Нэтээс санаа авч дараахийг бичиглэв.

ERP нэвтрүүлэх Тунхаглал

  • ERP бол бизнесийн шийдэл, бизнес процессийн шийдэл юм.
  • Бизнесийн шийдэл нь ажилтан, бизнес процесс, технологийн шийдлээс бүрдэнэ. Ажилтан бол бизнесийн шийдлийн хамгийн чухал бүрэлдэхүүн.
  • Бизнес шийдлийг нэвтрүүлэхэд олон хэлбэрийн (төслийн удирдлагын, софтвэйр хөгжүүлэлтийн, байгууллагын өөрчлөлтийн, бизнес процессын, чанарын удирдлагын) арга аргачлал шаарлагатай. Нэг төрлийн арга аргачлалаар бүх шаардлага, асуудлыг шийдэх боломжгүй.
  • ERP төсөл бол технологийн гэхээсээ илүүтэйгээр хүний оролцоонд тулгуурласан төсөл юм.
  • Эхлээд зөв ERP системээ сонгох, дараа нь зөв зөвлөх/нэвтрүүлэх компаниа сонгох, түүний дараа өөрийн болон зөвлөх багаа сайтар бүрдүүлэх, идэвхтэй, асуудлыг тухай бүр шийдээд явах манлайлалтай байх нь төслийн амжилтын гол баталгаа.
  • Аль болох ERP-ийн бэлэн функциональ чадамжийг ашиглах нь эдийн засгийн үр өгөөжийг өндөрсгөнө. Өөрт тааруулж системийг өөрчлөхөөс илүүтэйгээр системд таарч өөрөө өөрчлөгдөх нь зөв.
  • Зөвлөх компанийн гол үүрэг, үнэ цэнэ бол мэдлэг дамжуулах явдал юм.
  • Үнэ цэнэ нэмсэн бизнес шийдлийг бусдаас түрүүлж нэвтрүүлж явах нь амжилтын баталгаа.

Orchard Consulting LLC

SAP Consultancy in Mongolia

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade