Oko D
Oko D
Published in
2 min readJan 3, 2020

--

2020 бол ядаргаатай зугаатай, маш өндөр бүтээмжтэй, жаахан өөрийгөө тасалсан жил болж байна

2018 он мөрөөдөл биелсэн жил байсан бол 2019 он миний хувьд өөрийн боломжийг харсан жил боллоо. Би мөрөөдлөө л тэлж, итгэж чадах юм бол хүрэх бүрэн боломжтой гэдгийн зөвхөн өөрийнхөө жишээн дээр биш өөр бас олон хүний жишгээр харлаа. Бас яг түүнийхээ хажуугаар урт хугацааны сэтгэхүй, мөн тогтвортой горимыг дагах бас тогтвортой үр дүнд маш жинтэй байдгийг дахин ухаарлаа.

Олон юм нуршилгүй миний 2020 оныг минь багцлан харах хандлага бүхий зорилгууд гэвэл.

  1. Илүү ес зүйтэй/ ёс суртахуунтай хүн байх: 2021 он гэхэд би өөрийнхөө гаргасан бүх шийдвэрээрээ бахархаж байна гэж хэлэх хүн байх. Хэн нэгэн хүнд зөвлөгөө өгөхдөө 100 хувь үнэнч байх чадвартай байх. Хэлснээ өөрөө хийдэг хүн байх.
  2. 2. Зоригтой хүн байх: илүү давуу мөрөөдөх зоригтой, эргэн тойрондоо харж буй зүйлийн үнэнийг шууд хэлэх зоригтой. Өөрийнхөө сул талуудаа хүнд нуулгүй харуулах зоригтой.
  3. 3. Өөрийгөө цаг хугацаатай уралдаж хөгжүүлдэг байх.
  4. 4. ЭГО-г хянах. Memento Mori

Хэмжиж чадахгүй зүйлийг сайжруулж чаддаггүй гэдгийн дагуу доор миний 2020 онд биелүүлэх тоон зорилтууд.

  1. Бүтэн марафон гүйх (44 км ). Squash League-т 10 тоглолт тоглох.
  2. 54 ном унших. 5 бүтэн хичээл. ( goodreads.com)
  3. 170 өдөр дасгал хийх
  4. 170 өдөр бясалгал хйих
  5. 24 нийтлэл бичих (миний medium)
  6. 4 ThinkWeekend хийх(1 must be Vipassana 10 day Meditation course)
  7. 5 шинэ улсаар аялах( Canada, Mexico, Laos, Australia, New Zealand, Saudi, Finland etc…)
  8. Доор хаяж 26 хоног амралт авах
  9. Шөнийн дундаж нойрыг 7:30 мин болгох
  10. 90% Alcohol Free
  11. Биз: Сан, 5 ном, Апп, Кофе, Fund, 10 Builder, 40%,
  12. Coach 10 People

Өөртөө зорилт/зорилго гаргаж байхдаа доорх горимыг дагаарай.

  1. Зорилгоо тодорхойлох: Сайн зорилго таныг маш их өдөөсөн гэхдээ бас жаахан айлгасан байх ёстой.
  2. Нэгэнт тодорхойлсон хойно одоо тэгвэд хэрхэн тэдгээрийг биелүүлэх гаргалгаа бодож эхлэх.

*Явах зам тодорхой харагдаж эхлэх үед бидний тэр биелэхгүй юм шиг санагдах тэр зорилгууд боломжийн болж хувирч, өөртөө итгэлтэй болж эхлэнэ.

За ингээд хархаар 2020 бол ядаргаатай зугаатай тэгсэн мөртлөө маш өндөр бүтээмжтэй, жаахан өөрийгөө тасалсан жил болж байна.

Би өөрийн ахиц болон үр дүнгүүдээ Instagram.com/okod дээрээ тавиад явна. Тэнд орж хамтдаа дагаж бас янз бүрийн юм тодруулж болно шүү.

--

--