Бид ямар шинэ стартап авсан бэ? | Homepage startup

PU
Start Company
Published in
4 min readAug 3, 2022

START нь өөрийн хувь эзэмшиж буй стартапаа “портфолио” гэж нэрлэдэг. Энэ удаа шинэ стартап болох Homepage-г танилцуулж байна.

Яагаад портфолио стартап болсон бэ?

Бид стартапын санаа, шийдлээс илүүтэй үүсгэн байгуулагчдын хандлага, бизнес хийж буй арга барил, алсын хараа, итгэл, зүтгэл буюу товчхондоо “хүнийг” нь хардаг. Үүсгэн байгуулагчид бидний хүрээллийн залуус буюу манай бизнес модель, үнэ цэнийг ойлгодог хүмүүс байлаа. Питчийг нь сонсож, тэр дундаас хэрэглэгчдийн сегмент нь хамгийн сонирхолтой байсан. Тэдний сонгосон байгаа хэрэглэгчдийн хувьд асуудал, хэрэгцээ нь яг одоо ид өрнөж байгаа харагдсан.

Homepage нь хоёр үүсгэн байгуулагчтай ба энэ оны 2 сараас эхэлж хөгжүүлэлт хийгдэж 5 сард компани болж, үл хөдлөх хөрөнгийн агентууд зориулан бүтээгдэхүүнээ хөгжүүлж байна.

Хэрэглэгчдийн асуудал, хэрэгцээ нь юу байв? Үл хөдлөхийн агент хүний гол зорилго бол борлуулалт хийх. Мэдээж нэг байртай байгаа түүнийгээ түрээслэгдэхээр дараагийн үл хөдлөх рүү орно гэж байхгүй. Агент нь нэгэн зэрэг олон үл хөдлөхийн менежментийг хийдэг

Нэг үл хөдлөхийг борлуулахад хийгдэх ажлууд

-Бүх мэдээллийг бичих авах

-Зураг авах , видео хийх

-Мэдээллийг агуулсан зарын бичвэр боловсруулах

-Зурган дээр бичвэр мэдээлэл оруулах

-Утсаар ярих, харилцагчтай цаг товлох гэх наад захын ажлууд хийгддэг.

Ажлын талбар биднийг хурдтай, бүтээмжтэй, мэдрэмжтэй, мэргэжлийн, зохион байгуулалтай, бүтээлч байхыг өдөр тутамд шаарддаг. Ийм байж бид өнөөдрийн нийгэмд амьд үлдэнэ. Энэ бүхний бий болгоход нэгдүгээрт цаг хугацаа шаардах ба хоёрдугаарт tools буюу мэдээллийн технологийн хэрэгслүүд бидэнд маш сайн тусалж чадна.

Жишээ нь Google календар бидний ертөнцөд хууль мэт үйлчилдэг. Тус календараар ашиглаж бид тухайн уулзалт болох, болохгүй, биет биет бус, цаг, өдөр, байршил хэн оролцох, оролцохгүй гэх бүх мэдээллийг авах, оруулахаас гадна хамгийн гол нь тухайн уулзалт албан ёсны гэдгийг хоёр талд бататгаж өгч байдаг.

Гэх мэт хувь хүн болгон өөртөө todo лист хөтлөх апп, байгууллага crm систем гээд л маш олон зүйлсийг ашиглаж бид зохион байгуулалтайгаар ажлыг гүйцэтгэж үүн дээрээ бүтээмж бий болгохыг хичээдэг.

Тэгвэл энэ дундаас агент хүний дээр дурдсан ажлуудыг харвал бүгд өөр өөр ажил тус бүр нэг tool-ээр хийгддэг нь харагдаж байна.

Шийдэл нь тэгвэл юу байв?

Шийдэл маш энгийн. Агент өөрийн листүүдийг оруулж хянах, удирдах апп. Энэ нь дотроо зургаа янзлах(нэг төрлийн канва) текст боловсруулах, календар үүсгэх, нэрийн хуудас үүсгэх гэх мэт чанартай хэдэн шийдлүүдийг бий болгож өгсөн ба энэ хувь хүний бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлж үр ашиг шууд үүсгэж байгаа юм.

Нийтлэлийн төгсгөлд энэ бүхний харуулсан зургийг оруулсан байх болно.

Мэдээж ганцхан аппаар дамжуулан бүрэн асуудлыг шийдэх хэцүү. Ийм төрлийн апп-ууд шууд асуудал шийддэг гэхээс илүүтэй хүмүүсийн хэрэгцээг хангах буюу хэрэгцээ дээр үндэслэж гарсан санаа (нэг талаараа нэмэлт сонголт) төрлийн шийдэл юм.

Өмнө энэ апп байхгүй байхад хэрэглэгч тухайн хэрэгцээгээ өөр олон зүйлсээр хийж байсан. Энэ нь хүнд асуудал байгаагүй. Харин энэхүү апп гарч ирснээр хэрэглэгч сонголттой болж өөртөө илүү үр ашиг үүсгэж чадах нөхцөл бүрдэж байгаа юм.

Одоо байгаа шийдэл нь цөөн хүний хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэж шийдлүүдээ богино хугацаанд “пивот” хийж чадах нь энэхүү апп-н давуу тал юм.

Тэсрэлт үзүүлж чадах уу?

START-н үндсэн үүрэг бол тэсрэлт үзүүлэх моделийг энэхүү стартап үүсгэх. Үүнийг ирээдүйд үүсгэнэ гэдэгтээ ч бид итгэлтэй байна. Энэхүү стартапын үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээлийн хувьд маш олон асуудал, хэрэгцээ их байгаа харагдаж байгаа. Энэ нь өөрөө бидэнд хийж болох олон зүйлс байна гэсэн үг. Homepage нь анхан шат буюу early stage-дээ байгаа стартап юм. Одоо байгаа шийдлийг зөвхөн эхлэл гэж харж болох ба хэрэглэгчдийн хэрэгцээнд төгс нийцэх шийдлийг байнга эрэлхийлж ажиллах болно.

Тун удахгүй Octagon стартапын тухай нийтлэлээр уулзацгаая!

Чиирс, Б.Пүрэвсүрэн

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн