дээр хэрэгтэй байгаа чадвар хоёрын яалгаа ѳшѳѳ л томорсоор байгаа. Харин эсрэгээрээ мэргэжил сонголт дээр санаа зовохоос илүү миний медиум дээр байгаа “том юм яриад байлгүй эдгээр зүйлийг хийгээд сурчих” гэх нийтлэл дээр байгаа чадваруудыг эзэмшээд хийгээд сурчих. Хѳдѳлмѳрийн зах зээл дээр тухайн чадвар, туршлагууд илүү хэрэг болдог. Тэгэхээр олон юм бодолгүй ѳѳрт таалагдсан, ѳѳрийгѳѳ сорих гэсэн сонирхлоо дагасан сонголтыг хийвэл зүгээр гэж бодож байна. Дахиад хэлэхэд хийх гэж буй сонголтыг үр дүн ирээдүйн тѳсѳѳл буй зорилгын задаргааны нэг хэсэгтэй л нийж байгаа эсэхийг бодолцон сонгоорой.
Энэ асуулт надад олон удаа ирсэн болохоор л хариулж байгаа гэдгийг сайн ойлгоорой. Би танай гэр бүл, ээж аав, одоо байгаа нѳхцѳл байдлыг чинь мэдэхгүй болохоор ѳѳрийн ѳнцѳгѳѳс харж хариулж байгаа гэдгийг анхаараарай. Миний хариултыг тэр чигт нь аваад сургуулиа хаяад дараа нь аав ээж чинь надтай холбоо барих нѳхцѳл байдал үүсгэхгүйн тулд болгоомжтой байгаарай.
За ингээд хамгийн их ирдэг 10 асуултын эхний 5-д нь хариуллаа. Та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна амжилт.