UB.Life: Д.Бат-Октябрь буюу Окогоос залуучуудад өгөх 10 чухал зөвлөгөө

Oko D
Oko D
Published in
3 min readMar 27, 2019
OKO D

Techstars компанийн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж буй Д.Бат-Октябрь буюу Око нэрээр танигдсан энэ залууг “старт-ап” гэх ертөнцөд танихгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Startup Mongolia TББ-ын үүсгэн байгуулагч тэрбээр өөрийнхөө амьдралд ойлгож авсан сургамжууд дээрээ үндэслэн зайлшгүй сурч мэдэн, дадал болгох 10 зүйлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

1. Хэрвээ та миний хийдэг live бичлэгүүдийг үздэг, эсвэл инстаграм хаягыг дагадаг бол бусдад хэлдэг хамгийн эхний алхам маань яах аргагүй өөрийгөө олох, өөрийгөө таних юм. Бүх юмны эхлэл нь та хаана байгаагаа, хаачих гэж байгаагаа, юунд дуртай, юунд дургүй, таны гол айдас эсвэл мөрөөдөл юу вэ гэх мэтээр өөрийгөө танин мэдэхтэй шууд холбоотой. Ямар ч алхам хийхийн өмнө өөрийгөө танин мэдэх нь хамгийн зөв суурь алхам. Харамсалтай нь заримдаа насан туршийн хайгуул болох тохиолдол бий ч, дараагийн алхмуудын маш том түлхэц болдог. Боломжоороо өөртөө цаг зарцуулж, өөрийгөө таних дээр энерги, хөдөлмөр зарцуулаарай.

2. Ёс зүй болон ёс суртахуун.

Энэ үгсийг сонсохоор дэндүү ерөнхий юм шиг боловч өнөөгийн нийгэмд энэ хоёр зүйл хүнийг урьд нь байгаагүй тийм их үнэ цэнэтэй болгож чадах чухал зан чанарууд болсон. Ёс суртахуунтай, ёс зүйтэй байх, бусдыг хүндлэх, бусадтай зөв харьцаж, бусдын төлөө гэсэн сэтгэхүйтэй болох нь өөрөө буцаад харилцан итгэлцэх суурь болох юм.

3. Байнга суралцаж, өөрийгөө хурцлах.

Өнөөдөр залуус ирээдүйд ямар ч мөрөөдөл, ямар ч чиг хандлагыг сонгосон бай нийгэм, ажил албан тушаал, эргэн тойрны хүмүүстээ хэрэгтэй, үнэ цэнэтэй хүн болохын төлөө өдөр бүр зүтгэж байх нь чухал. Цаг хугацаатай уралдаж, ямар нэгэн мэдлэг, туршлага, чадваруудыг эзэмшихийн төлөө зогсолтгүй зүтгэж байх ёстой. Үүнийг заавал сургууль, ажил гэсэн зүйлээр олж авдаггүй. Бүх юм олж мэдэхэд нээлттэй гэдгийг санаарай.

4. Биеэ арчлах.

Энэ урьд өмнө сонсож байгаагүй тийм том нууц бол биш. Маш энгийн боловч өнөөгийн нийгэмд илүү утга учиртай болж буй нэг асуудал бол өөрсдийн биеийг арчилж сурах асуудал юм. Энэ нь эрүүл байж, биедээ байгаа түлшээ анзаарч, цааш тодрон авч явахад анхаарах асуудал юм. Үүнд дасгал хийх, амрах, өвчин шаналалгүй байх орно. Эрүүл биед саруул ухаан оршдог шүү дээ.

5. Өөдрөг байж сурах.

Хөдөлмөрлөж байх үед хүрэх газар мөрөөдлөөр хязгаарлагдана. Энэ өгүүлбэрийн нэг чухал томьёолол бол “мөрөөдөл” юм. Мөрөөднө гэдэг нь ирээдүйн эерэг төсөөллийг гаргах чадвар. Бүтэхгүй байж магадгүй ч гэсэн тэр том зураг, том гэгээлэг нөхцөл байдлыг өөрийнхөө толгойд үүсгэж чадахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь өөдрөг сэтгэлгээ. Өөдрөг байж сурах нь бидний насан туршийн том чадвар. Мөн сэтгэл зүйн хувьд эрүүл байх асуудал юм.

6. Согтууруулах ундаа болон бусад хорт элементүүдээс салах.

Маш их хөдөлмөрлөх, түүнийгээ дагаад маш их зугаацах гэсэн уриан дор нийгэм дэндүү удаан явж байна. Энэ зүйлийн хор уршиг нь өнөөдрийн бидний бүтээмжид шууд нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ нь согтууруулах ундаа. Архи, шар айргийг хааяахан нэг уух, хааяахан нэг жижиг ялалтаа тэмдэглэж явах нь энгийн юм шиг боловч урт хугацааны байдалд биднийг улам сул дорой болгож байдаг. Харин эсрэгээрээ хэрэглээгээ багасгаж бүр “0” болгож чадвал өрсөлдөх чадвар, сэтгэн бодож шийдвэр гаргах, бүтээмжтэй байх зэрэгт өндөр нөлөөлнө.

Continue… HERE

--

--