Oko D
Oko D
Published in
3 min readOct 14, 2019

--

Хүн хэрэглээд хаядаг бэлгэвч биш

Lalitha Wemel, Aim, Oko D

Хүний амьдралын амжилт, уналтад нөлөөлдөг нэгэн чухал хүчин зүйл бол бидний эргэн тойрон дахь хүмүүс болон тэдэнтэй үүсгэж буй харилцаа юм. Гэтэл бид өнөөдөр хүнтэй харилцах, хүмүүсийг хүндлэх зэрэг амьдралд нөлөөлөх энэ зүйлсийг чухалд тооцолгүйгээр хандсаар байна.

Судлаачдын үзэж байгаагаар хүн гэдэг амьтан чанартайгаар 50 хүнтэй харилцаа үүсгэх боломжтой хэмээн батлагдсан хэдий ч орчин үед сошиал медиа, интернетийн хөгжлийн тусламжтайгаар дор хаяж 150 хүнтэй харилцаатай байх шаардлага гарсан нь амьд харилцааны үнэ цэнийг доод түвшинд хүргэсэн байж магадгүй юм.

Хүн болгонд өөрийн гэсэн харилцааны чадвар болон мэдрэмж байх хэрэгтэй. Тухайлбал Гэр бүлийн орчинд ээж, аавтайгаа яаж харилцах, сургууль дээрээ багштайгаа ямар байдлаар харилцах, хайртай хүн, ахмад настан, найзтайгаа хэрхэн хүндэтгэлтэй харилцах ёстойгоо мэддэг байх нь чухал билээ. Гэтэл ийм чухал зүйлд бид жаахан хүүхэд шиг хайнга хандах явдал дэндүү их байна.

Бид ихэнх хүмүүсээс өөрийн амьдралд нөлөөлөх том зүйлсийг хүсдэг байж буцаад үүсгэх харилцаандаа хэрэглээд хаядаг бэлгэвч шиг хандсаар байгаа нь харамсалтай. Хэрэв та тэгж байсан бол үнэ цэнэтэй харилцаа насан туршийнх гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн үүнтэй холбоотой “Нэр хугарахаар яс хугар” гэх монгол ардын зүйр цэцэн үг бий. Хэрэв та хэн нэгний гаргасан сэтгэлийг гомдоох юм бол энэ нь насан туршийн нэр төрд тань нөлөөлөх учир засна гэдэг тун хүнд гэдгийг бодоорой. Тиймээс бүх үнэ цэнэтэй харилцаа бүрээ жигд нөгөө хүнээ ойлгож, ашигтайгаар авч яв.

Хүн бүрд амжилттай, амжилтгүй явах үе байдгийн адилаар бидний амьдралд оршдог хүмүүсийн хувьд ч туслах боломжгүй үе гардаг. Учир нь тэдэнд ч мөн адил өөрийн гэсэн карьер, ажил, гэр бүл байдаг гэдгийг сана.

Яагаад та найзынхаа хэцүү үед чинь хамт байсан мөчийг хүндлээд кофе авч өгөөд халуун яриа өрнүүлж болохгүй гэж. Хэрэв бид өнөөдөр харилцаа хэмээх чухал зүйлийг солилцоон дээр үндэслэсэн ашиг хонжооны нүдээр харсаар байвал харилцан нэг нэгэндээ ашигтай, насны нөхөрлөлөө алдаж байна гэж ойлгох хэрэгтэй.

Тиймээс та нэгэнт зөв хүмүүсээ сонгосон бол хүндэтгэлтэй хандаж урт хугацааны эрүүл хандлагын дархлааг бий болгоорой. Тухайлбал хүмүүс хоорондын харилцаа насных байдаг учир өөрийн багш, найз нөхөд, гэр бүл, хайртай нэгэнтэйгээ хэзээ ч хайрлахаа зогсохгүй гэдгээ баталж, урт хугацааны сэтгэхүйтэй, харилцан ашигтай харилцаж сурах нь чухал юм.

Үүнийг хийхэд тийм ч их цаг, анхаарал шаардахгүй. Зүгээр л нөгөө талаа ойлгож, хүндэлж чадсан сэтгэлзүйн соргог байдалтай байх нь эхний алхам болно. Мөн олон оюутан залуус надаас “Их сургуульд байх хугацаандаа би юун дээр анхаарах хэрэгтэй вэ?” Гэж асуудаг. Энэ нөхцөлд би хичээл дээр сурч буй зүйлээс гадна, хичээлийн эргэн тойронд үүсэж буй багш, хамтрагч, найз нартайгаа бүтээсэн дулаан харилцаан дээр үндэслэсэн дурсамжууд нь олон амжилттай төгссөн оюутнуудын сургуулиасаа авч үлдсэн хамгийн гол өмч, үнэ цэнэ нь болж байдаг гэж хариулмаар байна.

Тиймээс олон амжилттай яваа энтрепренер хүмүүс итгэлийг нь даасан сайн найзуудтайгаа хамтарсан байдаг нь энэхүү харилцаа гээч зүйл маань хэр чухал гэдгийг харуулж өгөх биз. Тэгэхээр оюутан болон залуу үедээ эхлүүлсэн тэрхүү харилцаа холбоо нь хэрэглээд хаядаг бэлгэвч, дуусах хугацаатай бүтээгдэхүүн бус насан туршид чинь таныг дагах үнэт зүйл гэдгийг ойлгоорой.

Oko + Tamir

--

--