Bilegt
Bilegt
Jun 12 · 3 min read

Монголд ажил үүргийг настай холбож тогтсон буруу хандлага амь бөхтэйгөөр оршиж байх шиг байна. Хэн юу чаддаг, хэрхэн өөрийгөө хөгжүүлдэг гэдгээрээ л өөрт тохирсон ажлаа хийхээс биш тэдэн настай юм чинь ийм юм хийж болохгүй гэх нь маш буруу ойлголт юм.

Үүний нэг жишээ нь монгол програмистуудад гучаас дээш насандаа код бичихгүй гэсэн тогтсон хандлага байх шиг байна. Энэ нь чадвартай програмистуудын нөөц бага байгаагийн бас нэгэн шалтгаан байх. Таньдаг туршлагатай програмистууд байдаг хэдий ч үнэлэгдэж чадахгүйгээсээ болоод код бичихээ болимоор санагдах болсон тухайгаа ярьж байсан тохиолдол цөөнгүй.
Уг нь бол ихэнхийнх нь хувьд яг энэ насандаа л арга барил, туршлага чадвар нь жинхэнээсээ гялалзах оргил үедээ ирж байх.
Хүн өөрийн хүсэл сонирхол ур чадвараа хөгжүүлэх боломж дээрээ үндэслэн карьерийн замаа тодорхойлох хэрэгтэй юм.

Stackoverflow — оос явуулсан судалгаанаас харахад хөгжүүлэгчдийн дундаж нас жил жилээр залуужсаар байгаа боловч 30 нас бол ер нь л ид нас бололтой.

Хүн нэг чиглэлээр дагнан удаан ажиллаж байж улам туршлагажин хөгжиж ур чадвартай гаршсан мэргэжилтэн болох нь ойлгомжтой юм шиг.

Гэвч монголд яагаад 30 гарахаараа код бичихээ болих тухай боддог нь компаниудын бүтэц соёл, манлайллын хэлбэртэй холбоотой бололтой.
Маш олон зэрэг дэв шат дараа бүхий босоо бүтэцтэй ба заавал тушаал дэвшиж байж л цалин хөлсөө нэмэгдүүлнэ. Тушаал ахиж чадаагүй нэг нь өөрийн бизнесээ эхлүүлж л орлогоо нэмэгдүүлэх тухай бодно.
Хамгийн сайн, туршлагатай чадвартай инженерээ цаг нь болсоон гээд дарга болгоно. Нөгөөх нь инженерийн чадвараа ашиглахаа болиод хэзээч хийж байгаагүй менежерийн чадварууд эзэмших шаардлага бий болно. За ёстой унаган авъяас гээч зүйл л байхгүй юм бол барахгүй даваа бөгөөд маш их хугацаа, стресс, уналт дагуулах нь тодорхой.
Багаар ажиллах нь хэн нь хэнийгээ удирдаж, хэн нь их цалин авах вэ гэсэн зарчмаар биш, харин хэн нь юу чаддаг түүгээрээ хэрхэн хамтарч ажиллах вэ хамтын шийдвэрээ хэрхэн гаргах вэ, ямар баялаг бүтээж бүтээмжээ хэрхэн үнэлэх вэ тухай байвал зохих юм шиг.
Яагаад үнэхээр инженер нь бизнесээ амжилттай явуулахад хамгийн үр бүтээмжтэй, хэрэгцээтэй хүн байгаад захирлаасаа өндөр цалин авдаг байж болохгүй гэж. Эцсийн эцэст инженер, болон захирал гэдэг тус тусдаа чухал ажил үүргүүд л шүү дээ. Хэнийг нь орлуулах боломж багатай байна төдий чинээ л үнэ цэнэтэй байх хэрэгтэй.
Ер нь ямар ч ажил үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүст ур чадвараа сайжруулан, шинийг санаачилж, инноваци хэрэгжүүлснээр үр бүтээлээ нэмж цалин орлогоо нэмэгдүүлэх эсвэл цаг хугацаагаа хэмнэдэг үнэ цэнэ бий болох ажлын соёлыг дэмжиж дэлгэрүүлэх хэрэгтэй юм шиг санагдах юм. Энэ хандлага шинэ, гарааны бизнесүүдэд маш их харагдаж байгаа нь олзуурхууштай.
Томоохон компаниуд маань ч тун удахгүй бүтэц зохион байгуулалтаа өөрчилж сайжруулж шинэ, бүтээлч соёл дэлгэрүүлэх байхаа гэж найдаж байна.

Програмистуудаа хандаж уриалахад бид өөрсдийн үнэ цэнийг өөрсдөө л тодорхойлно. Өөрсдийгөө улам бүр хөгжүүлж, ур чадвараа нэмэн бусдад үнэ цэнэ өгч, түүнийгээ ойлгуулан хамтдаа мэргэжлийнхээ үнэ цэнийг өсгөцгөөе.

Radixsoft

Company blog of Radixsoft

Bilegt

Written by

Bilegt

Radixsoft

Radixsoft

Company blog of Radixsoft

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade