Олон ERP-г харьцуулах хялбар арга

Монголд

вендорын байршилаар — дотоод vs. гадаад

вендорын үйл ажиллагааны хэлбэрээр — дан ганц вендор (proprietary) vs. нээлттэй эх (open source)

гэсэн хэлбэртэй ERP системийг санал болгож, нэвтрүүлж байна. Шийдвэр гаргагч нарт танилцуулга, яриа нь тэр бүр ялгагдахгүй эдгээр олон систем, систем нийлүүлэгч дундаас сонгоход тун хүндрэлтэй байдаг.

Сонголт хийхэд цаг зав хэмнэх, тухайн систем, систем нэвтрүүлэгчийн ажлын чанарыг төсөөлөхөд хялбар нэг арга бол тухайн компанийн харилцагч компаниудтайгаар төслийн явцад болон төслийн дараа гарсан асуудлыг шийдэж буй Issue Tracking System (Helpdesk) руу орж, тэдгээр асуудлын хэв шинж, агуулгатай танилцах явдал юм.

“Харилцагчийн нууц” гэх мэт ямар нэг шалтаг, шалтгаан хэлж, уг системээ, гарч буй асуудлаа харуулахыг хүсэхгүй байгаа бол тухайн систем, систем нэвтрүүлэгч компанийн ажил чанарын асуудалтайг илтгэнэ.

Issue Tracking System дотор байгаа асуудал танай компанид мөн ижил тулгарах асуудлууд мөн гэдгийг хэлэх илүүц биз ээ…

Orchard Consulting LLC

SAP Consultancy in Mongolia

    JAmar (Orchard, SAP MN)

    Written by

    Orchard Consulting LLC

    SAP Consultancy in Mongolia

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade