Хэрвээ ERP системээ зөв сонгосон бол тухайн систем танай компанид үсрэлт авчрах ёстой. Өнөөдөр өдөр тутам хийдэг зүйлээ тодорхой хэмжээнд автоматжуулж програмчлахаас хамаагүй өргөн хүрээнд шинэ тэргүүн туршлага, бүтээмж, ололт, амжилт, хандлагыг авчрах ёстой. Энэ нь гэхдээ ажиллагсдаас ажлын арга барилаа өөрчлөхийг шаарддаг, гэтэл хүн байгалиасаа өөрчлөлтөнд хойрго ханддаг араншинтай.

Төслийн явцад байнга ухуулан таниулах, итгүүлэх, харуулах сэтгэлзүйн итгэлцэл, даван туулах асуудал гарна. ERP бол үйл ажиллагааг удирдах нэг багаж, гэхдээ энэ багажийн ач тусыг тухайн хүн, хамт олон л гаргана. Хутгаар талх зүсэж ч болно, мод сийлж ч болно шүү дээ. Тэгэхээр ERP систем нэвтрүүлэхэд томоохон өөрчлөлтийг нуруундаа үүрэн, сэтгэлгээний болон хандлагын хүндрэлийг даван туулан, компаниа араасаа дагуулан уулын оройд гарах манлайллыг дээд удирдлагаас шаарддаг.

Тэгэхээр дараахь зүйлд анхаарал хандуулахыг зөвлөе.

ERP бол МТ төсөл биш. ERP нь гол нь бизнес хэрхэн явуулах, бизнес процесс удирдах систем юм. МТ талаас оролцоо багатай. Иймд ERP-г сонгох, нэвтрүүлэх төслийг компанийн бизнес талаас авч явах нь зүйтэй байдаг.

ERP нэвтрүүлэхийн өмнө хэрэглэгчийн шаардлагаа тодорхойл, тодорхойлуул. ERP бол компани хэрхэн бүхэлдээ, нэг цогц байдлаар ажиллах вэ, тэгсэн атлаа ажилтан бүрийн гүйцэтгэл сайн байх вэ гэдэг асуултанд хариулах юм. Сонголтоо хийхийн өмнө харин энэхүү асуултанд компани өөрөө нарийвчлан хариулсан байх шаардлагатай, тэгж байж functional хэрэгцээгээ нарийн гаргаж, түүндээ тулгуурлан сонголтоо хийх юм. Гэхдээ хэрэглэгчийн шаардлага нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээнээс гадна ирэх 5–10 жилийн хэрэгцээг тусгасан байх шаардлагатай. Иймд тодорхой цаг, хүч зарцуулж компани өөрөө боловсруулах, эсвэл тодорхой зөвлөх компаниас үйлчилгээ авах нь зүйтэй.

ERP төслийн шатанд анхаарах зүйлс

a. Компани өөрөө, түүний ажиллагсад өөрчлөлтөнд бэлэн байх, өөрт тааруулж системийг өөрчлөхөөс илүүтэйгээр системд таарч өөрөө өөрчлөгдөх нь зөв

b. Тодорхой нэр хүнд, эрх мэдэл бүхий этгээдийг төслийн ивээгчээр томилох

c. Сайн ажилтнуудаа төслийн багт сонгох

d. Нэвтрүүлэгч этгээдээ зөв сонгох

e. Илэн далангүй ажиллах, мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ байнга тодруулах

f. Сургалт сайтар явуулах

Orchard Consulting LLC

SAP Consultancy in Mongolia

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade