Зураг авалт хэрхэн хийх вэ

Бүтээлийн зураг авалтын зөвлөмж 1-р хэсэг

Mike Casebolt — How to Take Quick Product Photos Using Your Smartphone…for under $5! нийтлэлээс

Юуны өмнө Гэрү-ийн бүтээлийн зураг авалтын зөвлөмжид тавтай морилно уу?

Энэ цуврал зөвлөмжөөрөө бүтээлийн зургийг хэрхэн худалдан авагчдын сонирхол татхуйц зураг авалтыг хийх тухай оруулах болно. Нийт 14 бүлэг байгаа бөгөөд та бусад зөвлөмжийг уншихыг хүсвэл манай хуудсанд дээр дарж бусад нийтлэлтэй танилцана уу.

Та хэрэв анх удаа онлайнаар бүтээлээ худалдаж эхлэх гэж байгаа бол манай зөвлөмжүүд танд туслах болно гэж итгэж байна. Та энэ цуврал зөвлөмжөөс зураг авалтад бэлтгэхээс эхлээд зураг авалт хийх, зураг засах, зураг оруулах хүртэл тодорхой хэмжээний мэдлэгтэй болох болно. Харин та хэрэгжүүлж үзээд явбал илүү үр дүнтэй байх болно.

Яагаад зураг авалт чухал вэ?

Бүтээгдэхүүний зургийн чанар нь худалдан авалтад өндөр нөлөө үзүүлдэг

Интернетээр худалдан авалт хийгчдийн дунд явуулсан судалгаагаар худалдан авах шийдвэр гаргахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлсийг нэрлэхэд бүтээлийн зураг нь бүтээлийн үнэ, хүргэлтийн зардал, хэрэглэгчдийн сэтгэгдлээс илүү нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл зураг авалтын чанарт анхаарах нь та бүтээлээ онлайн худалдааны платформууд болон өөрийн вэб сайтаар дамжуулан худалдаж буй тохиолдолд өндөр үр өгөөжтэй юм. Мөн муу зураг нь худалдан авагчдад таны бүтээлийн талаар буруу ойлголтыг төрүүлэх магадлалтай.

Та өөрийгөө онлайнаар юм авах гэж байна гэж төсөөлөөд үзээрэй. Фокус нь таараагүй, харанхуй зурагтай зүйл байвал та худалдан авах уу? Магадгүй та тэр зүйлийг бодитоор ямар хэмжээтэйг нь ч мэдэж чадахгүй байх эсвэл зураг дээрхээсээ өөр өнгөтэй бол яах вэ?

Дээрх тохиолдолд та алийг нь ч худалдан авахгүй гэдгийг мөрийцөхөд ч бэлэн байна.

Та онлайн худалдаагаар юм худалдан авч байгаа тохиолдолд та хүрч чадахгүй, тал бүрээс нь харж чадахгүй, эсвэл материалыг нь тэмтрэн мэдрэх боломжгүй. ТАНД ЗӨВХӨН ЗУРГУУД Л ХАРАГДАНА.

Танд гоё зураг авахад хэцүү байна уу? Зүгээр ээ та ганцаараа биш. Ихэнх бүтээлч хүмүүс зураг авалтаа сайжруулахаар өдөр бүр ажилласаар байдаг. Шинээр онлайн худалдаанд орж буй дэлгүүрийн эздийн дунд явуулсан судалгаагаар 40% нь бүтээлийн зураг авахад хэцүү, маш хэцүү гэсэн байдаг. Гэхдээ хэрэв та онлайнаар бүтээлээ зарах гэж байгаа л бол ЗУРАГ АВАЛТЫГ ЯАСАН Ч ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ.

Таны ажилд амжилт хүсье

Бүтээлийн зураг авалтын зөвлөмж 2-р хэсэг

Худалдан авагчид худалдан авалт хийхийн өмнө яг юу худалдан авах гэж байгаа вэ гэдгээ тодорхой мэдэхийг хүсдэг. Бүтээлийн зураг авалт нь таны бүтээлийг худалдан авагчдад төсөөлөхөд туслах үндсэн мэдээлэл болдог. Сайн зураг дараах шаардлагуудыг хангах ёстой. Үүнд:

  • Худалдан авагчид амжилттай дарж орж ирээд худалдан авах сонирхлыг татахуйц байх
  • Бүтээлийг цэвэрхэн харуулж байх
  • Хэмжээ, өнгө, материал зэрэг чухал мэдээллийг илэрхийлсэн байх
  • Бүтээлийг зургаас хараад мэдрэх боломжтой байх
  • Худалдан авагчид бодит амьдрал дээр төсөөлж болохуйц байх

Танд дараах хэдэн аргыг туршиж үзэхийг санал болгож байна. Эдгээр 7 төрлийн зураг авалтыг хамтад нь хэрэглэвэл худалдан авагчид илүү өргөн ойлголтыг өгч чадна.

Студийн зураг

Студийн зураг авалт — unsplash.com

Яаж авах вэ: Бүтээлээ цулгуй гадаргуу дээр байрлуулан жигд гэрэл тусгаж авах

Яагаад хэрэгтэй вэ:Студийн зураг нь хэрэглэгчдэд хамгийн хялбар хүрдэг бөгөөд хялбархан төсөөлөх боломжийг олгодог. Ихэнх худалдан авагч бүтээл хайхдаа жагсаалтаас цэвэрхэн, тод нүүр зурагтай бүтээл рүү дарж ордог.

Lifestyle зураг

chris liu from www.unsplash.com

Яаж авах вэ:Бүтээгдэхүүнийг хэрэглэх, байх газарт нь тавьж авах

Яагаад хэрэгтэй вэ: Lifestyle төрлийн зураг нь худалдан авагчид бүтээлийг худалдан авсны дараа өөрт нь ямар харагдах эсвэл хаана тавих зэргийг төсөөлөхөд хялбар болгодог. Хэрэв та ижил өнгийн малгай, ороолт зарж байгаа бол нэг зурагт оруулан нэмэлт сонголт хэсэгт хослуулан авах гэсэн сонголт оруулж болох юм.

Хэмжээг харуулсан зураг

Tamara Bellis from www.unsplash.com

Яаж авах вэ: Таны бүтээлийг том эсвэл жижиг гэдгийг илэрхийлэх зураг

Яагаад хэрэгтэй вэ:Худалдан авагчид тухайн бүтээлийг бодит байдалд яаж харагдахыг мэдэхийг хүсдэг. Энэ нь таны малгай үнэндээ том хүнд таарах уу, жижиг хүүхдэд таарах уу эсвэл таны ваар нэг цэцэг багтаах уу, бүтэн баглаа цэцэг багтаах уу гэдгийг илэрхийлэх зураг юм. Жишээ зурагт цүнхийг хүнд үүрүүлсэн байдалтайгаар авснаар хэмжээг мэдрэх боломжийг олгож байна.

Нарийвчилсан зураг

Яаж авах вэ: Хамгийн ойроос бүтээлийнхээ бүх нарийн хийцийг харуулсан зураг

Яагаад хэрэгтэй вэ: Ойроос бүтээгдэхүүний материал, нарийн хийц, оёдол, зураг зэргийг харуулан авах. Жишээ нь түрийвчийн оёдол болон дотор тал, зүүлтийн түгжээ, дэвтэрийн үдээс гэх мэт…

Эсвэл хамгийн гоё, нарийвчилсан хэсгийг харуулах нь бүтээлийг зургаас мэдрэхэд илүү хялбарчилж өгдөг.

Цуглуулга зураг

Яаж авах вэ: Ижил төстэй бүтээлүүдтэй нь цуг тавьж авах

Яагаад хэрэгтэй вэ:Цуглуулга зураг нь ихэвчлэн олноор нь эсвэл цуг зарах бүтээлүүд, өөрөө хийдэг бүтээлийн багцын зурагт илүү тохирдог. Эвсэл бүтээлд өөр өөр өнгө, өөр материал, өөр төрөл байгаа тохиолдолд өөр хоорондын ялгааг илэрхийлж чаддаг.

Баглаатай зураг

Яаж авах вэ:Бүтээгдэхүүнийг илгээхэд бэлэн байдлаар баглаа боодолтой нь цуг зураг авах

Яагаад хэрэгтэй вэ: Таны бүтээл хэрэглэгчид очихдоо ямар өнгө төрхтэй байхыг харуулсан зураг. Хөөрхөн, гоё сав баглаа боодлын зурагтай бүтээлийг хүмүүс ихэвчлэн хайртай хүндээ бэлэг болгон өгөхийн тулд худалдан авах хандлагатай байдаг.

Хийх үйл явцын зураг

Яаж авах вэ: Бүтээлийг хийж байхдаа авсан зураг

Яагаад хэрэгтэй вэ: Хийж буй үе шатны зураг нь таны бүтээлийг туурвих явцыг харуулдаг учир нарийн ажиллагаа, ур чадвар оруулдаг бүтээл гэдгийг илэрхийлдэг. Энэ төрлийн зураг нь таны бүтээлийг эсвэл бизнесийг сошиал орчинд сурталчлахад тусалдаг.

Бүгдийг нь байршуул

Та дээрх 7 төрлөөс алийг нь ч хослуулан ашиглах боломжтой. Дээрх төрлүүдээс сонгохдоо таны бүтээлийг аль нь илүү илэрхийлж чадах вэ? гэдгийг бодолцох нь зүйтэй. Учир нь зураг бүр таны бүтээлд өөр өөрийн онцлог давуу талыг үүсгэн сурталчлахад тусална. Гэхдээ зургуудаа оруулахдаа хамгийн их анхаарал татахуйц зургийг эхэндээ оруулах шаардлагатай.

Танд амжилт хүсье.

Гэрү (Geru)·
4 min
·
3 cards